| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00555/И |
| Дугаар | 156/ШШ2024/00552 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 156/ШШ2024/00552
2024 11 20 156/ШШ2024/00552
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00555/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, ******* Жавзандамба гудамж-33, Эл ЭС Плаза барилга 9 давхарын 902 тоот, ******* ******* ******* ******* ХХК,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,399,066.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* *******д холбогдуулан 5,399,066.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.******* нь "******* ******* ******* *******" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн МА-246766 тоот Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулж, гэрээний дагуу 93001-31688 дугаар Цахим зээлийн гэрээний дагуу 1,255,000.00 төгрөгийг 3.50 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, 93001-31685 дугаар Цахим зээлийн гэрээний дагуу 2,370,000.00 төгрөгийг 3.50 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, 93001-31731 дугаар Цахим зээлийн гэрээний дагуу 420,000.00 төгрөгийг 3.50 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, 93001-31730 дугаар Цахим зээлийн гэрээний дагуу 695,000.00 төгрөгийг 3.50 хувийн хүүтэйгээр, 23 сарын хугацаатай буюу 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн болно. Зээлдэгч М.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 940,172.72 төгрөг, хүүний төлбөрт 933,134.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,790.94 төгрөг нийт 1,946,098.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч М.******* нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар 93001-31688 дугаар зээл 356 хоног, 93001-31685 дугаар зээл 356 хоног, 93001- 31730 дугаар зээл 359 хоног, 93001-31731 дугаар зээл 82 хоног тус тус хугацаа хэтэрсэн. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,799,827.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,867.51 төгрөг, зээлийн хүү 1,467,371.85 төгрөг, нийт 5,350,066.64 төгрөг төлөхөөр байна. "******* ******* ******* *******" ХХК-ийн зүгээс зээлдэгч М.*******д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан бөгөөд одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй, сайн дураар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: МА-246766 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-31688 дугаар, 93001- 31685 дугаар, 93001-31731 дугаар, 93001-31730 дугаартай Цахим зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,799,827.28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,467,371.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,867.51 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 49,000 төгрөг, нийт 5,399,066.64 (таван сая гурван зуун ерэн есөн мянга жаран зургаа зууны жаран дөрөв) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч М.*******аас гаргуулж *******-г хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ******* ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 5,399,066.64 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор 949,066.64 төгрөгийг тус тус төлж барагдууна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ний итгэмлэгдсэн төлөөлөгч С.-шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч М.*******ы шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 5,399,066.64 төгрөгийг хариуцагч М.******* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор 949,066.64 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч М.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,335.06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,667.53 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,667.53 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,399,066.64 (таван сая гурван зуун ерэн есөн мянга жаран зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч М.******* зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 890,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор 949,066.64 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,335.06 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,667.53 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 50,667.53 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА