Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2024/00561

 

2024 11 25 156/ШШ2024/00561

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

156/2024/00566/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчдын гудамж, ******* ******* ******* корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 4-р баг, Сэцэнхааны гудамжинд байрлах, ******* аймгийн Засаг даргын Тамгын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: 787,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Н.******* 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг 

ТОДОРХОЙЛОХ нь:   

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* корпораци ТӨХХК нь хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 787,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарг*******ээ.

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ******* ******* корпораци ТӨХХК нь газар тариалан, мал ******* ******* салбарыг дэмжих чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг. Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/101 дугаартай Гамшгийн эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн ******* ******* ******* корпораци ТӨХХК-д нөөцөлсөн 750тн тэжээлийн буудайг нэг бүрийн үнэ нь 700,000 төгрөгөөр тооцож нийт 525,000,000 төгрөгийн зээлийг ******* аймгийн Засаг даргын Тамгын газар нь авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдэл хугацаа хэтэрсэн өр 525,000,000 төгрөг байна. Үүнд:

- 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ТБ-А/2024-01 дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 525,000,000 төгрөгийн тэжээлийн буудайг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 525,000,000 төгрөг байна. Гэрээний 5.2-т зааснаар нэг хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон өнөөдрийн байдлаар 164 хоног хугацаа хэтэрсэн алданги 430,500,000 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232.4-т заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 262,500,000 төгрөг, ТБ-А/2024-01 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 525,000,000 төгрөг, анз 262,500,000 төгрөг, нийт 787,500,000 төгрөг байна.

Иймд ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас үндсэн төлбөр 525,000,000 төгрөг, алданги 262,500,000 төгрөг, нийт 787,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:

Монгол Улсын Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.******* 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 тоот Гамшгийн эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаал гарсан. Энэ хүрээнд хавсралтаар дурдсан нэр бүхий аймгуудад тэжээлийн буудайг 1 тонныг 700,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулах *******лыг ******* ******* ******* корпораци ТӨХХК-ийн захирал Б.Цогтсаранд даалг*******, үүний дагуу буудайн гэрээ хийгдсэн. ******* ******* ******* корпораци ТӨХХК нь бид нартай адил төрийн байгууллага тул харилцан *******илл******* зудын нөхцөл байдлыг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэрээ байгуулагдах үед бид орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, бусад хүмүүстэй холбогдоход тэжээлийн буудайн үнийг Засгийн газар шийдвэрлэнэ, аймгийн төсөвт дарамт үзүүлэхгүй гэсэн чиглэлийг өгч байсан тул гэрээ байгуулсан. ******* аймгийн хэмжээнд гамшгийн эрсдлийг бууруулах зардал нь 500,000,000 төгрөгийн төсөвтэй байдаг. Үүнд ******* аймгийн 18 сум, 4 тосгон ордог бөгөөд гамшгийн эрсдлийг бууруулахад чиглэсэн зардал юм. 500 сая төгрөгийг зөвхөн буудайнд зарцуулах боломжгүй байдаг тул гэрээ байгуулахын өмнө мэдээлэл авч буудайн үнийг Засгийн газар чөлөөлнө гэж үзээд гэрээг байгуулсан. Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай тогтоол гарсан. Үүнд ******* ******* ******* корпораци ТӨХХК-ийн тэжээлийн буудайн үнэ болох 7,140,000,000 төгрөг, тариалан эрхлэгч ******* ******* нэгжүүдээс худалдан авах тэжээлийн буудай болон малын тэжээлийн үнэд шаардагдах зардлыг тооцон 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх *******лыг зохион байгуулж *******иллахыг Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгосугай гэсэн Засгийн газрын тогтоол алб*******иж гарсан. Уг тогтоол нь гэрээ байгуулагдсаны дараа гарч баталга*******уулсан. Өвөлжилт хаваржилтыг даван туулахтай холбоотой асуудлыг анхнаасаа Х.Болорчулуун сайдад үүрэг болгож байсан. Үүний дагуу Х.Болорчулуун сайд зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газраас төлбөрийг чөлөөлөх талаар тогтоол гарсан байдаг. Энэ зун томоохон хэмжээний үер, гамшгийн эрсдэл ******* аймагт тохиолдсон. Аймгийн төв, , -, , - сумын нөхцөл байдал хүндэрсэн учраас үүнтэй холбоотой зардал 500 сая төгрөг гараад энэ мөнгө зарцуулагдаад дуус******* байгаа. Үүнээс өөр батлагдсан төсөв байхгүй. Хэрэв бид өөр батлагдсан хөрөнгө мөнгө байдаг бол буудайн төлбөрийг сайн дураар төлөх үүрэг хүлээх байсан байх. Гэвч ******* аймагт ямар ч төсөв байхгүй, энэ үйл *******иллагааг Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулаад орон нутгуудад зудын нөхцөл байдлаа даван туулахад дэмжлэг үзүүлсэн *******ил болсон гэж ойлгож байгаа.

