| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00577/И |
| Дугаар | 156/ШШ2024/00556 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 156/ШШ2024/00556
2024 11 20 156/ШШ2024/00556
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00577/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолбор, ******* ББСБ ХХК
Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт оршин суух, ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,184,634 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан 1,184,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь "******* ББСБ"-тай 2020 оны 03 сарын 14-ний өдөр 140000732331 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99910734 дугаараар мессэж илгээн 2022 оны 05 сарын 20-ны өдөр 700,000 төгрөгийг сарын 2,2%-ийн хүүтэйгээр авч, 2022 оны 06 сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Б.*******аас зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоохыг оролдсон хэдий ч өөртэй нь холбогдох боломжгүй байсан ба гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч огт төлбөр төлөөгүй, харилцаа холбоо тасарсан болно. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Б.*******ын үндсэн зээлийн үлдэгдэл 700,000 төгрөг 2022.05.20-ны өдрөөс 2024.08.05-ний өдрийг хүртэл 808 хоногийн зээлийн хүү 407,643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,991 төгрөг, нийт 1,184,634 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,184,634 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан 1,184,634 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч Б.******* нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,490.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,490.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,184,634 /нэг сая нэг зуун наян дөрвөн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,981 /гучин хоёр мянга есөн зуун наян нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,490.5 /арван зургаан мянга дөрвөн зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16,490.5 / арван зургаан мянга дөрвөн зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА