Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 133/ШШ2024/00506

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***********-н нэхэмжлэлтэй

мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ******** сумын ******** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1974 оны 11 сарын 01-нд ******** сумд төрсөн. Би 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч, аав ээжийнхээ хамт мал маллах болсон. 1994 оны 12 сарын 07-нд ********-тэй гэр бүл болж одоог хүртэл мал маллаж байна. Иймд 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 484 дугаар лавлагаа,

-********-н 1992-1993 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Үндэсний архивын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6126, 03-07/6125 дугаар лавлагаанууд,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн CVL******** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *********-н төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ********-н төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн CVL********* дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-**********-н ******* дугаар бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ,

-********* аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 224 дугаар тодорхойлолт.

 

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ******** нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ******** сумын ******** багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Малчнаар ажилласан хугацааг шүүхийн  журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4.1. ********* нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******** сумын ******** багт аав ээжийн хамт мал маллаж байсан болох нь:

-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 484 дугаар “Тус аймгийн ******** сумын ******** багийн малчин, өрхийн тэргүүлэгч ********-н мал маллаж байсан хугацаа /1992-1993 он/ хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-*********-н 1992-1993 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******* аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Үндэсний архивын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6126 дугаар лавлагаанд “1989 оны ******** аймгийн ******** сумын хүн амын тооллогод ********** тэргүүлэгч өөрөө 40 настай, эрэгтэй, ******** эхнэр 38 настай, эмэгтэй, ******** охин 16 настай, эмэгтэй, ********* охин, 10 настай, эмэгтэй, ********* охин, 8 настай, эмэгтэй, ********** охин 7 настай эмэгтэй, *********** хүү 5 настай, эрэгтэй, ******** хүү 3 настай, эрэгтэй, ********* хүү, 0 настай, эрэгтэй, ********** охин 15 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн,

-тус архивын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6125 дугаар лавлагаанд “2000 оны ******** аймгийн ******** сумын /******** баг/ хүн амын тооллогод ********** тэргүүлэгч өөрөө төрсөн он 1973 оны 03 сар, 26 настай, эрэгтэй, ********* охин, төрсөн он 1997 оны 09 сар, эмэгтэй, ******* эхнэр, төрсөн он 1974 оны 11 сар, 25 настай, эмэгтэй, ******** охин, төрсөн он 1994 оны 05 сар, 5 настай эмэгтэй” гэж бүртгэгдсэн,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн CVL******** дугаар эцгийн овог нэр **********, эхийн овог нэр **********, хүүхдийн овог нэр ******** 1974 оны 11 сарын 01-ний өдөр төрснийг ********** аймгийн ******** сумын 115 дугаарт 1974 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд *******  1995 оны 12 сарын 08-нд төрсөн гэж бүртгэсэн,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд ******* 1997 оны 09 сарын 12-ны өдөр төрсөн гэж бүртгэсэн,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн CVL********** дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаанд *********, ********* нар 1995 оны 12 сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бүртгэсэн,

-*********-д ******** аймгийн 8 жилийн дунд сургуулиас 1990 оны 06 сарын 09-ний өдөр олгосон ********* дугаар бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ,

-********* аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 224 дугаар “******** нь тус сургуульд 1991-1993 онд суралцаж байгаагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

4.2. Үндэсний архивын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6126 дугаар лавлагаанд бичигдсэн 1989 оны хүн амын тооллогод ********-н ам бүл 10, үүнээс 36-аас дээш насны 2 /******* 40 настай, ****** 38 настай/, 16-35 насны 2 /******* 16 настай, ******** 15 настай/, 16-аас доош насны 6 хүн бүртгэгдсэнээс тооцож үзэхэд 1992 онд ******** нь 18 настай байх бөгөөд бусад дүү нар нь 16 нас хүрээгүй байна.

1992-1993 оны жилийн эцсийн малын тооллогонд ********-н ам бүл 11, үүнээс 16-аас дээш насны нийт малчдын тоо 4, 16-35 хүртэлх насны 2, 36-аас тэтгэвэрт хүртэлх насны 2 гэж бүртгэсэн нь Үндэсний архивын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6126 дугаар лавлагаанд бичигдсэн өрхийн гишүүдийн насны мэдээлэлтэй тохирч байгаа болон болон бусад бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

5. Иймд *********-г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ******** сумын ******** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ***********-г 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ******** сумын ******** багт мал маллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН