| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2023/03873/И |
| Дугаар | 102/ШШ2024/00861 |
| Огноо | 2024-02-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/00861
| 2024 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/00861 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 25/1 байр, 20 тоотод оршин суух, Боржигон овогт Орсоогийн Удвалцэцэг /рд: тд85083002/
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 25/1 байр, 20 тоотод оршин суух, Боржгон овогт Лувсандоржийн Цогтхүү /рд: хй86072216/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 73 байр, 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг гэх Нийслэлийн тойргийн нотариатч *
Нэхэмжлэлийн шаардлага: Нотариатын үйлдлийг хууль бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарцэрэн,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *, * нар нь хариуцагч *д холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээг гэрчилсэн 518 бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн нотариатч *гийн нотариатын үйлдлийг хууль бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
* би өөрийн нөхөр *гийн хамт * гэх хүнтэй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 08-гы өдөр 11 цаг 28 минутад Нийслэлийн нотариатч *гаар гэрчлүүлж бүртгэлийн 0518 дугаартай, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар ...2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар олгов. Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно, мөн гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар Зээлийн хэмжээ 79,703,732 төгрөг гэж тусгайлан заасан хэрнээ 79,703,732 төгрөгийг *өөс нөхөр бид хоёр зээлж аваагүй. Бидэнд шилжүүлж өгсөн юм байхгүй. Мөн гэрээний 3.3 дахь хэсэгт ...Зээлийн хүүг 3 хувь байхаар бичсэн. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т ...Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн гэрээний 3.4-т Зээл олгох, хэлбэр хугацааг зааж бэлнээр 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 11,000,000 төгрөг өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэж гэрээнд тодорхой заахаас өмнө ч тэр заасны дараа ч тэр нөхөр * бид хоёр нэг ч төгрөг *өөс хүлээн аваагүй, Нотариатч * төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргээ гүйцэтгэх үедээ маш хариуцлагагүй хандаж, бэлнээр мөнгө аваагүй байхад зээлийн гэрээний үйлдлийн үнэн зөвийг гэрчлэв гээд тамгаа дарсанаас болоод нөхөр бид хоёр их хохироод байна. Нотариатч * ямар ч үед зээлийн гэрээний байгуулсан үйлдлийн үнэн зөвийг тогтоохдоо нөхөр бид хоёрыг * 11,000,000 төгрөг бэлнээр эсхүл бэлэн бусаар авсан эсэхийг тогтоосон бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Гэтэл нотариатч * ажилдаа хайнга хандсанаас болоод одоо хүртэлх хугацаанд * зээлсэн гэх 11,000,000 төгрөгөө бэлнээр болон бэлэн бусаар өгөөгүй байна. Мөн гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. Төлбөр 68,703,732 төгрөгийг Голомт банкны * тоот дансанд төлж * зээлийг төлж зээл олгов гээд шивэлт хийлгүйгээр * зээлсэн зээлийг төлөхөд зориулж зээл олгов гэж гараараа гэрээнд бичмэл хэлбэрээр бичсэн. Мөн тэр Голомт банкны *тоот данс нь нөхөр *, * бид хоёрын данс биш, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данс байсан. Би * ярилцаад * өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 43 байрны 41 тоот хаягт байршилтай 82,47 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг * 40,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлэхэд зээлийн барьцаанд тавьсан юм. * би * зээл авах гэрээг хийсэн, зээлээ төлж чадахгүй явсаар шүүхээр орж мөнгө төлөх шийдвэр гарсан нь үнэн. Иргэн * нь ээж Б.Ариунаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж авах зорилгоор сайн дураар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд мөнгө шилжүүлчихээд Д.Бямбацогзолд зээл төлөх асуудалд ямар ч хамааралгүй миний нөхөр *г хамааруулсан нь нотариатч шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх этгээд хэн бэ гэдгийг нягтлаагүйд учир байна. * нь нөхөр бид хоёрт зээл олгосон мэтээр хүчээр айлган сүрдүүлж нотариат дагуулан орж, гарын үсэг зуруулсан, тэр зээлийг нь нөхөр бид хоёр өөрт авч ашиглаагүй байхад зээл авсан мэт хуурамч баримтыг нотариатчаар дамжуулан үйлдсэн. * нь зээлийн гэрээнд заасан зээлсэн гэх 68,703,732 төгрөг, мөн 11,000,000 төгрөг, нийт 79,703,732 төгрөгөө надад эсхүл нөхөрт олгоод өгсөн бол гомдох шаардлага байхгүй. * би *өөс мөнгө аваагүй, мөн Д.Бямбацогзолд би шүүхийн шийдвэрээр зээл төлөх үүрэг хүлээгээгүй хамааралгүй хүн учир нотариатын гэрээг илт хууль бус гэж үзэж байна. * болон * нарын 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн арилжааны банк дахь дансны хуулганд *өөс нэг ч төгрөг шилжиж ирж ирээгүй. * би шүүхийн шийдвэрийн дагуу зээл төлөх ёстой байхад * миний өмнөөс ээж Ариунаагийн байрыг барьцаанаас чөлөөлөхдөө нөхөр *д зээл олгох мэтээр илт хууль бус гэрээг нотариатчаар дамжуулан хийсэн. Нөхөр бид хоёр нийт 79,703,732 төгрөгийг зээлж авах гэрээ байгуулсан боловч нэг ч төгрөг *өөс зээлж аваагүй хирнээ алданги төлнө гэдэг бол илт хууль бус зээлийн гэрээ болсоноос гадна нотариатч * зээлийн гэрээний үнэн зөвийг гэрчлэх үүрэгтээ хайнга хандсанаас болоод зээлээгүй мөнгөө *өд төлөх болоод байгаад гомдолтой байна. