Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 156/ШШ2024/00555

 

2024 11 20 156/ШШ2024/00555

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00579/И 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 25, Сөүл оффис, ******* ******* ХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,554,356.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 5,554,356.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь ХААН ******* ХК-тай 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/201944488376 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор БГХ201944488376 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч Д.******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар ЗГ/201944488376 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,958,372.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 778,648.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 2,737,020.93 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Д.******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 451-p зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг үндэслэн зээлдэгч Д.*******гаас ЗГ/201944488376 тоот зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 5,554,356.87 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

3. Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Д.******* нар дараах эвлэрлийн гэрээг сайн дураар байгуулав.

1. ******* ******* ХК нь хариуцагч Д.*******гаас 5,554,356.87 төгрөг нэхэмжилснээс хариуцагч нь бүрэн төлөхөөр зөвшөөрөв.

2. Хариуцагч Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 554,356.87 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.  

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн шүүхэд гаргасан 5,554,356.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 554,356.87 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 104,000 төгрөгийн тал хувь 52,000 төгрөгийг, улсын орлогоос 52,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 5,554,356.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 554,356.87 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 52,000 төгрөгийг, улсын орлогоос 52,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА