Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 147/ШШ2024/00310

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан ... оны ... сарын ...-ний өдөр төрсөн *******, 20... оны ... сарын ...-ний өдөр төрсөн ******* нарыг эх ******* асрамжид хэвээр үлдээсүгэй.

             2.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 01 сарын 19-ний өдөр төрсөн *******, ... оны ... сарын ...-ний өдөр төрсөн ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг ******* тэжээн тэтгүүлсүгэй.

              3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

             4. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар нэхэмжлэгчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд 74,873,000 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагч ******* 44,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн 30,623,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 122.3-т зааснаар Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00902 дугаартай шүүгчийн захирамж давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарч уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр үлдэхийг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар нэхэмжлэгч *******  улсын тэмдэгтийн хураамжид 532,325 төгрөг төлөхөөс 140,400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 391,925 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч ******* 44,250,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 379,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

           7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.БОЛОРМАА