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т нотариатчийн хүлээх үүргийг заасан, мөн хуулийн 46 зүйлийн 46.2-т Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтална гэж заагаад 4 нөхцлийг хуульчилсан. Иймд нотариатч *гийн бүртгэлийн 0518 дугаартай 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг баталгаажуулсан нотариатчийн үйлдлийг хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Нотариатч миний бие иргэн *, *, * нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг бүртгэлийн 518 дугаарт бүртгэн гэрчилсэн бөгөөд ийнхүү гэрчлэхдээ Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар, бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй билээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд өөрсдийн байгуулсан гэрээний агуулгыг хуулиар хориглоогүй хүрээнд чөлөөтэй тодорхойлох эрхтэй бөгөөд тухайн гэрээний агуулга хууль зөрчөөгүй бол үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөөнд халдах, үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй билээ. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд ...хуурамч баримтыг нотариатчаар дамжуулан үйлдүүлсэн, хүчээр айлган сүрдүүлсэн байсан, би 11,000,000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар аваагүй, Голомт банкны *тоот дансанд 68,703,732 төгрөгийг шилжүүлсэнд гомдолтой байна, зээлийн гэрээг тэгш эрхийн хүрээнд явагдсан эсэхийг нягтлаагүй, *ийн дарамт шахалт, нөлөөлөлд автсан байгааг анзаараагүй гэх зэрэг үндэслэлийг зааж Нотариатын тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн мэтээр иш татжээ. Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ гэрээнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгдөг бөгөөд зээлдэгч нар гэрээн дээр хүсэл зоригоо илэрхийлж, түүнийгээ баталгаажуулан гарын үсгээ зурахдаа гэрээтэйгээ уншиж, танилцан зурдаг. Түүнчлэн нэмж бичсэн гар бичмэлийн тухайд талууд цахим гарын үсгээ зураад гэрээн дээр эх гарын үсгээ зурахын өмнө гэрээний 3.4 дэх заалтын өгнө гэснийг өгсөн гэж, гэрээний 3.7 дахь заалтын дор бичигдсэн өгүүлбэрийг тодотгон * зээлсэн зээлийг төлөхөд зориулж зээл олгов гэж бичүүлэхийг хүссэн бөгөөд тухайн үед нотариатын цахим системд шивэх боломжгүй байсан тул гэрээний талуудын хүсэл зоригийн дагуу зохих өөрчлөлт болон нэмэлтийг гар бичмэл байдлаар оруулж, өөр зүйл нэмж бичих боломжгүй болгон нотариатын тамга дарж баталгаажуулсан болно. Нотариатын цахим системд уг өөрчлөлт буюу нэмэлт оруулсан хэлбэрээр архивлагдсан байгаа болно. Түүнээс гадна нэхэмжлэгч нар гэрээний 3.4-т зааснаар 11,000,000 төгрөгийг бэлнээр 2022.09.07-ны өдөр хүлээлгэн өгсөн талаар хүлээн зөвшөөрч гэрээг гарын үсгээр баталгаажуулсан мөртлөө нэхэмжлэлдээ дансны хуулгыг гаргаж өгөөд байгаа нь тэдний байгуулсан гэрээтэй уялдахгүй байна. Түүнчлэн нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд зээлдэгч * нь иргэн Д.Бямбацогзолд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөртэй байсан гэдгийгээ хүлээн зөвшөөрсөн байх ба түүний бусдад төлбөл зохих төлбөрийг зээлдүүлэгч төлснийг зээлийн гэрээ байгуулан хүлээн зөвшөөрсөн явдал нь Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн харилцаа юм. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ бас нэг үндэслэлд миний нөхөр *г хамааруулсан нь нотариатч шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх этгээд хэн бэ гэдгийг нягтлаагүйд учир байна гэж үндэслэлгүй тайлбарыг хийсэн. Иргэний хуулийн 1.2-т зааснаар иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимд үндэслэх ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж заасан тул нотариатч гэрээний талуудын хүсэл зоригийг аливаа байдлаар хязгаарлах эрхгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-6/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 7/, * Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 9-10/, *гийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 11/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ***** дугаар шийдвэр /хх 12-18/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1680 дугаар магадлал /хх 19-25/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 26-30/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 001/ТТ2021/00181 дугаар тогтоол /хх 31-35/, Зээлийн гэрээ /хх 36-37/, итгэмжлэл /хх 80/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбайр /хх 44-45/, Бүртгэлийн хуудас /хх 46/, Зээлийн гэрээ /хх 47/, итгэмжлэл /хх 48/,
5. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 04-226/537 тоот албан бичиг, хавсралт /хх 69-74/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 04-226/1852 тоот албан бичиг, хавсралт /хх 82-87/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нар нь Нотариатын хийсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.8 болон 2.9 дэх заалт, мөн Нотариатын тухай хуулийн 46.2 дахь хэсэгт 4 нөхцлийг тусгайлан заасан байхад нотариатч * нь зээлийн гэрээг тэгш эрхийн хүрээнд явагдсан эсэхийг нягтлаагүй, *ийн дарамт шахалт нөлөөлөлд автсан байгааг анзаараагүй, 11,000,000 төгрөг бэлнээр аваагүй байхад авсан мэтээр үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч Иргэний хуулийн 1.2-т зааснаар иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимд үндэслэх ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж заасан тул нотариатч гэрээний талуудын хүсэл зоригийг аливаа байдлаар хязгаарлах эрхгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *, * болон * нар 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 0518 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээгээр зээлдэгч * нь 79,703,732 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл буюу 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй нэхэмжлэгч нарт зээлүүлэх, бэлнээр 2022 оны 9 дүгээр сарын 07-нд 11,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн, 68,703,732 төгрөгийг Голомт банкны *тоот дансанд төлж * зээлийг төлж зээл олгож, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр зааж, талууд гэрээнд харилцан гарын үсэг зурсан байх ба уг гэрээг Баянгол дүүргийн тойргийн нотариатч * мөн өдөр 518 дугаарт бүртгэж гэрчилсэн байна.
Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална гэж заасан бөгөөд 46.2.1.талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, 46.2.2.бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, 46.2.3.агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4.үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх гэж заажээ. Мөн хуулийн 46.3.Энэ хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзана гэж заасан.
Хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан Бүртгэлийн хуудас баримтаас үзвэл нэхэмжлэгч *, * нар нь Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 518 дугаартай Бүртгэлийн хуудаст гарын үсгээ зурсан байна.
Хавтаст хэргийн 83-85 дугаар талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн Голомт банкны дансны хуулгаас үзвэл 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Голомт банкны *тоот дансанд 68,703,732 төгрөгийг Д.Бямбацогзолд * зээлийн төлбөрт гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримтаас үзвэл төлбөрт илүү төлсөн 2,460,000 төгрөгийг нэхэмжлэгч * эзэмшлийн Төрийн банкны 102500133888 тоот дансанд буцаан шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч нар нь ...68,703,732 төгрөгийг бид хоёрын дансанд шилжүүлээгүй гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан дээрх баримтаар нэхэмжлэгч нарын тайлбар үгүйсгэгдэж байхаас гадна 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 518 дугаартай Зээлийн гэрээний 3.7.Төлбөр 68,703,732 төгрөгийг Голомт банкны *тоот дансанд төлж * зээлийн төлж зээл олгов гэсэн заалтыг гэрээний талууд биелүүлсэн гэж үзэхээр байна.
Харин хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудтай харьцуулан үзвэл хариуцагчийн ...талууд цахим гарын үсгээ зураад гэрээн дээр эх гарын үсгээ зурахын өмнө гэрээний 3.4 дэх заалтын өгнө гэснийг өгсөн гэж, гэрээний 3.7 дахь заалтын дор бичигдсэн өгүүлбэрийг тодотгон * зээлсэн зээлийг төлөхөд зориулж зээл олгов гэж бичүүлэхийг хүссэн бөгөөд тухайн үед нотариатын цахим системд шивэх боломжгүй байсан тул гэрээний талуудын хүсэл зоригийн дагуу зохих өөрчлөлт болон нэмэлтийг гар бичмэл байдлаар оруулж, өөр зүйл нэмж бичих боломжгүй болгон нотариатын тамга дарж баталгаажуулсан болно гэсэн тайлбар үндэслэлтэй байна. Уг тайлбарыг нэхэмжлэгч талаас баримтаар үгүйсгэж чадаагүй. Хэдийгээр нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээг тэгш эрхийн явагдсан эсэхийг нягтлаагүй, *ийн дарамт шахалт нөлөөлөлд автсан байгааг анзаараагүй, 11,000,000 төгрөг бэлнээр аваагүй байхад авсан мэтээр гэрээг үйлдэж гэрчилсэн гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд уг нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т нотариатчийн нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлийг заасан бөгөөд 31.1-д зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй гэж мөн хуулийн 31.2-т заасан. Иймд нотариатч * нь Нотариатын тухай хуулийн 31.1-д зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээг гэрчлэх нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлгүй байх тул нотариатын үйлдлийг хууль бусд тооцуулах тухай нэхэмжлэгч *, * нарын шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан *д холбогдох 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. 56 56.1, 60 60.1 дэх хэсгүүдэд 7 7.1.1-д аар ийн ид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН