| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 183/2021/00313/И |
| Дугаар | 102/ШШ2024/01417 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/01417
| 2024 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2024/01417 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сингапур улс, Грийнридж, Крэсэнт * тоот хаягт оршин суух, *, /Пасспортын дугаар: */
Хариуцагч: Хан-Уул дүүргийн * дүгээр хороо,* хэсэг, Их Монгол улс гудамж, Ривер гарден * байр, * тоот хаягт оршин суух, Чонос овогт * /РД:*1/,
Нэхэмжлэлийн шаардлага: 394,410,936 төгрөг гаргуулах, * улсын дугаартай Жагуар маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,000,000 төгрөгийг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байр * тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соёл-Эрдэнэ,
хариуцагч *,
хариуцагчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
1.1. Хариуцагч * гаас нийт 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөгийг гаргуулах,
Хариуцагч * нь 2017 *ХХК нэртэй Өрөмдлөгийн компанид хөрөнгө оруулан надтай хамтарч ажиллаач, ашигтай ажиллах боломж байна, ногдол ашиг өгнө, оруулсан мөнгийг чинь буцаагаад өгнө, хувьцаа эзэмшигчээр нэрийг чинь оруулна гэсэн санал тавьж намайг итгүүлж чадсан учир миний бие зөвшөөрч түүний захирлаар нь ажилладаг *ХХК-тай холбоотой зардлуудыг гаргасан. Хариуцагч * нь 2016.12.21-нд 8000 ам.доллар, 2017.02.10-нд 40000 ам.доллар, 2017.02.22-нд 20000 ам.доллар, 2017.04.04-нд 8000 ам.доллар, 2018.06.08-нд 30000 ам.доллар, 2018.06.18-нд 30000 ам.доллар, 2018.09.21-нд 1200 ам.доллар, 2018.10.20-нд 1200 ам.доллар нийтдээ 138,400 ам.долларыг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь дансаар дамжуулан надаас гаргуулан авсан. Дээрх мөнгөн хөрөнгийг *ХХК-ийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаарх тайлан, санхүүгийн баримтуудыг надад ирүүлж байгаагүй, компанийн ногдол ашгаас шилжүүлж байгаагүй учраас *ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхгүй байгаа болно. Иймд намайг хуурч мэхлэн дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагч * нь өөртөө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Хэрвээ хариуцагч * нь нийтдээ 138,400 ам.долларыг нэхэмжлэгч *-д төлсөн тохиолдолд * *ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигчээс татгалзах боломжтой. Анх компанийн хувьцааг 20%, 20% өрөмдлөг хийдэг *гийн 2 найзад, 24% *-д, 26% *д, 10%-ийг хүүхдийн төлөө санд гэж хуваахаар ярилцаж тохиролцсон. * нь 2020 оны 7 дугаар сард гэнэт компанийг зарж *-ийн оруулсан мөнгийг гаргаж өгөх санал тавьж байсан тул * зөвшөөрч компанийн өөрт ноогдох хувьцааг зарахыг зөвшөөрч итгэмжлэл хийж байсан боловч *гийн *-тэй тохиролцсон зүйл, түүний явуулсан итгэмжлэлийн орчуулгаас утга агуулгын хувьд зөрүүтэй байсан тул Сингапур дахь Монгол улсын элчин уг итгэмжлэлийг баталж өгөөгүй, намайг хуурч мэхлэх оролдлого хийснийг нотлох юм. Уг хүчин төгөлдөр болоогүй итгэмжлэлийг нотлох баримтаар хавсаргав.
1.2. * улсын дугаартай 2013 онд үйлдвэрлэгдсэн 40,000,000 төгрөгийн үнэ бүхий Jaguar маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах,
2018 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод албаны болон хувийн хэрэгцээнд унах машин хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр * өөрийн Сингапур улсад хэрэгцээндээ унаж байсан, 2013 оны Jaguar маркийн автомашинаа Монгол улс руу ачуулсан. * нь *-гийн машиныг гааль дээр хүлээж аваад, татвар болон бусад зардалд төлөх мөнгө гэж 2400 ам.доллар авсан. Улмаар гаалиас авсан машиныг гадаад хүний нэр дээр бүртгэлтэй байж болохгүй Монгол хүний нэр дээр машиныг бүртгүүлэн паспорт авах хэрэгтэй гэж хэлээд өөрийн нэр дээр уг автомашиныг шилжүүлэн авсан байдаг. * машинаа авах гэхээр автомашины зардалд шилжүүлсэн 5000 ам.долларыг өгөөд машинаа аваарай гэсэн. *гаас *-д шилжүүлсэн гэх 5000 ам.долларыг урьд нь *-гээс зээл хэлбэрээр авсан 30000 ам.долларын зарим хэсгийг шилжүүлсэн гэж ойлгосон. * гүйлгээний утга дээр нь машины мөнгө гэсэн ба энэ талаар тодруулахад өөрийн нэр дээр байсан Toyota Harrier маркийн машинаа зараад 5000 ам.долларыг шилжүүлснийг буцааж өг гэдэг бөгөөд Jaguar автомашины зардалд гаальд төлнө гэж авсан 2400 ам.долларыг хэрхэн зарцуулсанаа нотлохгүй байгаа.
1.3. Хариуцагч *г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн түүнээс 20,000,000 төгрөг буцаан гаргуулах,
Нэхэмжлэгч * нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил, Их Монгол улс гудамжны Ривер гарден хотхоны 406-р байр 1001 тоотод байрлах 120 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 7-р сард 550,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн 20 орчим сая төгрөгийн тавилга худалдан авч тохижуулсан. 2020 оны 1 дүгээр сард * Сингапур яваад Ковид 19 цар тахалын улмаас Монгол улсад 2 дугаар сард буцаж ирэх байсан нислэг цуцлагдсан учир уг байрыг түрээслүүлэхээр шийдсэн боловч хариуцагч * зарсан нь дээр гэж ятгаж улмаар уг байрыг зарахаар болсон. * 550 сая төгрөгөөр заруулахаар зөвшөөрсөн боловч хариуцагч * нь *-гийн монгол хэл мэдэхгүй, Монголд ирж чадахгүйг далимдуулан хууран мэхэлж, итгэмжлэлийг давхар авч, 520,000,000 төгрөгөөр худалдсан гэж итгүүлсэн. Гэвч *, * нарт 540 сая төгрөгөөр зарсан болохыг * сүүлд мэдсэн. *-ийн худалдаа хөгжлийн банкны данс руу 520 сая төгрөгийг шилжүүлүүлэн харин өөрийн данс руугаа 20 сая төгрөг шилжүүлүүлсэн. * нь итгэмжлэлээр олгосон төлөөлөх бүрэн эрхийг буруугаар ашиглаж дундаас нь өөртөө үндэслэлгүйгээр 20 сая төгрөгийг авсан.
1.4. Хариуцагч *тай хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9в байр 92 тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах,
Нэхэмжлэгч Сингапур улсын иргэн *, хариуцагч * нар нь 2015 оноос найз нөхөд, ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд 2017 онд улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байр *тоотод байрлах 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хамтран худалдан авч хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн болно. Нэхэмжлэгч нь цаашид дээрх орон сууцыг хариуцагчтай хамтран өмчлөх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 108, 119.3-т зааснаар орон сууцны өөрт ногдох хэсгийг тал хувиар тооцож, * ХХК-ийн 147,416,000 төгрөгийн 73,708,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
1.5. Баянгол дүүргийн * хороо, * хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байр * тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,
Учир нь уг орон сууцны улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэл хүчин төгөлдөр байгаа учраас дундаа хамтран өмчлөгчид өөрөөр тохиролцоогүй бол 2 хамтран өмчлөгчид ногдох хэсэг нь 50 хувь гэсэн Иргэний хуулийн дундын өмчлөлийн заалтаар нэхэмжлэгч шаардлага гаргасантай холбогдуулан тус байранд хамтран өмчлөгчид ногдох хэсэг нь 50 хувь гаргуулан авахын тулд эхлээд тухайн байранд миний зөвшөөрөлгүйгээр хариуцагчийн талын өөр бусад хүмүүс амьдраад байгаа тул тус байрыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна.
2. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар гаргасан.
2.1. Надаас нийт 138,400 ам.доллар буюу 394,410,936 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Сингапур улсын иргэн * нь *ХХК-ийн 24% хувьцаа эзэмшигч тул компанид хөрөнгө оруулсан. Тэрээр иргэн * надад өгсөн юм биш компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайлбал, БНХАУ болон Тайланд улс руу явах гадаад томилолтоор явахад 4 хүний онгоцны тийз, зочид буудал, хоол, тээврийн зардлуудад зарцуулагдсан. * өөрийн танилцсан хүүхнийг дагуулж явсан. Компанид 40000 ам.доллараар Солонгос 3 ширхэг өрөм, дагалдах хэрэгслийг хамт 20000 ам.доллараар * маркийн өрмийн машин, 30000 ам.доллараар Компрессор авсан, тухай бүрт нь кемпийн бэлтгэл хангахад, мөн компанид компьютер, тавилга, шүүгээ хийлгэсэн.
2.2. Машины тухайд би Сингапурт түүний 5 жил гаруй унаж ашигласан, мөргөлдөж сэвтсэн хуучин машиныг худалдаж авахаар харилцан тохиролцож, өөрөө 2000 сингапур доллараар үнэлгээтэй автомашинаа 5000 ам.доллараар надад зарахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдаж авсан. Гаалийн бүрдүүлэлт хийгдсэн энэ баримтаар нотлогдоно. Өнөөдрийг хүртэл миний эзэмшилд байж татвар, бүртгэл над дээр байдаг. 2018 оноос хойш нэхэмжлэгч Монгол улсад ирж, очиж байсан нэг ч удаа надаас автомашиныг нэхэмжилж авах тухай ярьж байгаагүй. Харин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч * гуай 3 удаа надтай утсаар ярих болон уулзаж уг автомашиныг өгөхийг гуйж, сүүлдээ том гэдэстэй жирэмсэн намайг шоронд суулгаж чадна шүү, насаараа цагдаад ажилласан гэж сүрдүүлж, дарамталж улмаар хууль бус бичлэг хүртэл хийж байсан. Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байсан.
2.3. Итгэмжлэлийн дагуу үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, компаниудад хандаж гэрээ байгуулан үүний дагуу байр зарагдсан. Харин зарах болоход байртай хамт өгөх цахилгаан хэрэгслүүдийг зарахгүй, чи нөхөөд аваад тавьчих гэж бас байранд байсан түүний бүхий л тавилга эд зүйлсийг хүмүүс хөлслөн янзлуулж баглуулж боолгон 4 удаа ачуулж нүүлгэн тээвэр, ачилтын хөлс төлж байж компанийн агуулгад хураалгаж, байрыг их цэвэрлэгээ хийлгэж, шинээр авсан цахилгаан зуух, аяга таваг угаагч, хиншүү сорогч гэх мэт барааг захиалан авчруулж суурилуулж энэ бүхэнд хөлс төлсөн. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн татвар, зуучлалын байгууллагад мөнгө төлсөн баримтаар гаргаж өгнө, харж ажлыг хийлцэж байсан хүмүүс байгаа. 2019 оны сүүлээр яваад цар тахлын улмаас манай улс хилээ хаасан тул ирж чадахгүй болоод өөрөө байраа зармаар байна, чи зар өгөөдөх гэж хүсэлт гарган ярьсан тул бид бүх мэдээллээ солилцож байсан. Үнийн хувьд 520,000,000 төгрөгт зарахад болно, илүү гарсныг нь надад хамаагүй чи зохицуулаарай, чамд маш их ажил удчихлаа баярлалаа гэж байсан. Ингээд итгэмжлэл явуулж үүний үндсэн дээр бусдад худалдсан.
2.4. Миний бие 2016.12.15-ны өдөр уг орон сууцыг иргэн * 75 сая төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Харин * нь ирээд Монгол улсад байнга оршин суух авмаар байна, ОХУ руу явмаар байна гэж хүсэлт тавьсны дагуу бид хамтдаа судалсан. Байнга оршин суух авахын тулд үл хөдлөх хөрөнгөтэй эсвэл хөрөнгө оруулагч байх ёстой гэж мэдээд ярилцаж байгаад өөрөө үл хөдлөх хөрөнгө авахаараа буцаагаад шилжүүлчиж болох юм гэж ярилцсан. Үүний үндсэн дээр 2017.01.23-ны өдөр түүнд өөрийн өмчийн 50% буюу 37,500,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх хэсгээс өөрт оногдох хэсгээс бэлэглэх гэрээгээр өмчлүүлсэн. Үүнийг буцааж өгнө гэж байсан, одоо харин бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэл гаргах болно.
2.5. Зөвшөөрөлгүй амьдраад байгаа хүмүүсийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлье гэжээ. Уг байрыг миний бие өөрийн хөлс хөдөлмөрөөр болон дүү * туслалцаатай авсан. Би өөрийн байрандаа өнөөдрийг хүртэл ээж, 5 хүүхдийн хамт амьдарч байна. 2017 онд Монголд суухтай болохын тулд үл хөдлөх хэрэгтэй байдаг туслаач байнгын оршин суух авахдаа гадагшаа гараад буцаж орж ирээд хэдхэн хоногтоо хүсэлтээ өгдөг гэж итгүүлж гуйсаны дугаа нисэхээс нь хэдхэн цагийн өмнө нотариатаар өөрийн хувиа бэлэглэсэн. Энэ нотариатын он, сан, өдөр * гаалиар гарсан өдөр, тэр өдөр орчуулагч хийсэн орчуулагч батална.
3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие 2016.12.15-ны өдөр Баянгол дүүргийн * хороо, * хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байр * тоотод байрлах 62,73 м.кв талбай бүхий, * дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг өөрөө худалдан авч байсан. Гэтэл *-гийн нэхэмжлэлд дээрх орон сууцыг * нь * надтай хамт 2017 онд хамтран худалдан авч, хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн гэж бичжээ. * би 2015.10.29-ний өдрөөс 2017.11.27-ны өдрийг хүртэл Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын Оверри дахь Имо мужийн засгийн газрын харъяа төрийн өмчит Конкорде зочид буудалд ахлах менежерээр ажилласан. Тухайн үед цалин өндөр ам.доллараар цалинжиж байсан. Би 2016.01.30 өдөр гэхэд 21000 ам.долларын хадгаламжтай байсан. Энэ мөнгөнөөсөө байр худалдан авч байсан. * гээс тухайн үед би огт мөнгө авч буюу хамтран байр худалдан авч байсан асуудал байхгүй. Би өөрийн өмчлөх үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээс бэлэглэх болсон гэхээр Сингапур улсын иргэн * нь Монгол улсад байнга оршин суух, зөвшөөрөл авмаар байна, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бол болох юм байна, тэгээд буцаагаад шилжүүлчих юм чинь санаа зоволтгүй би хуульчаас асуулаа гэсний үндсэн дээр би үл хөдлөх хөрөнгийнхөө өөрт ногдох хувиасаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Өнөөдөр нэн ядуу Монгол иргэнд өрөвдөөд байр худалдаж авч өгсөн гэж худал ярьж явна. Иргэн * намайг гутаан доромжилж байнга залилан мэхлэгч, хууран мэхэлсэн мэтээр хүмүүст ойлголт төрүүлж, нэр хүндэд халдаж байгаа. Манай компанийн ажилтан ажилчдад * нь намайг залилан, хуурч мэхлэгч гэж ярьж, бичиж итгүүлснээс ажилчдын надтай харьцах харилцаа, хандлага хүртэл эрс өөрчлөгдөн ямар ч хүндлэлгүй, дээрэнгүй харилцах болсон. Би маш их гомдож, тиймээс шүүхэд сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч * хариуцагч *тай Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, * байр *тоотод байрлах 62,73 м.кв талбай бүхий * дугаарт бүртгэлтэй орон сууцыг хамтран өмчлөх эрх үүсгэсэн 2017-01-23-ны бэлэглэх гэрээг хүчингүй болгох буюу Иргэний хуулийн 280.1.1-д заасан нөхцөл үүсээгүй, улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй хүчин төгөлдөр байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Хариуцагч * нь Нигери улсад ажиллаж байсан, 21000 ам.долларын хадгаламжтай байсан зэрэг нь уг орон сууцыг дангаараа худалдан авсан гэдгийг шууд нотлохгүй. Нэхэмжлэгч *-г Монголд байнга оршин суух зөвшөөрөл авахын тулд орон сууцны хамтран өмчлөгч болсон гэх ямар ч нотлох баримтыг хариуцагч гаргаагүй. Иргэний хуулийн 280.1.1-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэдэгт бэлэглэлийн гэрээгээр хамтран өмчлөгч болсны хувьд Иргэний хуулийн 108.8, 487.1-д заасан тэнцүү хэмжээгээр өмчлөх, өөрт ногдох хэсгээ салгаж авах зэрэг эд хөрөнгийн эрхийг хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж, хууль ёсны эрхээ хэрэгжүүлсэн явдал эрх зүйн хувьд зөрчилгүй болно. Бэлэглэлийн гэрээнд тухайлсан нөхцөл заагаагүй ба * бэлэглэлийн журмаар шилжсэн дундын өмчлөлийн зүйлийн өөрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг Иргэний 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан хүрээнд хэрэгжүүлэхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. *-ийн нэхэмжлэлдээ хариуцагч *гийн эх С.Сарангэрэл, эгч Ө.Болоргэрэл нарт мөнгө шилжүүлж байсан болон * Ривер гардены 4 өрөө сууцыг Сеntury 21 зуучлалын компаниар зуучлуулсан талаар тус тус заасан нь одоо маргаж байгаа орон сууцны бэлэглэлийн гэрээтэй холбоогүй болно. Иймээс Иргэний хуулийн 280.1.1-д зааснаар *-гийн бэлэглэгчийг гомдоосон гэх үйлдлийг тодорхойлох баримт байхгүй тохиолдолд Иргэний хуулийн 280.3-т заасан хугацааны дотор бэлэглэлийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлээ гаргаагүй гэж үзэхээр байгаа тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1хх 1-5/, итгэмжлэл /1хх 6, 31-32, 40-42, 4хх 77-80/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх 7-8/, Far Eastern банкны баримт, орчуулга /1хх 11-19, 26-30, 38-39/, итгэмжлэл OCBC банкны шилжүүлэг /1хх 20-25, 33-37/, Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай /1хх 169-170/, Jaguar Wedding Limousine гэх хаягийн чат зурвасын зураг /1хх 226-233/, Сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргах тухай /2хх 43/, нэхэмжлэгчийн тайлбар /2хх 108-117/, Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай /4хх 202-203/, * болон * нарын харилцсан гэх WhatsApp /Ватсапп/ чат зурвасын зураг, орчуулга /4хх 209-221/,
6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1хх 74/, хариу тайлбар /1хх 75-77/, Federal republic of Nigeria үнэмлэх /1хх 78/, *гийн гадаад паспортын хуулбар /1хх 79/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ /1хх 80, 2хх 34/, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх 81/, Худалдах худалдан авах гэрээ /1хх 82-83/, Голомт банкны төлбөрийн баримт /1хх 84-86/, сөрөг нэхэмжлэл /2хх 29-31/, Хаан банкны Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн дэвтэр /2хх 33/, *гийн иргэний үнэмлэхийн хуулбар /2хх 35/, *гийн Хаан банкны 512507597 дансны хуулга /2хх 36/, Иргэн * гэх гар бичвэр /2хх 37/, Монголын Төмөр зам Тасалбарт дэвтэр /2хх 57-65/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /2хх 66/, Имо мужийн засгийн газрын төрийн нарийн бичгийн дарга оффис засгийн газрын байрны хавсралт, оверри /2хх 67/, *ХХК 2017.03.20-ны өдөр /2хх 68/, Худалдах, худалдан авах гэрээ №017/01 тоот /2хх 69-72/, Худалдах худалдан авах гэрээ /2хх 73-74/, Сэтгэлийн дэлбээ НҮ Төрийн бус байгууллагын дүрэм, Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Үүсгэн байгуулагчдын тогтоол, хурлын тэмдэглэл /2хх 75-78, 79, 80, 81/, Нигерийн цагаачлалын албаны Е-ПАСС /2хх 82-83/, Нэхэмжлэгч *, хариуцагч * нарын гар бичвэр /2хх 84-85/, Төрийн банкны орлогын мэдүүлэг /2хх 88/, Хаан банкны гадаад шилжүүлгийн даалгавар /2хх 89/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /2хх 90/, Loy Sien Chi 14 грийнридж крескент Сингапур 598902 БНСингапур Улс /2хх 91-92/, Худалдааны нэхэмжлэл /2хх 93-94/, Смарт глобал ложистикс төлбөрийн нэхэмжлэх /2хх 95/, Татвар төлсөн баримт /2хх 96-97/, *ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх 98/, * ************ тоот дансны хуулга /2хх 99/, OCBC банкны баримт /2хх 100/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2025 дугаартай тогтоол /2хх 127-128/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/* дугаар шийдвэр /2хх 153-155/, Худалдах, худалдан авах ҮХХ-01 гэрээ /2хх 156/, Үндсэн хөрөнгө болон өрөмдлөгийн багаж хэрэгсэл хүлээлцсэн акт /2хх 157/, * гэрчийн мэдүүлэг /2хх 158-163/, * * тоот дансны хуулга /2хх 164/, Улаанбаатар Сингапур хөрөнгө оруулалтын * ХК-ийн Саналын захидал болон ажлын гэрээ /2хх 166/, Зээлийн гэрээ /2хх 167/, Official receipt /2хх 168/, Албан ёсны баримт /2хх 169/, Зураг /4хх 130-131/, *i гэх фэйсбүүк хаягийн чат зурвасын зураг, орчуулга /4хх 132-153/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж /4хх 222/, Өндөр Эмээ гэх фэйсбүүк хаягийн зураг, орчуулга /4хх 225-228/, Баянгол дүүргийн * дугаар хорооны тодорхойлолт /4хх 230/, Нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах нь /4хх 229/,
7. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд:
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 108-109/, Хаан банкны * тоот албан бичиг /1хх 110/, Худалдаа хөгжлийн банкны * тоот албан бичиг /1хх 111-112/, Кредит банкны 11-02/402 тоот албан бичиг /1хх 116/, Тээвэр хөгжлийн банкны 11/175 тоот албан бичиг /1хх 117/, Богд банкны 05/3858 тоот албан бичиг /1хх 118/, Голомт банкны 14/хх/03-783 тоот албан бичиг /1хх 119/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 01/03-4419 тоот албан бичиг /1хх 120/, Төрийн банк 026/2927 тоот албан бичиг /1хх 121/, Хас банкны 56/1899 тоот албан бичиг /1хх 122/, Гаалийн Ерөнхий газрын 01-2/1505 тоот албан бичиг, хавсралт /1хх 123-132/, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 699 тоот албан бичиг, хавсалт /1хх 133-167/, Хаан банкны 50/7241 тоот албан бичиг /1хх 180/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 10/5745 тоот албан бичиг /1хх 181-182/, Шинжээчийн Хос Стандарт ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх 185-200/, Хаан банкны 50/11536 тоот албан бичиг /1хх 206-214/, Хаан банкны 50/12678 тоот албан бичиг /1хх 219-223/, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 235-236/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 4/6067 тоот албан бичиг, хавсралт /2хх 124-126/, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 134-144/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2020/01536 дугаар шийдвэр /2хх 179-177/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10/9663 тоот албан бичиг /2хх 187-250, 3хх 1-67/, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 71-88/, Төрийн банкны 18/20 тоот албан бичиг /3хх 116/, Тээвэр хөгжлийн банкны 04-01/25 тоот албан бичиг /3хх 117/, Ариг банкны 19 тоот албан бичиг /3хх 118/, Капитрон банкны Д/14 тоот албан бичиг /3хх 119/, Хас бакны 56/57 тоот албан бичиг /3хх 120/, Богд банкны 05/85 тоот албан бичиг /3хх 121/, Чингис хаан банкны БХ/36 тоот албан бичиг /3хх 122/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 01/03-15 тоот албан бичиг /1хх 123/, Худалдаа хөгжлийн банкны 6/136 тоот албан бичиг /3хх 124/, Голомт банкны 14/хх/03-3540 тоот албан бичиг /3хх 125/, Хаан банкны 29/148 тоот албан бичиг, хавсралт /3хх 126-134/, Гаалийн ерөнхий газрын 01-1/94 тоот албан бичиг /3хх 135-145/, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, хавсралт /3хх 146-153/, Татварын ерөнхий газрын 06/45 тоот албан бичиг, хавсралт /3хх 154-202/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 6/161 тоот албан бичиг /3хх 203/,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Үнэлгээний тайлан /3хх 204-225/, Гадаад харилцааны яамны 10/1245 тоот албан бичиг, хавсралт /3хх 229-250/, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 04/2127 тоот албан бичиг, хавсралт /4хх 19-57/, Хаан банкны 29/10621 тоот албан бичиг, хавсралт /4хх 89-123/, Капитрон банкны Д2276 тоот албан бичиг /4хх 174/, Төрийн банкны 10/5915 тоот, 10/6004 тоот албан бичиг /4хх 175-176, 177-178/, Голомт банкны 14/ХХ-03-2440 тоот албан бичиг /4хх 179-180/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 10/1049 тоот албан бичиг /4хх 186/, Хас банкны 56/5238 тоот албан бичиг /4хх 185/, Богд банкны 05/3247 тоот албан бичиг /4хх 190/,
Хариуцагчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2-4в/2650 тоот албан бичиг /1хх 113-114/, Гадаадын иргэн харьяатын газрын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 04/885 тоот албан бичиг /1хх 115/, гэрч * мэдүүлэг /4хх 167/, * мэдүүлэг /4хх 169-170/, * /4хх 172-173/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй, хариуцагч *гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч *гаас нийт 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөгийг гаргуулах,
2.2. Jaguar /Жагуар/ маркийн*улсын дугаартай автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах,
2.3. Хариуцагч *гаас 20,000,000 төгрөг гаргуулах,
2.4. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9в байр 92 тоот хаягт байршилтай орон сууцнаас өөрт ногдох хэсэгт 73,708,000 төгрөг гаргуулах,
2.5. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9в байр 92 тоот хаягт байршилтай, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Сингапур улсын иргэн * нь *ХХК-ийн 24% хувьцаа эзэмшигч тул компанид хөрөнгө оруулсан, мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан.
