| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/09019/И |
| Дугаар | 184/ШШ2024/06399 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2024/06399
2024 12 18 184/ШШ2024/06399
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****,
Хариуцагч: ***** нарт холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 6,403,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө ажлаасаа буун гэртээ ирээд гэрийнхээ хашаанд өөрийн эзэмшлийн 31-99 УНЯ улсын дугаартай марк икс загварын тээврийн хэрэгслийг тавиад, машины түлхүүрийг дотор нь үлдээн гэртээ орж амарсан. Өглөө 7 цагийн үед босоход машин маань алга болсон байсан. Гэтэл машиныг маань манайхтай ойролцоо амьдардаг *******, ******* нар хамтран хулгайлж унаж яваад осол гаргаж машиныг маань дахиж ашиглах боломжгүй эвдэлж надад ихээхэн хохирол учруулсан. Би ******* дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр прокурор хэрэгсэхгүй болгож намайг өөрт учирсан хохирол төлбөрөө дээрх хүүхдүүдийн хууль ёсны асрамж хамгаалагч эцэг эхээс иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж барагдуулж ав гэсэн тул би ийнхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ослын улмаас миний бие 60,000 төгрөгөөр осолдсон машинаа ачуулан 349,000 төгрөгөөр машиндаа учирсан гэмтлийн үнэлгээг, 120,000 төгрөг, 114,000 төгрөгөөр тус тус машины дотор эд ангид учирсан гэмтлийн үнэлгээг хийлгэсэн бөгөөд Сүлд үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээгээр миний машинд 5,030,500 төгрөгийн шууд хохирол учирсан гэж тогтоосон. Үүнээс гадна машиныг байрлуулсан журмын хашааны төлбөрт 7,300,00 төгрөг төлсөн тул уг гэмт хэргийн улмаас надад нийт 6,403,500 төгрөгийн хохирол учирсан. Иймд *******, ******* нарын эцэг эх асран хамгаалагч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6,403,500 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: *******гийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын 443,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,960,000 төгрөгөөс 3,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөгөөр тус тус төлөхөөр, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,760,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 230,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 6,403,500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын 443,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,960,000 төгрөгөөс 3,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөгөөр тус тус төлөхөөр, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,760,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 230,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******гийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын 443,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,960,000 төгрөгөөс 3,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,100,000 төгрөгөөр тус тус төлөхөөр, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,760,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 230,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******ээс 33,075 төгрөгийг, хариуцагч *******гээс 29,555 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,406 төгрөгөөс 31,315 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан *******д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******, ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ *****