| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00518/И |
| Дугаар | 133/ШШ2024/00497 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 133/ШШ2024/00497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ********* нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* аймгийн ******** сумын ******** нэгдлийн ******** бригадад малчнаар ажиллаж байсныг болон 1990 оны 01 дүгээр сарын 01-ний 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ******** сумд мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ******** нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** аймгийн ******** сумын ******** багт мал маллаж амьдардаг. ******** нь ******** аймгийн ******** сумд 8-р ангиа төгсөөд илгээлтээр тус сумын ******** нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан. Ингээд нэгдэл тараад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аав ээжийнхээ хамт мал маллаж байгаад 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ********-тэй гэр бүл болж одоо ч мал маллаж амьдарч байгаа билээ. ******** цэргийн алба хаагаагүй, одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул архивын албанаас лавлагаа гаргуулсан юм. Иймд миний архивын албанаас гаргуулсан лавлагааг үндэслэн мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-********* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 444 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарууд,
-мөн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 134 дугаар лавлагаа,
-**********-н 1990-1998, 2000-2001 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ********* аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03-10/1675, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03-02/5845 дугаар лавлагаанууд,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн CVL******** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн CVL********* дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр 19-ний өдрийн 08/1947 дугаар лавлагаа.
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9.82 дугаар албан бичиг,
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр 28-ны өдрийн 552 дугаар лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2.1. Нэхэмжлэгч ******** нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******** сумын ******** нэгдлийн ******** бригадад малчнаар ажиллаж байсныг болон 1990 оны 01 дүгээр сарын 01-ний 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ******** сумд мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1999 онд мал маллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* аймгийн ******** сумын ******** нэгдлийн ******** бригадад малчнаар ажиллаж байсныг болон 1990 оны 01 дүгээр сарын 01-ний 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ******** сумд мал маллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
3. ******** нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******** аймгийн ******** сумын ******** нэгдлийн ******** бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:
-********* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 444 дугаар “Тус аймгийн ******** сумын ******** нэгдлийн ******** бригадад малчин, тууварчин байсан ********* /1986 онд ********, ******* нарт/-ийн 1986 оны 01 сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан хоног, авч байсан цалин”-г тодорхойлсон лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбаруудаар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
5.1. ********** нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ******** сумд аав ээжийн хамт мал маллаж байсан болох нь:
- ********* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 134 дугаар “******** сумын 1999 оны малын А данс шилжиж ирээгүй болно. Тус аймгийн ******** сумын ******** багийн малчин, өрхийн тэргүүлэгч **********-н мал маллаж байсан хугацаа /1990-1998, 2000-2001 он хүртэлх/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-**********-н 1990-1998, 2000-2001 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ********* аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03-10/1675 дугаар лавлагаанд “1989 оны ********* аймгийн ******** сумын хүн амын тооллогод *********** тэргүүлэгч өөрөө 54 настай, эрэгтэй, ********* эхнэр 51 настай, эмэгтэй, ******** охин, 24 настай, эмэгтэй, ********** хүү, 19 настай эрэгтэй, *********, охин, 0 настай, ********** охин, 0 настай” гэж бүртгэгдсэн,
-мөн архивын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03-02/5845 дугаар лавлагаанд “2000 оны хүн амын тооллогод ******** хот ********* дүүрэг, ******* хороо, ********* тэргүүлэгч өөрөө, төрсөн он 1964 оны 11 сар, 35 настай, эмэгтэй, ********, охин, төрсөн он 1987 оны 06 сар, 12 настай эмэгтэй, ******** эцэг, төрсөн он 1933 оны 02 сар, 66 настай, эрэгтэй, *******, эх, төрсөн он 1937 оны 02 сар, 62 настай, эмэгтэй, ********, ах, төрсөн он 1969 оны 03 сар, 30 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн CVL******** дугаар “эцгийн овог нэр ********, эхийн овог нэр *********, хүүхдийн овог нэр *******, 1969 оны 03 сарын 01-ний өдөр төрснийг ******** аймгийн ******** сумын 30-рт 1969 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн” төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн CVL******** дугаар “*********, ********* нарын 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн” гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр 28-ны өдрийн 552 дугаар “Хугацаат цэргийн албанд ******** аймгаас байлдагчаар татагдсан тухайд 1987-1998 онуудын дайчдын нэрсийн бүртгэлүүдийг шүүн үзэхэд ******* гэсэн нэр гарахгүй байна” гэх лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
5.2. ***********-н мал тооллогын нэгтгэлийн А дансанд 1990-1998, 2000-2001 онд малчдын тоо 3 гэж, үүнээс 1997-1998, 2000-2001 оны дансанд нийт малчдаас эмэгтэй 1 гэж бүртгэгдсэн нь Үндэсний архивын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03-10/1675 дугаар лавлагаанд бичигдсэн *******, **********, ******** нарын нас хүйсийн мэдээлэлтэй тохирч байгаа болон бусад бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
6. Иймд *********-г 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******** сумын ******** нэгдлийн ******** бригадад малчнаар ажиллаж байсныг болон 1990 оны 01 дүгээр сарын 01-ний 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ******** сумд мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **********-г 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********** аймгийн ******** сумын ******** нэгдлийн ******** бригадад малчнаар ажиллаж байсныг болон 1990 оны 01 дүгээр сарын 01-ний 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ******** сумд мал маллаж байсныг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН