Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2024/00553

 

2024 11 20 156/ШШ2024/00553

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00553/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, ******* Жавзандамба гудамж-33, Эл ЭС Плаза барилга 9 давхарын 902 тоот, ******* ******* ******* ******* ХХК,

Хариуцагч: ******* аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,198,530.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан 1,198,530.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.******* нь "******* ******* ******* *******" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 1 сарын 17-ны өдөр 1106727 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 13369 дугаартай Цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулан 4,480,000.00 (дөрвөн сая дөрвөн зуун наян мянга) төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 1 сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч Э.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 3,616,128.44 төгрөгийг, хүүний төлбөрт 1,698,330.27 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,781.29 төгрөгийг, нийт 5,330,240.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Э.******* нь 2024 оны 10 сарын 07-ны өдрийн байдлаар 363 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 863,871.56 төгрөг, зээлийн хүү 269,063.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50,595.51 төгрөг, нийт 1,183,530.65 төгрөг төлөгдөөгүй. ******* ******* ******* ******* ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Э.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: талуудын хооронд байгуулсан 1106727 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 13369 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 863,871.56 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 269,063.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,595.51 төгрөг, нотариатын зардалд 15,000.00 төгрөг, бүгд 1,198,530.65 (нэг сая нэг зуун ерэн найман мянга таван зуун гуч зууны жаран тав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.*******ас гаргуулж, *******-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ******* ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 1,198,530.65 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 399,510.217 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 399,510.217 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 399,510.217 төгрөгийг тус тус төлж барагдууна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ний итгэмлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.Шинэтулгын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 1,198,530.65 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 399,510.217 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 399,510.217 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 399,510.217 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Э.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,314.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,657.37 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.*******ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,657.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,198,530.65 /нэг сая нэг зуун ерэн найман мянга таван зуун гучин төгрөг жаран таван мөнгө/  төгрөгөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 399,510.217 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 399,510.217 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 399,510.217 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,314.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,657.37 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.*******ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,657.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА