| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00580/И |
| Дугаар | 156/ШШ2024/00554 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 156/ШШ2024/00554
2024 11 20 156/ШШ2024/00554
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00580/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 02, Сэнтрал тауэр, 8 давхар, ******* ******* ХХК
Хариуцагч: ******* аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 11-17 тоотод оршин суух ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,079,209.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан 4,079,209.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Монгол Улсын иргэн А.*******тэй харилцан тохиролцож 2023 оны 11 сарын 25-ны өдөр № 3Г2023112503122 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан "Samsung S 23" маркийн гар утсыг 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. Зээлийн хамрагдах хугацаа (2023 он 11 сараас 2025 он 11 сар) нийт 24 сар, ******* ******* ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч А.*******тэй байгуулсан № 3Г2023112503122 тоот гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нийт төлбөр, зээлийн хүү болон гэрээнд заасан төлөгдөөгүй дүнд ноогдох нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож 4,079,209.2 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
3. Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч А.******* нар дараах эвлэрлийн гэрээг сайн дураар байгуулав.
1. ******* ******* ХХК нь хариуцагч А.*******гээс 4,079,209.2 төгрөг нэхэмжилснээс хариуцагч нь бүрэн төлөхөөр зөвшөөрөв.
2. Хариуцагч А.******* нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 579,209.2 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан 4,079,209.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.******* нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 579,209.2 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс 80,218 төгрөгийн тал хувь 40,109 төгрөгийг, улсын орлогоос 40,109 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,079,209.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.******* нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 579,209.2 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 40,109 төгрөгийг, улсын орлогоос 40,109 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА