Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2024/00551

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2024/00551

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум 2-р багт оршин суух хаягтай, ******* аймагт барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 4, ээж охин хүүгийн хамт амьдардаг, ******* овогт *******-******* *******

Хариуцагч: ******* аймаг, ******* сум 2-р баг эхэн бүрд багт оршин суух хаягтай, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, ******* аймгийн Цагдаагийн байгууллагын урд талын уурын зууханд галч ажилтай, ******* овогт ******* *******болд

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******

Хариуцагч Ц.*******болд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******болдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.*******болдтой 2005 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. Бид хүүхдүүдийн асрамжийн талаар хоорондоо зохицож, хүүхдийн тэтгэлэг авахгүйгээр гэрлэлтээ цуцлуулахаар ярилцсан. Ц.*******болд бид хоёр тусдаа амьдраад 6-7 жил болж байгаа. Би хамтран амьдрагчтай болсон ч тэр хүн маань хэрэг хийгээд хоригдож байгаа. Ц.*******болд бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

3. Хариуцагч Ц.*******болд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* бид хоёр гэр бүл болоод 10 гаруй жил болсон. Тэгээд салаад 5-6 жил болсон болохоор дахиж нийлнэ гэж байхгүй. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Том хүүхэд 2006 онд төрсөн, одоо 18 настай, 12 дугаар ангиа төгсөөд ******* аймгийн ТМС-д үсчингийн ангид суралцаж байгаа. Бага хүү маань ээжтэйгээ байдаг. Би өөр хүнтэй болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.*******болд нар нь 2005 онд танилцаж, 2006 оны 08 сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Зоригтбаатар, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Баатарзоригт нар төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус тусдаа амьдарл зохиосон зэрэг байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

4. Гэрлэгчид нь  2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Баатарзоригтын асрамжийн хувьд маргаангүй, эх Б.*******ийн асрамжид үлдээхийг хариуцагч Ц.*******болд нь зөвшөөрсөн тул хүү Б. эх Б.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

5. Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг Ц.*******болд нь хүү Б. хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.

6. Иймд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б. 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.*******болдоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******т даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан ******* овогт ******* *******болд, ******* овогт *******-******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б. эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б. 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.*******болдоор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******т даалгасугай.

 

4. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******болдоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА