Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01246

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01246

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, *цамхаг, *ХК, /РД:*1/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * тоотод оршин суух хаягтай, * овогт *, /рд:*/

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,511,684.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч №ЗГ* тоот, №*  тоот Зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024-02-06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5,737,992 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,448,632 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 13,715 төгрөг, нийт 10,200,339 төгрөг төлсөн. №ЗГ* тоот зээлийн гэрээний үүрэгт мөн өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,179,936 төгрөг, хүүгийн төлбөрт 608,139 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,858 төгрөг, нийт 1,789,933 төгрөг төлсөн. Зээлдэгч * холбогдуулан №ЗГ* тоот, №ЗГ/* тоот, №ЗГ/* тоот Зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2024-02-06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,981,872.4 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,699,287.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 784,524.47 төгрөг нийт 19,465,684.3 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 46,000 төгрөг, бүгд 19,511,684.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч * нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие * нь Хаан банкны нэхэмжлэл болох 19,465,684.4 төгрөг болох мөнгөн дүнг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дотор төлж барагдуулна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *ХК нь хариуцагч *д холбогдуулан 19,511,684.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбарыг бичгээр ирүүлжээ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,508.42 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гаас 127,754.21 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 127,754.21 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *ХК-д олгож шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 19,511,684.3 төгрөгийг хариуцагч * бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,508.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харицагч *гаас 127,754.21 төгрөгийг, улсын орлогоос 127,754.21 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН