Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00543

 

2024 11 19 156/ШШ2024/00543

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00522/и 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* овогт ******* *******,

Гуравдагч этгээд: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.*******,

Гуравдагч этгээд А.*******

Нарийн бичгийн дарга С.******* нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Хүсэлт гаргагч Б.******* нь А.*******тай 2007 оноос 2017 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* би 2007 онд ******* сумын 4 дүгээр багт малчин Ар-Үрийн *******тай танилцаж хамтран амьдардаг болсон, хамт амьдарч байх хугацаандаа 2011 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б. төрүүлсэн. 2007 оноос мал маллаж амьдарсан, гэр бүлээ 2017 онд батлуулсан. А.*******тай 2007 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байсныг үнэн болохыг тогтоож өгнө үү гэв.

3. Гуравдагч этгээд А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэртэйгээ хамт амьдраад 17 жил болж байна. Сум орон нутгийн багийн дарга жил болгон ирж хүн ам болон малын тоо авдаг байсан. Ингэхдээ биднийг гэрлэлтээ батлуул гэж шахаж шаарддаггүй байсан. Бид гэрлэлтээ батлуулахгүй бол ийм зүйл болно гэдгийг мэдээгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хүсэлт гаргагч Б.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хүсэлт гаргагч Б.******* нь А.*******тай гэрлэлтийн бүртгэлгүй байх хугацаандаа хамтран амьдарч байгаад 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагч, гуравдагч этгээд нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* аймгийн ******* сумын Чулуут багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаартай албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа, гэрч А.Болорын шүүхэд өгсөн ...Б.******* 2007 онд манай дүү А.*******тай гэр бүл болж манайд бэр болж ирж байсан. ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл мал маллан амьдарч байна. Б.*******, А.******* нарын дундаас 1 хүүхэд төрсөн Батбаяр гэдэг... гэх мэдүүлэг, гэрч Д. шүүхэд өгсөн ...Б.*******, А.******* нарыг багаас нь мэднэ. Б.******* нь сургуульд сурч 2000 оноос сумандаа ирж амьдарч байсан. Б.*******, А.******* хоёр 2007 онд танилцаж, тухайн үед хуримын цайллаганд би уригдаж очиж байсан. Өмнө нь ирэн очин хамт байдаг байсан. Бид 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл айл саахалт байна... гэх мэдүүлэг, 2009 оны мал тооллогын баримт зэрэг баримтаар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж хуульчилсан байдаг.

Мөн Монгол хэлний их тайлбар тольд хамтын амьдралтай байсан гэдгийг нэг гэрт орсноос хойших амьдрал гэж тайлбарласан байдаг. Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд хүсэлт гаргагч Б.*******, гуравдагч этгээд А.******* нарыг нэг гэрт орсон хугацааг 2009 оноос эхлэн хамтын амьдралтай байсан гэж тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан 03-10/5996, 03-10/5997 дугаартай Үндэсний төв архивын Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын лавлагаагаар /хх-ийн 27, 28/ хүсэлт гаргагч Б.*******, гуравдагч этгээд А.******* нар нь тус тусдаа 112, 113 дугаарын бүртгэлд бүртгэгдсэн боловч аль аль нь ******* аймгийн ******* сумын Чулуут 4-р багийн Өндөр толгой намаржаанд оршин суудаг гэж бүртгэгдсэн байна. Үүнийг хүсэлт гаргагч Б.******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...бид 2010 оны хүн амын тооллого явагдахад хамт ******* аймгийн ******* сумын Чулуут 4-р багийн Өндөр толгой намаржаанд амьдарч байсан, хамтдаа амьдарч байсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн А.*******ын нэр дээр 2009 оны мал тооллогын баримт дээр мал тоолуулсан малчны нэр, гарын үсэг нь ******* гэж бичигдсэн байдлаас үзэхэд 2009 онд хүсэлт гаргагч Б.******* нь А.*******тай хамт амьдарч байсан гэж үзэх боломжтой.

Иймд регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нь регистрийн дугаартай, ******* овогт ******* *******тай 2009 оноос 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин тэдгээрийг 2007 оноос эхлэн хамтын амьдралтай байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийг   регистрийн дугаартай, ******* овогт ******* *******тай 2009 оноос 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА