Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2024/00535

 

2024 11 12 156/ШШ2024/00535

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай    

156/2024/00556/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, Хэрлэн сум 3 дугаар баг, Баатаруудын гудамж, ******* ******* ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн *******-******* сумын 3 дугаар баг 8-05 тоотод оршин суух, ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн *******-******* сумын 3 дугаар баг 8-05 тоотод оршин суух, *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 23,206,481.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн Ж.******* /СД76051311/, Н.******* /СД79080801/ нар нь ******* ******* ******* *******ын *******-******* тооцооны төвөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10/54 тоот Барьцаат зээлийн гэрээ /малчин/ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 1,3% хүүтэй хувийн хэрэгцээ зориулалтаар 24 сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 07-р сарын 27-ны өдөр 179 тоот Малчны нэмэлт барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 1,6% хүүтэй, хувийн хэрэгцээ зориулалтаар 24 сарын хугацаатай буюу 2025 оны 07-р сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Ж.*******, хамтран зээлдэгч Н.******* нар нь зээлийн эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдэл өгч, зээлдэгчтэй уулзаж, улмаар утсаар удаа дараа холбогдож байсан болно. Банкны зүгээс зээлдэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Нэхэмжлэл гаргах үеийн /2024.10.28-ны өдрийн байдлаар/ зээлийн төлбөр үндсэн зээл 22,000,000 /хорин хоёр сая төгрөг/, хуримтлагдсан хүү 1,206,481,50 /нэг сая хоёр зуун зургаан мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг тавин мөнгө/, нийт-23,206,481,50 /хорин гурван сая хоёр зуун зургаан мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг тавин мөнгө/ төгрөг болсон байна гэжээ.

3. Хариуцагч Ж.*******, Н.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 23,206,481,50 төрөг төлөхийг бүрэн хэмжээгээр нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын шүүхэд гаргасан 23,206,481.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.*******, Н.******* нар нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч Ж.*******, Н.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,982.4 төгрөгийн тал хувь болох 136,991.2 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,991.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын нэхэмжилсэн 23,206,481,50 /хорин гурван сая хоёр зуун зургаан мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг тавин мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.*******, Н.******* нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,982.4 төгрөгийн тал хувь болох 136,991.2 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 136,991.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.*******, Н.******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА