Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2024/00457

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2024/00457

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: О******* аймаг, Б*******р сум, У******* баг, 11 дүгээр хороолол, ******* тоотод оршин суух, М******* овогт Ж*******ын О******* /рд:ГЮ*******/-ны нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00514/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ж.О******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 1997 оноос 2001 оны 06 дугаар сар хүртэл Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх албанд гал сөнөөгчөөр ажиллаж байсан. Одоо цэргийн байнгын тэтгэвэрт гарах тул тухайн үед ажиллаж байсан баримт олдохгүй байна. Иймд Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх албанд 1997-2001 он хүртэл гал сөнөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Ж.О*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Ж.О*******ы нэрээр 1997 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх албаны даргын 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх албаны даргын 1997 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай Улирсан алба хаагчдын сарын үндсэн цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын хуулбар /хэргийн 6-7-р хуудас/,

-О******* аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Ж.О*******ы тухай тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/,

-О******* аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэхь Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаартай Ажил дүгнэсэн дүнгийн тухай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/,

-Ж.О*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хэргийн 23-р хуудас/

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Н, С.Ж нарын мэдүүлгийг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ж.О*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь гал сөнөөгчөөр ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх албанд 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гал сөнөөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Ж.О******* нь Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх албанд 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гал сөнөөгчөөр ажиллаж байсан болох нь:

- Ж.О*******ы нэрээр 1997 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нээсэн 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Гал унтраах 20 дугаар ангид гал сөнөөгчөөр томилов гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх албаны даргын 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Ж.О*******ыг Гал унтраах 20 дугаар ангид туслах ажилтнаар томилох тухай 22 дугаартай тушаалын хуулбар,

-Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх албаны даргын 1997 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай Улирсан алба хаагчдын сарын үндсэн цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын хуулбар,

-О******* аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Ж.О*******ыг Гал унтраах 58 дугаар ангид гал сөнөөгчөөр томилох тухай тушаалын хуулбар,

-О******* аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэхь Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргын 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаартай Ж.О*******ыг баярын бичиг мөнгөн шагналаар шагнах тухай бичиглэлтэй тушаалын хуулбар,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай тодорхойлолт,

-Ж.О*******ы Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх албанд 1997-2000 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа,

 

-гэрч Д.Нгийн: Ж.О******* нь намайг уг байгууллагад 1997 онд аижлд ороход гал сөнөөгчөөр ажиллаж байсан. 2000 онд Булган аймгийн Гал түймэртэй тэнцэх хэлтэс, дараа нь Гамшгаас хамгаалах штаб, 2005 оноос Онцгой байдлын хэлтэс, 2006 оноос Онцгой байдлын газар болж өөрчлөн байгуулагдаж байсан. Ж.О******* нь 2001 он хүртэл ажиллаж байгаад О******* аймаг руу шилжин ажилласан. Нийт 3 салаанд 12 гал сөнөөгч ажилладаг байсан. Ж.О******* 1 дүгээр салаа буюу тамирчны салаанд ажиллаж байсан. 1998 онд Улаанбаатар хотод манай байгууллага галын техник спортын олон төрөлт тэмцээнд оролцож улсын аварга болж байсан. Нийт 20 баг оролцосноос улсын аварга болсон анхны аймаг болсон. 198 оны 07 дугаар сард улсын аварга болсон багаараа гэр бүлийн хамт Хөвсгөл аймаг руу зугаалж байсан. 1999 онд Булган аймагт хойл бүсийн аварга шалгаруулах галын техник спортын тэмцээн бослон. Уг тэмцээнд манай аймгийн баг 1 дүгээр байранд орж байсан гэх мэдүүлэг,

-гэрч С.Жын: Ж.О******* нь намайг уг байгууллагад 1997 онд ажилд ороход хэдхэн сарын өмнө ажилд орсон байсан. Бид хоёр гал сөнөөгч хийж байсан. Галын дуудлага гарахаар очиж гал унтраадаг байсан. Нийт 12 гал сөнөөгч ажилладаг байсан. 4 ээлжээр ажилладаг. 1997 онд ангийн даргаар Машбат гэдэг хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ж.О*******ыг Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх албанд 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гал сөнөөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М******* овогт Ж*******ын О******* /РД:ГЮ*******/-ыг Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх албанд 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл гал сөнөөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