3.2. * нь Jaguar /Жагуар/ маркийн*улсын дугаартай автомашиныг 5000 ам.доллараар надад зарахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдаж авсан.
3.3. * өөрөө байрыг 520,000,000 төгрөгт зарахыг санал болгож, итгэмжлэл явуулж үүний үндсэн дээр бусдад худалдсан.
3.4. * Монгол улсад байнга оршин суух зөвшөөрөл авахын тулд үл хөдлөх хөрөнгөтэй эсвэл хөрөнгө оруулагч байх ёстой гээд 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр түүнд өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн 50% буюу 37,500,000 төгрөгийн хэсгийг бэлэглэх гэрээгээр өмчлүүлсэн. Үүнийг буцааж өгнө гэж байсан тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргах болно.
3.5. Уг байрыг миний бие өөрийн хөлс хөдөлмөрөөр болон дүү Болоргэрэлийн туслалцаатай худалдан авсан.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч *гаас 5000 ам.доллар буюу 14,246,300 төгрөг гаргуулах тухай шаардлага, хариуцагч *, *, ** нарт холбогдуулан гаргасан 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх тухай шаардлагаас тус тус татгалзаж, нэхэмжлэлийг Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байр * тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг гарган ихэсгэсэн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 Хариуцагч *гаас нийт 138,400 ам.доллар буюу 394,440,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3, 493.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг заажээ.
Хэргийн 4 дэх хавтаст 89 дүгээр талд авагдсан Хаан банк ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 29/10621 тоот албан бичгийн хавсралт болох хариуцагч *гийн эзэмшлийн Хаан банкны 5125075978 тоот дансны хуулгуудаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6,990.00 ам.доллар гүйлгээний утга *i гэсэн, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7,966.28 ам.доллар гүйлгээний утга *i гэсэн, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 40,000.00 ам.доллар гүйлгээний утга Investment /Loan гэсэн, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 20,000.00 ам.доллар /гадаад шилжүүлэг/, 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр 8,000.00 ам.доллар /гадаад шилжүүлэг/, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 30,000.00 ам.доллар гүйлгээний утга Property Investment гэсэн, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 5,000.00 ам.доллар /гадаад шилжүүлэг/, 2018 оны 10 дугаар сарын 02-ны 1,200.00 ам.доллар /гадаад шилжүүлэг/ нийт 119,156.28 ам.долларыг хариуцагч * гадаадын банкны шилжүүлгээр хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс гаргаж өгсөн хэргийн 1 дэх хавтаст 11-30, 33-39 дүгээр талд авагдсан United Overseas /Юнайтэд өүвэрсийс/ банк, ОСВС /*и/ банкуудын шилжүүлгийн баримтуудтай хариуцагч *гийн дээрх 5125075978 тоот дансны хуулгуудыг харьцуулан үзвэл ам.долларын шилжүүлэг хийсэн цаг хугацаа болон ам.долларын хэмжээ давхцаж байна.
Мөн хэргийн 2 дахь хавтаст 166 дугаар талд авагдсан Улаанбаатар Сингапур хөрөнгө оруулалтын *ХК 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Саналын захидал болон ажлын гэрээ баримтад Бид таныг өөрсдийн компанид Бизнесийн Хөгжлийн Гүйцэтгэх албан тушаалд 3000 ам.долларын цалинтай ажиллах санал дэвшүүлж байгаа бөгөөд энэхүү гэрээ нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэж бичиж *-гээс *д илгээсэн байх бөгөөд хариуцагч * миний бие дараах нөхцөлийг зөвшөөрч байна гэсэн бичвэрийн доор гарын үсэг зурсан байна.
Хэргийн 2 дахь хавтаст 125 дугаар талд авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар * нь *ХХК-ийн 24 хувийн хувьцаа эзэмшигчээр 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн байна. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ болон *ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор * нь 24 хувийн хувьцаагаа * шилжүүлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлээр Ж.Бат-Эрдэнэ 24 хувь, * 50 хувь, С.Отгонбаатар 26 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна.
