Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 113/ШШ2024/0014

 

 

 

 

 

 

  2024       06            14                                        113/ШШ2024/0014

 

 

Прокурорын дүгнэлтийг хариуцагч

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн ....................Б.Б-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0250815 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ........................Б.Б би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 0250815  дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 113/ШЗ2024/0028 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн .............................Б.Б-д холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0250815 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн ...........................Б.Б нь хүлээн зөвшөөрснөө 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн ........................Б.Б хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн .....................Б.Б холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0250815 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Х.ЭРДЭНЭТУЯА