Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/01180

 

 

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/01180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, Баруун Сэлбэ гудамж, * байр, * тоотод оршин суух, * овогт * Маналжав /рд:****/

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Майн таун хотхон **** тоотод оршин, ** овогт * */рд:****/

 

30,648,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгч *,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганзориг,

хариуцагч *,

хариуцагчийн өмгөөлөгч Н.Түвшинжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч * нь *д холбогдуулан 30,648,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

* тай харилцан тохиролцож 8 дугаар сард бэлэн мөнгөөр автомашиныг худалдаж авсан. Өмнө нь хэдэн удаа үзэж *гаас тээврийн хэрэгслийн байдлын талаар лавлаж байсан тул итгэж оношилгоонд оруулалгүйгээр худалдаж авсан. Худалдан авалт хийсний дараагаар богино зайнд тээврийн хэрэгслийг ашиглахад их хэмжээний утаа хаяж доголдолтой байсан учраас * тай холбогдож, доголдлын тухай хэлэхэд Өмнө ч гэсэн утаа гардаг байсан гэж хариулсан. Хэрэв үүний талаар худалдан авахаас өмнө хэлсэн бол худалдаж авахгүй байх боломжтой байсан. Хэдэн засварын газарт үзүүлж, засварын зардлын талаар мэдэгдэж, үүнийг төлөх эсэхийг асуухад Наймаа хийгээд дууссан, тийм юм байхгүй гэж хариулсан тул шүүхэд хандах болсон. Нэхэмжлэл гаргахдаа албан ёсны баримт бичиг шаардагдах байх гэж бодож, албан ёсны борлуулагч * ХХК-иар оношлуулж, оношилгооны бичгийг авсан. Моторын таг хагарсан, турбин гэмтэлтэй бөгөөд үүнийг засуулах төлбөр 15,000,000 орчим төгрөг гэх дүгнэлт гаргасан. Оношилгооны дүгнэлтийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Иймд биет байдлын доголдолтой машиныг мэдсээр байж надад худалдаж хохироож байгаа тул * бидний хооронд 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хийсэн автомашин худалдах худалдан авах хэлцлийг хүчингүйд тооцож, машины үнэд төлсөн 30,000,000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэсэн 648,300 төгрөг, нийт 30,648,300 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би Mini cooper Countryman маркийн * улсын дугаартай автомашиныг *д буцаан өгөх болно гэв.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Ямар ч асуудал, доголдолгүй автомашиныг худалдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анх 4 дүгээр сард * автомашиныг үзэж, дараагаар автомашиныг худалдах шаардлагагүй болсон байхад 8 дугаар сард дахин холбогдож, худалдан авалт хийсэн. Оношилгоо хийлгүүлж, доголдолтой эсэхийн талаар шалгах нь худалдан авагчийн үүрэг, хариуцлага гэж үзэж байна. Утааны талаар асуухад Тийм гэж хариулбал * үүнд итгэж, улам дордох байх гэж бодож, чатаар Тийм байсан байх гэж хариулсан. Оношилгооны хуудсанд доголдлыг засуулах шаардлагатай гэж бичсэн байсан зүйл байхгүй бөгөөд 17,000,000 төгрөг болно гэж байгаа нь үнийн санал байна. Мөн баримтад моторын таг нь цуурсан, тос солиулах хэрэгтэй гэх зөвлөж байсан. Өөрөөр хэлбэл, автомашин доголдолтой, цаашид ашиглах боломжгүй гэж дүгнээгүй байдаг. Автомашин ашиглаж үзэж, сэтгэлд нь нийцэхгүй байгаа тул солих хүсэлтэй байгаа гэж ойлгож байна. Аливаа асуудалгүй худалдан авалт хийж, * намайг ажлын газар буулгаж салсан. * ын худалдаж авсны дараагаар асуусан олон асуултад би үнэнчээр хариулж, түүнийг автомашиныг сайжруулах саналтай байгаа гэж бодсон. Автомашин Монгол улсад орж ирээд 6 сар болсон бөгөөд анх би оношилгоог хийлгэж байсан. Америкийн нэгдсэн улс руу явах зардлын мөнгө шаардлагатай байсан тул автомашиныг худалдах болж, зар байршуулахад замын зардлыг өөрөө зохицуулсан учир худалдах шаардлагагүй болсон. Өөрөө тээврийн хэрэгслийг ашиглаж байхад * чат бичсэн байсан тул тээврийн хэрэгслийг үнэхээр сонирхсон мэт санагдаж, худалдах болсон гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгчийн эзэмшлийн Голомт банкны * тоот дансны хуулга /хх 5-9/, * ХХК-ийн төлбөрийн баримт, засвар үйлчилгээний нэхэмжлэл, үйлчилгээний хуудас, үнийн санал /хх 10-14/, фэйсбүүк хуудасны зураг /хх 15-20/, зардлын талаарх гар бичвэр /хх 21/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 36/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 33/, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 34/, Өмгөөлөл, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 60-61/,

 

5. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 87/, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 36 тоот албан бичиг, лавлагаа /хх 98-99/,