Иймд Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 3 дахь хэсэгт ******* ******* ******* корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаний тэжээлийн буудайн үнэ болох 7,140,000,000 төгрөг, тариалан эрхлэгч ******* ******* нэгжүүдээс худалдан авах тэжээлийн буудай болон малын тэжээлийн үнэд шаардагдах зардлыг тооцон 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх *******лыг зохион байгуулж *******иллахыг Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгосугай гэж тогтоол гарсан тул энэхүү төлбөрийг Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцна, манайх хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд 9024001005 дугаартай хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал), 2024.09.12-ны өдрийн 01/863 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг (хх-ийн 4 тал), 2024.07.05-ны өдрийн 01/640 дугаартай төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал), 2024.07.05-ны өдрийн 01/640 дугаартай төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар  (хх-ийн 6 тал), ******* ******* ******* корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2023.07.21-ний өдрийн 02 дугаартай Гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал), 2024.02.21-ний өдрийн ТБ-А/2024-01 тоот Тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар  (хх-ийн 8-12 тал), Монгол Улсын Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024.02.19-ний өдрийн А/101 дугаартай Гамшгийн эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13-16 тал), 204.01.01-2024.09.16-ны өдөр Харилцагчийн товчоо гэх баримт (хх-ийн 17 тал) зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

5. Хариуцагч талаас ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024.09.30-ны өдрийн А/57 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан бичиг (хх-ийн 24 тал), 1870001077 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 25 тал) хариу тайлбар (хх-ийн 29 тал)-ыг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч тал нь ******* ******* ахуй корпораци ТӨХХК-тай 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ТБ-А/2024-01 тоот Тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр 525,000,000 төгрөгийн тэжээлийн буудайг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар зээлж авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 525,000,000 төгрөг, алданги 262,500,000 төгрөг, нийт 787,500,000 төгрөгийг  гаргуулна гэж тайлбарлалаа.

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:

2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэхдээ энэ төлбөрийг Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай тогтоолд зааснаар Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцна, манайх хариуцагч биш гэж мэтгэлцлээ.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

******* аймгийн Засаг дарга нь ******* ******* ахуй корпораци ТӨХХК-тай 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ТБ-А/2024-01 дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд ******* ******* ахуй корпораци ТӨХХК нь гэрээний дагуу 525,000,000 төгрөгийн тэжээлийн буудай нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ТБ-А/2024-01 тоот Тэжээлийн буудай зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-12 тал/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

5. Тэдгээрийн хооронд үүссэн үйл явдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба худалдагч тал болох ******* ******* ахуй корпораци ТӨХХК нь 525,000,000 төгрөгийн үнэ бүхий тэжээлийн буудайг шилжүүлсэн байна. Харин худалдан авагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газар нь зээлээр худалдан авсан тэжээлийн буудайн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

6. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1.5-д зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч байх ба мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын *******лын алба нь Тамгын газар байна гэж заасан, мөн дээрх гэрээний нэг тал нь ******* аймгийн Засаг дарга бөгөөд түүнийг төлөөлөн ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга худалдан авагч талыг төлөөлөн гэрээг байгуулсан байх тул тус хэргийн хариуцагч нь аймгийн Засаг даргын Тамгын газар биш гэж маргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Монгол улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолыг дурд*******, тэжээлийн буудайн үнийг Хүнс, хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах ёстой гэж тайлбарласан ч талуудын байгуулсан Худалдах-худалдан авах гэрээнд Хүнс, ******* ******* ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх бөгөөд тэрээр гэрээний оролцогч биш байна.

7. Түүнчлэн хариуцагч тал шүүх хуралдаанд ...10,200 тонн буудайг зудтай байгаа айлуудад олгох, хүргүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Х.Болорчулуун сайдад үүрэг болгосон. Х.Болорчулуун сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 тоот тушаалаар 14 аймгийн жагсаалт гарч нийт 10,200 тонн гээд тушаалаар баталга*******сан. Тушаалаар баталга*******сан 10,200 тонн тэжээлийн буудайг аймгуудтай гэрээ хийсэн. Гэрээг үндэслэж тухайн тогтоолын 3 дахь заалтаар тэжээлийн буудайн үнийг 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар зохион байгуулж *******иллахыг Хүнс, хөдөө ******* ******* сайдад үүрэг болгосон. Нэгдүгээрт 10,200 тонн сайдын тушаалаар батлагдсан буудайг аймгуудад хүргүүл, Хоёрдугаарт төлбөрийг өөрийн батлагдсан төсөвт зохион байгуул гээд үүрэг болгосон гэж тайлбар гаргасан нь хариуцагч талыг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд энэ талаар зохицуулалт байхгүйг дурдъя.

8. Тэжээлийн буудай худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан шалтгаан нөхцөл нь байгалийн гамшиг, зудын нөхцөл байдалтай холбоотой байсан байх ба Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж хуульчилсан.

Хариуцагч талаас гэрээний төлбөр төлөх хугацаанд аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн гамшиг буюу зудын нөхцөл байдалтай байсан болох нь хариуцагч талын тайлбарт дурдагдсан ба нэхэмжлэгч талаас энэ нөхцөл байдлыг үгүйсгээгүй, мараагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасг******* болно гэж зааснаар алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 зааснаар хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газар нь тэжээлийн буудайн үнэ 525,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үүрэгтэй байх ба харин гэрээнд заасан алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

10. Хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газар нь шүүхэд Монгол улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоол (хх-ийн 37 тал)-ын хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг материал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* корпораци ТӨХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8-т заасныг баримтлан хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас 525,000,000 /таван зуун хорин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* корпораци ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 262,500,000 /хоёр зуун жаран хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* корпораци ТӨХХК нь 787,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4,095,450 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МАРИНА