Дээрх үйл баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн ...хариуцагч * нь 2017 *ХХК нэртэй Өрөмдлөгийн компанид хөрөнгө оруулан надтай хамтарч ажиллаач ...гэсэн санал тавьж намайг итгүүлж чадсан учир миний бие зөвшөөрч түүний захирлаар нь ажилладаг *ХХК-тай холбоотой зардлуудыг гаргасан гэх тайлбар үндэслэлтэй байна.
Хэдийгээр хариуцагчаас ...Компанид 40000 ам.доллараар Солонгос 3 ширхэг өрөм, дагалдах хэрэгслийг хамт 20000 ам.доллараар *маркийн өрмийн машин, 30000 ам.доллараар Компрессор авсан, тухай бүрт нь кемпийн бэлтгэл хангахад, мөн компанид компьютер, тавилга, шүүгээ хийлгэсэн гэсэн тайлбарыг гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 6/161 тоот *ХХК-ийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна гэсэн албан бичгээр үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно. Өөрөөр хэлбэл зохицуулалтаар талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй, харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар нэхэмжлэгчээс хариуцагчтай тохиролцож өөрийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байх, хариуцагчийн үйлдэл буюу эс үйлдэхүй нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцэхгүй тохиолдолд нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрх юм.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Саналын захидал болон ажлын гэрээ-гээр хариуцагч *гаар тодорхой үйлдэл хийлгэхээр тохиролцож, улмаар нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн байна. Харин хариуцагчийн үйлдэл нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн ...мөнгөн хөрөнгийг *ХХК-ийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаарх тайлан, санхүүгийн баримтуудыг надад ирүүлж байгаагүй, компанийн ногдол ашгаас шилжүүлж байгаагүй учраас *ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхгүй гэх тайлбар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 6/161 тоот албан бичгээр, Хаан банкны 29/148 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч *гаас 119,156.28 ам.доллар буюу 293,673,759.25 төгрөг /2хх 66 тал Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар/ гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
5.2. Jaguar /Жагуар/ маркийн*улсын дугаартай автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.
Хэргийн 1 дэх хавтаст 109 дүгээр талд авагдсан Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар Jaguar /Жагуар/ маркийн*улсын дугаартай автомашин хариуцагч *гийн өмчлөлд бүртгэлтэй байхаас гадна хэргийн 3 дахь хавтаст 146 дугаар талд авагдсан Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт Уг тээврийн хэрэгсэл нь шилжилт хөдөлгөөн хийгдээгүй буюу түүх үүсээгүй анх * гаалиар оруулж ирэн өөр дээрээ бүртгүүлсэн ба өөр бусад руу шилжилт хөдөлгөөн хийгдээгүй байна гэж бичжээ.
Хэргийн 2 дахь хавтаст 89 дүгээр талд авагдсан Хаан банкны гадаад шилжүүлгийн даалгавар баримтаас үзвэл 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч *гаас нэхэмжлэгч *-д 5000 ам.долларыг car payment /машины төлбөр/ гэж гүйлгээний зориулалтыг тэмдэглэж шилжүүлсэн байна.
Хэргийн 2 дахь хавтаст 91, 92 дугаар талд авагдсан 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт баримтад *i /Сингапур улсын пасспорт эзэмшигч К0080370Н/ миний бие нь өөрийн эзэмшлийн машины Монгол улсын иргэн Өлзийбат овогтой * /пасспортын дугаа EU87012721/-д 5000 /таван мянган/ сингапур доллараар борлуулсан болохыг тодорхойлов гэж бичжээ.
Дээрх үйл баримтуудыг хэргийн 2 дахь хавтаст 90 дүгээр талд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2 дахь хавтаст 93, 94 дүгээр талд авагдсан худалдааны нэхэмжлэл баримтуудтай харьцуулан судалвал хариуцагч *гийн ...Сингапурт түүний 5 жил гаруй унаж ашигласан, мөргөлдөж сэвтсэн хуучин машиныг худалдаж авахаар харилцан тохиролцож, өөрөө 2000 сингапур доллараар үнэлгээтэй автомашинаа 5000 ам.доллараар надад зарахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдаж авсан гэх тайлбар үндэслэлтэй байна.
Jaguar /Жагуар/ маркийн*улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгчийн хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүсэхгүй.
5.3 Хариуцагч *г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн түүнээс 20,000,000 төгрөг буцаан гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс хариуцагч *г итгэмжлэлээр олгосон төлөөлөх бүрэн эрхийг буруугаар ашиглаж өөртөө үндэслэлгүйгээр 20,000,000 төгрөгөөр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
Аливаа этгээдийн мөнгөн хөрөнгө, эд зүйлсийн зарим хэсэг өөр этгээдийн эд хөрөнгөд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээд бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж ойлгоно. Тодруулбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасан.
Хэргийн 3 дахь хавтаст 231 дүгээр талд авагдсан Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлээр *-гээс *д Хан-Уул, 11 дүгээр хороо, Стадион Оргил, Их Монгол улс гудамж 406 байр, 1001 тоот, үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа авах, уг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлэхэд төлөөлөх, гэрээ болон холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгожээ.
Хэргийн 1 дэх хавтаст 133 дугаар талд авагдсан Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн 699 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Батзоригийн өмчлөлд шилжсэн байх бөгөөд гэрээний зүйлийн үнийг 200,000,000 төгрөг гэжээ.
Хэргийн 1 дэх хавтаст 84, 85 дугаар талд авагдсан Голомт банкны төлбөрийн баримтуудаар 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр П.Дашзэвэгийн 1715014476 дугаартай данснаас нийт 520,000,000 төгрөгийг төлбөрийн зориулалтыг үл хөдлөх хөрөнгийн төлбөр РГ2 10-1001 тоот гэж бичиж нэхэмжлэгч /*/-ийн * дугаартай дансанд шилжүүлсэн, 1 дэх хавтаст 86 дугаар талд авагдсан Голомт банкны төлбөрийн баримтаар 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр * * дугаартай данснаас 20,000,000 төгрөгийг төлбөрийн зориулалтыг үл хөдлөх хөрөнгийн төлбөр * 10-1001 тоот гэж бичиж хариуцагч *гийн 5057308412 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагч * нь нэхэмжлэгчээс олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр түүний өмчлөлийн орон сууцыг 540,000,000 төгрөгөөр бусдад худалдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5.4. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байр * тоот хаягт байршилтай орон сууцнаас өөрт ногдох хэсэгт 73,708,000 төгрөг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд:
Хэргийн 1 дэх хавтаст 81 дүгээр талд авагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн * Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9в байр, 92 тоот хаягт байршилтай 62,73 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч * нь 75,000,000 төгрөгөөр худалдан авсан байна.
Хэргийн 1 дэх хавтаст 80 дугаар талд авагдсан 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-гээр * нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9в байр 92 тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээс тодорхой хувийг бэлэг хүлээн авагч талын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлжээ.
Хэргийн 1 дэх хавтаст 181 дүгээр талд Улсын бүртгэлийн ерөнхий газрын * тоот албан бичиг авагджээ. Уг албан бичигт эрхийн улсын бүртгэлийн 9 дугаартай Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9в байр 92 тоот хаягт байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрх иргэн *, Сингапур улсын иргэн * нарын өмчлөлд бүртгэлтэй гэж дурджээ.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн этгээд нэг эд хөрөнгийг дундаа хэсгээр болон хамтран өмчилж болох бөгөөд энэ нь хуульд болон гэрээний үндсэн дээр бий болдог. Маргааны зүйл болох дээрх орон сууц нь гэрээний үндсэн дээр хариуцагч *гийн өмчлөлд бий болсон байна. Харин уг орон сууцыг нэхэмжлэгч нь гэрээний үндсэн дээр дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эрхтэй байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар тухайн орон сууцнаас өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар маргааны зүйл болох орон сууцны өнөөгийн зах зээлийн үнийг 147,416,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас уг үнэлгээний тал хувь болох 73,708,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5.5. Баянгол дүүрэг, * дугаар хороо,* дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байр * тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар дээрх орон сууц нэхэмжлэгч болон хариуцагч нарын дундын өмч мөн бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө нь бусдын хууль бус эзэмшилд байгаа нөхцөлд шаардах эрхээ хэрэгжүүлнэ. Иймд дээрх орон сууцыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй тул орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Хариуцагч * нэхэмжлэгч *-д холбогдуулж 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр энэхүү шаардлагын үндэслэлээ ...намайг гутаан доромжилж байнга залилан мэхлэгч, хууран мэхэлсэн мэтээр хүмүүст ойлголт төрүүлж, нэр хүндэд халдаж бэлэглэгчийг гомдоосон үйлдэл хийсэн тул бэлэглэлийг гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэйг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1 дэх хэсгүүдэд заасан.
Мөн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй. Өөрөөр хэлбэл, бэлэглэгч нь нэг жилийн хугацаанд бэлэглэлийг хүчингүй болгоогүй бол хүчингүй болгох эрхээ алдана. Энэ хугацаа нь хүчингүй болгох шаардах эрх үүссэн цагаас эхэлнэ. Бэлэглэгч нь бэлэглэлээ хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн болохыг мэдсэн цаг мөч байх болно.
Хариуцагч нь өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй бэлэглэгчийг нэхэмжлэгч гомдоосон гэх үйлдлийг нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс мэдэх боломжтой байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хариуцагч *д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ цаг мөчид хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдоосон гэх үйлдлийн талаар мэдэх боломжтой байна. Нэхэмжлэгчийн энэ үйлдлийг мэдсэнээр хариуцагч нь бэлэглэлээ буцаах үндэслэл гаргасан болохыг мэдэх боломжтой байсан. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргажээ. Иймд хариуцагч * нь бэлэглэлийг хүчингүй болгох шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 5,425,200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн 245,001 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,094,859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
:
1. 106 дугаар зүйлийн 106.1, 108 108.1, 108 дугаар зүйлийн 108.8, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3 дэх хэсэгт хариуцагч *гаас нийт 387,381,759 төгрөг 25 мөнгө гаргуулан нэхэмжлэгч *-д олгож, нэхэмжлэлийн Jaguar /Жагуар/ маркийн *улсын дугаартай автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9в байр 92 тоотод байршилтай, 62,73 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *гийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ-г хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 5,425,200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн 245,001 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,094,859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч /*i/ *-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН