| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00561/И |
| Дугаар | 156/ШШ2024/00537 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 156/ШШ2024/00537
2024 11 12 156/ШШ2024/00537
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00561/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум 3 дугаар баг, Залуучуудын гудамж 01 тоот, ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга М.*******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1-р баг, Хийд 4-12 тоотод оршин суудаг, одоогоор Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Нарлаг өргөө хотхон 722-40 тоотод оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,011,580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Х.*******д холбогдуулан 3,011,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Жижиг дунд бизинесийг дэмжих сангаас эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Х.******* нь 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр "Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох" гэрээг ******* аймгийн ******* сумын Засаг дарга бөгөөд Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зөвлөлийн даргатай гэрээ байгуулан барьцааны гэрээнд 5 ханатай гэр, Хэрчсэн гурлын машин, зуурагч машин, хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалан 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг авч 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 18 сар дараалж эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хуваарийн дагуу 2.500.000 төгрөгийн төлөлтөөс 130.000 төгрөгийн төлөлт хийж, 2.370.000 төгрөгийг зээлийн хүүд 641.580 төгрөг нийт 3.011.580 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлдүүлэгчээс зээлдэгчид төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй төлбөрийг төлөх хугацааг зааж удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн Х.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөхгүй, зээлийн төлбөр төлөгдөөгүй байгаа нь зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал, иргэдийн төрийн үйлчилгээ авах, эрх тэгш байдлын зөрчил үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байна гэжээ.
3. Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мминий бие нэхэмжлэлийн шаардлага 3,011,580 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 3,011,580 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч Х.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 3,011,580 /гурван сая арван нэгэн мянга таван зуун ная/ төгрөгийг хариуцагч Х.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 3,011,580 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 63,135 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 3,011,580 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 63,135 төгрөгийн тал хувь болох 31,567.5 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА