Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 149/ШШ2024/00514

 

 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.14-д заасныг баримтлан ******* ******* ******* *******  ******* тухайн үеийн нэрээр Ардын армын 137 дугаар ангид 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүртэл байлдагчаар, Цэргийн Нэгдсэн Дээд сургуульд Улс төрийн мэргэжлийн ангид 1986 оны 07 дугаар сарын 31-ээс 1990 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл сонсогчоор, Ардын армын 123 дугаар ангид 1990 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл салбарын захирагчийн Улс төрийн орлогчоор, Ардын армын 123 дугаар ангид 1991 оны 06 дугаар сарын 01-нээс 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл клубын даргаар, Ардын цэргийн 210 дугаар ангид 1993 оны 10 дугаар сарын 13-наас 1997 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл салбарын захирагчийн соёл хүмүүжлийн ажлын туслахаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.Цолмон Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.