Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00544

 

2024 11 19 156/ШШ2024/00544

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2024/00552/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Дулааны 10-01 тоотод оршин суух, ******* овогт *******-******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.*******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.******* нь 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд харуулаар, 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд үхэрчнээр, 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оныг дуустал ******* аймгийн Үржил селекцийн улсын станцад үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.******* 1964 онд ******* аймагт төрсөн. Миний бие 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 12 сарын 22-ны ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд саалийн механикжсан фермд харуул, 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд үхэрчнээр ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа маань баталгаажаагүй, хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 12 сарын 22-ны ******* аймгийн ******* Сангийн аж ахуйн саалийн механикжсан фермд харуул, 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.*******ын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),

2. ******* аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 5 тал),

3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 08/2255 дугаартай тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),

4. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 434 дугаартай Н.*******ын цалингийн түүвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),

5. ******* аймаг ******* Сангийн аж ахуйн даргын 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),

6. ******* аймаг ******* Сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 197 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10 тал),

7. ******* аймаг ******* Сангийн аж ахуйн даргын 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 11 тал),

8. ******* аймаг ******* Сангийн аж ахуйн даргын 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),

9. ******* аймаг ******* Сангийн аж ахуйн даргын 1991 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13 тал),

10. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 45 тал),

11. Гэрч Х.******* шүүхэд өгсөн Би 1986 онд сургуулиа төгсөж 1988 оныг дуустал Буянхутаг сумын *******булаг бриагадын малын эмчээр, 1988 оноос гурил тэжээлийн үйлдвэрийн туслах аж ахуйн малын эмчээр, 1989 оны 02 дугаар сараас 1991 он хүртэл онд ******* Сангийн аж ахуйн саалийн малын эмчээр, 1991 оноос 1995 оныг дуустал ******* аймгийн Тахилгат тосгонд малын эмчээр тус тус ажиллсан. 2007-2022 оныг дуустал ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд жижүүрээр ажиллаж байсан. 1989 онд намайг ******* Сангийн аж ахуйн саалийн ферм ороход төрөхийн саальнаар ажиллаж байсан. Төрөхийн саальчин гэдэг нь цахилгаан саалтуураас өмнө шинэ тугалсан үнээг гараар 14 хоног саадаг байсан. Н.******* 3 жил саальчин, үхэрчнээр ажилласан. Саальчин болохынхоо өмнө харуулаар ажиллаж байсан гэж тухайн үед ярьдаг байсан. Би 1991 онд Тахилгат тосгон руу малын эмчээр шилжин ажилласан. Тухайн үед Н.******* ******* Сангийн аж ахуйн саалийн фермд саальнаараа үлдсэн. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 29 тал),

12. Гэрч С.******* шүүхэд өгсөн ...Би 1986 онд сургуулиа төгсөж 1988 оныг дуустал Буянхутаг сумын *******булаг бриагадын малын эмчээр, 1988 оноос гурил тэжээлийн үйлдвэрийн туслах аж ахуйн малын эмчээр, 1989 оны 02 дугаар сараас 1991 он хүртэл онд ******* Сангийн аж ахуйн саалийн малын эмчээр, 1991 оноос 1995 оныг дуустал ******* аймгийн Тахилгат тосгонд малын эмчээр тус тус ажиллсан. 1989 онд намайг ******* Сангийн аж ахуйн саалийн ферм ороход төрөхийн саальнаар ажиллаж байсан. Н.******* 3 жил саальчин, үхэрчнээр ажиллсан. Саальчин болохынхоо өмнө харуулаар ажиллаж байсан гэж тухайн үед ярьдаг байсан. Би 1991 онд Тахилгат тосгон руу малын эмчээр шилжин ажилласан. Тухайн үед Н.******* ******* Сангийн аж ахуйн саалийн фермд саальнаараа үлдсэн. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 34 тал),

 

13. Гэрч Б. шүүхэд өгсөн ...Би 1985-1992 оны 3 сарын 10-ны өдрийг хүртэл ******* Сангийн аж ахуйн саалийн механикжсан фермд санитарчнаар, 1992 оны 3 сарын 13-ны өдрөөс 1993 он хүртэл ******* Сангийн аж ахуйд саальчнаар тус тус ажиллаж байсан. Н.******* 1987 оны 7 сард цэргээс халагдаж ирээд ******* Сангийн аж ахуйн саалийн фермд анх манай манаачаар хагас жил ажиллаж байгаад 1988 оноос 1991 оныг дуустал ******* Сангийн аж ахуйн саалийн фермд төрөхийн саальнаар ажиллаж байсан. 1992 оноос 1993 он хүртэл тус сангийн аж ахуйд үхэрчнээр ажилласан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн. Бид 1989 онд гэр бүлж болж 1993 он хүртэл хамт ажиллаж байгаад 1993 оноос ******* аймгийн Тахилгат тосгонд хувийн малаа маллан амьдарч байна... гэх мэдүүлэг (хх-ийн 43 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Н.*******ыг 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд харуулаар, 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд үхэрчнээр, 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оныг дуустал ******* аймгийн Үржил селекцийн улсын станцад үхэрчнээр ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд нь өөрт нь хадгалагдаагүй, архивын тасгаас гарч ирсэн тушаалуудыг шүүхэд өгсөн гэж тайлбарлалаа. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Н.*******тай 1987-1992 онд хамт ажиллаж байсан гэх Х., С.,  нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд 1987-1992 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сангийн аж ахуйн даргын 1986 оны 11 сарын 15-ны өдрийн 197 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 24/, 1987 оны 02 сарын 17-ны өдрийн 14 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 26/, 1988 оны 12 сарын 27-ны өдрийн 188 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 27/, 166393 дугаартай 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн С.******* нэр дээрх хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 126286 дугаартай Б. нэр дээрх хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байна.

Мөн Н.*******ын нэр дээрх Хүн амын регистрийн картад бага боловсролтой, ажилладаг байгууллага-Өндөрхаан сангийн аж ахуй, ажилд орсон он-1987, эрхэлдэг ажил тугалчин гэж бичигджээ.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Н.******* нь 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд харуулаар, 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд үхэрчнээр, 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оныг дуустал ******* аймгийн Үржил селекцийн улсын станцад үхэрчнээр ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******-******* ******* /РД:СТ64101518/-ыг 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд харуулаар, 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд үхэрчнээр, 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оныг дуустал ******* аймгийн Үржил селекцийн улсын станцад үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Б.МАРИНА