Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2024/00541

 

 

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 156/ШШ2024/00541

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2021/00066/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын Дэлгэрхаан багт оршин суух, ******* *******

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Онон багт оршин суух, ******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.*******

Хариуцагч С.*******

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Х.*******д холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

С.******* бид хоёр гэр бүл болоод 7 жил болсон. Бид тусдаа амьдраад 4 жил болж байгаа. Зан харилцаа, үзэл бодлын зөрчилдөөнөөс болж таарч тохирохгүйн улмаас салах шийдвэр гаргаж, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

3. Хариуцагч С.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид таарч тохирохгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Х.******* нь бүх асуудлыг хүчээр шийддэг, зоддог, цохидог, найз нөхөд нь чат бичиж миний эрхэнд халддаг, ажил хийж орлого олдоггүй учраас буцаж амьдрах нөхцөл байхгүй. Бидний дундаас 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүү А.******* төрсөн, одоо 7 настай, надтай хамт амьдардаг. Х.******* нь сар бүр хүүхдийн тэтгэмж төлж хариуцлага хүлээх ёстой. Түүнийг амьдралд ямар хариуцлага хүлээх байсан гэдгийг сард төлөх хүүхдийн тэтгэлгээр ойлгох байх гэж бодоод сөрөг нэхэмжлэл гаргасан. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, нэг жуулчны бааз байдаг. Түүнийг Х.*******д бэлэглэчихье гэв.

 

 ҮНДЭСЛЭХ нь:   

  1. Үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч С.******* нар нь 2017 онд танилцаж, гэр бүл болж, тэдний дундаас 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү А.******* төрсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. 

3.Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, мөн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа амжилтгүй болж ажиллагаа дуусгавар болсон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

4. Гэрлэгчид нь  2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.*******ийг эх С.*******ий асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон тул хүү А.*******ийг эх С.*******ий асрамжинд үлдээж шийдвэрлэв.

5. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Х.*******гаас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.*******гаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.*******д даалгаж шийдвэрлэлээ.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.

7. Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг болон хариуцагч С.*******ий сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* *******, ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан  2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.*******ийг эх С.*******ий асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.*******гаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.*******д даалгасугай. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5.  Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг болон хариуцагч С.*******ий сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг ******* аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАРИНА