Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2024/00458

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2024/00458

Б******* аймаг

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Б******* аймаг, Р******* сум, 3 дугаар багт оршин суух, Г******* овогт С*******ын Х******* /рд:ГП*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00494/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.

Хүсэлт гаргагч С.Х******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Х******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Б******* аймгийн Р******* сумын Х******* ХК-д малчнаар 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. 1992 онд ажилд томилсон тушаал байгаа боловч 1995 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивт байхгүй байна. Иймд Б******* аймгийн Р******* сумын Х******* ХК-д малчнаар 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч С.Х*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай С.Х*******гийн Б******* аймгийн Р******* сумын Х******* ХХК-д 1992 онд ажиллаж байсан цалингийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-С.Х*******гийн нэрээр 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нээсэн 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Х******* ХК-д малчнаар авч ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр малчны үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Шүүх санаачлагаараа Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14/585 дугаартай албан бичгээр Б******* аймгийн Р******* сумын Сансар тэжээлийн аж ахуйн хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 46-р хуудас/-г бүрдүүлсэн.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д., Г. нарын мэдүүлгийн авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Х*******гийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Б******* аймгийн Р******* сумын Х******* ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.С.Х******* нь Б******* аймгийн Р******* сумын Х******* ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:

- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай С.Х*******гийн Б******* аймгийн Р******* сумын Х******* ХХК-д 1992 онд ажиллаж байсан цалингийн лавлагаа,

-С.Х*******гийн нэрээр 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нээсэн 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Х******* ХК-д малчнаар авч ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр малчны үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Б******* аймгийн Р******* сумын Сансар тэжээлийн аж ахуйн хуулийн этгээдийн лавлагаа,

-гэрч Д.ын: С.Х******* нь Б******* аймгийн Р******* сумын Х******* ХК-д 1992 онд малчнаар ажилд орсон. 1995 он хүртэл ажилласан. Түүнээс хойш хувиараа мал малласан гэх мэдүүлэг,

-гэрч Г.ийн: С.Х******* нь Б******* аймгийн Р******* сумын Х******* ХК-д 1992 онд малчнаар ажилд орсон. 1995 он хүртэл ажиллаж байгаад компаниас гарсан. Х******* ХК-д 100 гаруй хүн ажилладаг байсан. Уг компани газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. С.Хадсүрэн нь Аргалын ар гэдэг газарт хонь малладаг байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г******* овогт Санжаазавын Х******* /рд:ГП*******/-г Б******* аймгийн Р******* сумын Х******* ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