Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/06397

 

 

 

 

 

 

 

     2024             12              18                                            184/ШШ2024/06397

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: У******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие *******тэй 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 12 дугаар гудамж, 36 тоотод байлах хашаа байшинг худалдан авахаар болж 200,000,000 төгрөгөөс 185,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 15,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: ******* нь *******ийн нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь *******эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ийн нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.           

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******ийн нэхэмжлэлтэй *******эд холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 116,475 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгөөс 116,475 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан *******т тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                           *****