| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00502/и |
| Дугаар | 152/ШШ2024/00503 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 152/ШШ2024/00503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, Цайз ... дүгээр гудамж, .. тоотод байнга оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ... дугаар байр, ... тоотод түр оршин суух, регистрийн дугаар..., Ц ургийн овогт А-ийн Э-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Архангай аймгийн Багшийн сургуулийг төгсөөд 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, 12 дугаар сарын цалин болох 1323 төгрөг авч байжээ. Дараа нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд багшаар 1998 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь суманд ажиллаж байгаад 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас гарсан тушаал байхгүй нь улмаас 2 жилийн хөдөлмөр байхгүй болоод байна. Мөн Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан боловч 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон тушаал байхгүй нь улмаас 3 жилийн хөдөлмөр үгүй болсон. Тус 2 сургуулийн захирал тушаал гаргаагүй учир ажилласан жилийн хөдөлмөр үр дүнгүй болсонд гомдолтой байгааг минь харгалзан үзэж 5 жил ажилласан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын байцаагчийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 219 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 169, 170 дугаар цалингийн тодорхойлолт болон дансны түүвэр, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар тушаалын хуулбар, Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар “Багш ажилтнуудын 1990-1991 оны хичээлийн жилийн цалин тогтоох тухай” тушаал, Увс аймгийн Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дүгээр “Зарим багш нарын 8 дугаар сарын цалин тогтоох тухай” тушаал, хавсралт, 1998 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Х.Г, Б.Б, Х.М, Э.Д нарын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс А.Эын ХААТР-1 баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Э-ын 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч А.Э-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын байцаагчийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн зөвлөмжийн хуудсанд: А.Э-ын хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал архиваас гараагүй тул ажилласан жил сэргээх шаардлагатай байна гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 169, 170 дугаар цалингийн тодорхойлолт болон дансны түүвэрт А-ийн Э-ын 1990 оны 8 дугаар сараас 1998 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургууль болон Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд тус тус бага ангийн багшаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
3.3. Архангай аймгийн Багшийн сургуулиас 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр А.Эд олгосон хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
3.4. Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар тушаалын хуулбараар А.Э-ыг 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар ажиллуулсан, Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар “Багш ажилтнуудын 1990-1991 оны хичээлийн жилийн цалин тогтоох тухай” тушаалаар А.Эын үндсэн цалинг 400 төгрөгөөр тогтоосон, Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дүгээр “Зарим багш нарын 8 дугаар сарын цалин тогтоох тухай” тушаал, хавсралтаар А.Э-ын үндсэн цалинг 1360 төгрөгөөр тогтоосон байх эдгээр тушаалуудыг нэхэмжлэгчийн 1990-1994 ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ. Харин Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1998 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь нэхэмжлэгч А.Э-ын 1990-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй байх тул тушаалыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэв.
3.5. А.Э-ын ХААТР-1 баримтыг 1990 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд баримтад нэхэмжлэгчийн суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул маягтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
3.6. Нэхэмжлэгчээс Х.Г, Б.Б, Х.М, Э.Д нарын “А.Э-тай хамт ажиллаж байсан нь үнэн болно” гэх агуулгатай тодорхойлолтыг ирүүлсэн байх боловч тэдэнд хууль сануулж мэдүүлэг аваагүй байх тул тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
4. Нэхэмжлэгч А.Э нь 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 169, 170 дугаар цалингийн тодорхойлолт болон дансны түүвэр, Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаар тушаалын хуулбар, Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар “Багш ажилтнуудын 1990-1991 оны хичээлийн жилийн цалин тогтоох тухай” тушаал, Увс аймгийн Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 59 дүгээр “Зарим багш нарын 8 дугаар сарын цалин тогтоох тухай” тушаал, хавсралт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цамхаат ургийн овогт А-ийн Э-ын 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц ургийн овогт А-ийн Э-ын 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын 10 жилийн дунд сургуульд, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд тус тус бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