| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00484/И |
| Дугаар | 132/ШШ2024/00459 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 132/ШШ2024/00459
| 2024 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 132/ШШ2024/00459 | Б******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Б******* сум, Х******* 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, Н******* овогт Э*******ийн Н******* /рд:ЙВ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: С.Цэдэндоржийг эрэн сурвалжлуулах тухай 132/2024/00484/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Э.Н*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Н******* нь С.Цэдэндоржийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь С.Цэдэндоржтой гэр бүлээ 2021 онд шүүхээр орж цуцлуулсан. Ингэхдээ хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг төлж барагдуулахаар тохирсон боловч уг үүргээ биелүүлэхгүй ор сураггүй алга болсон. Иймд С.Цэдэндоржийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү. Түүний төрсөн дүү С.Цэдэнсодномын утас гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хэргийн 4-5-р хуудас/,
-Ц.Э, Ц.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 13-14-р хуудас/,
-Э.Н*******гийн гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа /хэргийн 15-р хуудас/,
-Э.Н*******, С.Цэдэндорж нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 16-17-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Э.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Э.Н******* нь С.Цэдэндоржоос хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах гэсэн боловч хариуцагч нь оршин суугаа хаягтаа амьдардаггүй тул хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч Э.Н******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тайж овогт Санжидын Цэдэндорж /рд:ЙВ84040911/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байна.
5.С.Цэдэндорж нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
6.Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тайж овогт Санжидын Цэдэндорж /рд:ЙВ84040911/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Тайж овогт Санжидын Цэдэндорж /рд:ЙВ84040911/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Э.Н******* /утас: 99735034/-д мэдэгдэхийг Б******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