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлээс 30,825,950 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 470,650 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч * нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдан авалт хийсний дараагаар богино зайнд тээврийн хэрэгслийг ашиглахад их хэмжээний утаа хаяж доголдолтой байсан. * ХХК-иар оношлуулахад моторын таг хагарсан, турбин гэмтэлтэй засварын төлбөр, ажлын хөлс нийт 17,542,677 төгрөг гарахаар байна. Иймд биет байдлын доголдолтой машиныг мэдсээр байж надад худалдаж хохироож байгаа тул машины үнэд төлсөн 30,000,000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэсэн 648,300 төгрөг, нийт 30,648,300 төгрөгийг гаргуулж, Mini cooper Countryman маркийн* улсын дугаартай автомашиныг *д буцаан өгөх болно гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч * нь оношилгооны хуудсанд доголдлыг засуулах шаардлагатай гэж бичсэн байсан зүйл байхгүй бөгөөд 17,000,000 төгрөг болно гэж байгаа нь үнийн санал байна. Мөн баримтад моторын таг нь цуурсан, тос солиулах хэрэгтэй гэх зөвлөж байсан. Өөрөөр хэлбэл, автомашин доголдолтой, цаашид ашиглах боломжгүй гэж дүгнээгүй байдаг. Аливаа асуудалгүй худалдан авалт хийж, * намайг ажлын газар буулгаж салсан. Автомашин Монгол улсад орж ирээд 6 сар болсон бөгөөд анх би оношилгоог хийлгэж байсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцсоноор хариуцагч * нь нэхэмжлэгч *т Mini cooper Countryman /Мини коопер Каунтримэн/ маркийн* улсын дугаартай автомашиныг 30,000,000 төгрөгөөр худалдсан, нэхэмжлэгч *аас 30,000,000 төгрөгийг төлсөн гэх зохигчдын тайлбарыг үндэслэн шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд гэрээний дагуу Mini cooper Countryman /Мини коопер Каунтримэн/ маркийн* улсын дугаартай автомашиныг хүлээн авсан болон гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн эсэх, гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй.

 

4.2. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч * нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, өөрийн худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, мөн хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах агуулга бүхий шаардлагыг гарган шүүхэд хандсан гэж үзэхээр байна.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцааж өгөх үүрэгтэй гэж, 219 дугаар зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

4.3. Хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн Голомт банкны * тоот дансны хуулгаас үзвэл 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 13,456,000 төгрөгийг *, * ундраа гэсэн гүйлгээний утгатайгаар, 16,460,000 төгрөгийг Mini * Намнандорж гэсэн гүйлгээний утгатайгаар, мөн 25,000 төгрөгийг *, * гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Хавтаст хэргийн 99 дүгээр талд авагдсан Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаанаас үзвэл 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Mini cooper Countryman /Мини коопер Каунтримэн/ маркийн* улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч *ын өмчлөлд бүртгэсэн байна.

Хавтаст хэргийн 12, 14 дүгээр талд авагдсан * ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн үйлчилгээний хуудаст оношилгоо 1. Smoke test /хөдөлгүүрийн хар таг цуурсан солих/ check engine асаж байгаа шалтгаан. 2.Хөдөлгүүрийн цилиндр даралтын тэст /1-12КПа, 2-11КПа, 5, 3-11КПа, 4-11, 5КПа хэвийн/ 3.Хөдөлгүүрийн турбо чаржерын орох хоолой болон шахах хоолойг шалгав. /тостой/ турбо задлаж шалгах, турбо күүлэр задлаж шалгаж цэвэрлэх шаардлагатай гэсэн байна. Хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан * ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Үнийн санал баримтад нийт төлөх 17,542,677 төгрөг гэсэн байна.

 

4.4. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

 

Талууд гэрээний зүйл болох автомашинд баталгаат хугацаа тогтоогоогүй тул тухайн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардах эрх үүснэ. Дээр дурдсан * ХХК-ийн үйлчилгээний хуудас, үнийн санал баримтаар худалдан авагч буюу нэхэмжлэгч * нь гэрээний зүйл болох автомашиныг өмчлөлдөө авснаас хойш 1 сарын дотор автомашины доголдлыг илрүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан эд хөрөнгийн доголдлын талаарх шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хэдийгээр хариуцагч *гаас ...Мөн баримтад моторын таг нь цуурсан, тос солиулах хэрэгтэй гэх зөвлөж байсан. Өөрөөр хэлбэл, автомашин доголдолтой, цаашид ашиглах боломжгүй гэж дүгнээгүй байдаг гэх тайлбарыг гаргасан боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн * ХХК-ийн үйлчилгээний хуудсыг үгүйсгэж чадаагүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж заасан. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсгүүдэд заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч * нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлсөн 30,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

4.5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байдаг.

 

Хариуцагчаас 648,300 төгрөг гаргуулах шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч буюу худалдагч биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний зүйл болох автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн зардал гэж хариуцагчаас шаардсан байна.

 

* ХХК-ийн төлбөрийн баримтаас үзвэл 2023 оны 9 дүгээр сарын 21-ниы өдөр засвар үйлчилгээний төлбөрт 177,650 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. Харин нэхэмжлэгчээс 470,650 төгрөгийг автомашины завсар үйлчилгээний төлбөрт төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй тул 470,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гаас 308,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 뿿

нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *гаас 30,177,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 470,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 56 56.2, 7 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 308,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *т олгосугай.

 

3. 120 120.2.- шүүхийн , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны г мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

د Ч.БАЯРСҮРЭН