Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00547

 

 

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00547

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум 5-р баг Үзүүр толгой 8-04 тоотод оршин суух, ******* овогт ******* *******

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум 5-р баг Үзүүр толгой 8-04 тоотод оршин суух, ******* овогт ******* *******

Хариуцагч: ******* аймаг, сумын 4-р багт оршин суух, овогт

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******, П.*******

Нэхэмжлэгчийн өмлгөөлөгч Л.

Хариуцагч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг 

ТОДОРХОЙЛОХ нь:   

1. Нэхэмжлэгч Д.*******, П.******* нар нь хариуцагч Б.д холбогдуулан хүү Д., охин Д. нарын асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний охин Г. нь хариуцагч Б.тэй хамт амьдарч байгаад салсан. Тэдгээрийн дундаас хүү Д., охин Д. нар төрсөн. Зээ хүү Д. нь эхийн хамт, зээ охин Д. аавын хамт амьдарч байсан. Бидний охин Г. нь зуурдаар нас барсан. Б. нь ******* аймгийн суманд амьдарч байгаад Улаанбаатар хот руу өөр хүнтэй суугаад явсан. Харин зээ охин Д. нь Б.гийн дүүгийнд амьдардаг, хараа хяналт муу байгаа тул бид өөрсдийн асрамжид авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх хуралдаанд хариуцагч Б.тэй ярилцаад хоёр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө ярилцаж эвлэрсэн шийдвэрт хүрсэн. Б. нь 2024 оны 12 сард хичээлийн 1-р улирлын эхний амралтаар охин Д.ийг ******* аймгийн ******* сум руу шилжүүлж, өвөө Д.*******, эмээ П.******* нараар асран халамжлуулахаар болсон. Хоёр хүүхдээ бид хоёрын асрамжид үлдээе танайд байж байг, хүүхдүүдийн амралт болон чөлөөт цагаар нь ******* аймгийн суманд амьдардаг авга өвөө, эмээтэй нь уулзуулж байя гэж харилцан тохиролцсон. Хүүхдийн тэтгэвэр авахгүй, бид хамтдаа өсгөж, хэрэгцээт зүйлээр хангаж байх болно гэв.

3. Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр хүүхдээ ******* аймгийн ******* суманд ээж, аавын асрамжид байлгахаар болсон. Өөрөөр хэлбэл 2024 оны 12 сард хичээлийн 1-р улирлын эхний амралтаар охин Д.ийг ******* аймгийн ******* сум руу шилжүүлж, өвөө Д.*******, эмээ П.******* нараар нь асран халамжлуулахаар болсон. Хоёр хүүхэд амралтаараа болон хүссэн үедээ аавтайгаа, авга өвөө, эмээтэйгээ уулзаж байх болно. Хүүхдүүдийнхээ хэрэгцээт зүйлийг хоёр талаасаа хангаад явна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Д.*******, П.******* нар нь шүүх хуралдаанд хариуцагч Б.тэй ярилцаад хүү Д., охин Д. нарыг нэхэмжлэгч Д.*******, П.******* нарын асрамж үлдээхээр тохиролцсон байна.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Д.*******, П.******* нарын охин Г.тэй гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан бөгөөд тэдгээрийн дундаас 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүү Д., 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Д. нар төрж, улмаар хүүхдүүдийн эх Г. нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон нас барсны гэрчилгээний хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Улмаар хүү Д. нь нэхэмжлэгч Д.*******, П.******* нарын хамт ******* аймгийн ******* суманд, охин Д. нь эцгийн хамт ******* аймгийн суманд амьдарч байсан бөгөөд талууд шүүх хуралдаан дээр ярилцаад 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Д., 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Д. нарыг нэхэмжлэгч Д.*******, П.******* нарын асрамжид үлдээхээр, нэхэмжлэгч Д.*******, П.******* нар нь хариуцагч Б.гээс хүүхдийн тэтгэлэг авахгүйгээр тохиролцсон байна.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, мөн зүйлийн 5-д Монгол Улсын иргэн ...хүүхэд төрүүлэх, асрах эрхтэй, 17 дугаар зүйлийн 2-т үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй гэж,

- Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж

     - Монгол Улс 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Хүүхэд ... эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрхтэй, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Оролцогч улсууд... хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ, 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас нь салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхтэй гэж,

         - Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх ...эрхтэй гэж тус тус заасан байна.

6. Иймд 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Д., 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Д. нарыг нэхэмжлэгч Д.*******, П.******* нарын асрамжид үлдээх нь хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй байх тул хүүхдүүдийн асрамжийн талаар талуудын харилцан тохиролцсон нь дээрх хууль, эрх зүйн баримт бичигт харшлахгүй байна.

Харин хүүхдүүдийн асран хамгаалагч нь эрхээ урвуулан ашигласан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хараа хяналтгүй, эсхүл шаардлагатай тусламж үзүүлээгүй орхисон бол шүүх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шинээр тогтоох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д заасан тул хүүхдүүдийн асрамжийг өөрчлүүлэхээр сонирхогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

7. Тус хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1406 дугаартай шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн зардал /хх-ийн 118-129/ 320,400 төгрөгийг нэхэмжлэгч болон хариуцагч нарт хариуцуулан, нэхэмжлэгч Д.*******, П.******* нараас 320,400 төгрөгийн тал хувь болох 160,200 төгрөгийг, хариуцагч Б.гээс тал хувь болох 160,200 төгрөгийг тус тус гаргуулан ******* аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 100180017100 тоот данс руу шилжүүлэхээр мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5-д зааснаар тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1771 дугаартай шүүгчийн захирамжаар ******* аймгийн суманд амьдарч байгаа насанд хүрээгүй хүн Д.ийн саналыг асуух, түүний амьдарч буй орчин нөхцөлтэй тус хэргийг хянан шийдвэрлэх шүүгч танилцах, гэрч Д.Энхдэлгэрээс мэдүүлэг авах ажиллагаатай холбогдон шүүхээс гаргасан замын зардал буюу зөвхөн бензины үардал 450,000 төгрөг /хх-ийн 158, 170-171/-ийг нэхэмжлэгч болон хариуцагч нарт хариуцуулан, нэхэмжлэгч Д.*******, П.******* нараас 450,000 төгрөгийн тал хувь болох 225,000 төгрөгийг, хариуцагч Б.гээс тал хувь болох 225,000 төгрөгийг тус тус гаргуулан ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 100180005001 тоот данс руу шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Д., 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Д. нарыг нэхэмжлэгч Д.*******, П.******* нарын асрамжид үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Д.*******, П.******* нар нь хариуцагч Б.гээс хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 53 дугаар зүйлийн 53.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******, П.******* нараас 160,200 төгрөгийг, хариуцагч Б.гээс 160,200 төгрөгийг тус тус гаргуулан ******* аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 100180017100 тоот дансанд, нэхэмжлэгч Д.*******, П.******* нараас 225,000 төгрөгийг, хариуцагч Б.гээс 225,000 төгрөгийг тус тус гаргуулан ******* аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 100180005001 тоот данс руу шилжүүлэхийг даалгасугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАРИНА