| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00483/И |
| Дугаар | 132/ШШ2024/00460 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 132/ШШ2024/00460
| 2024 11 15 | 132/ШШ2024/00460 |
|
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: У******* хот, Б******* дүүрэг, 25 дугаар хороо, ******* дугаар байр, 44 тоотод оршин суух, У*******р овогт Д*******гийн З******* /рд:ГД*******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00483/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.З*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.З******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь 1989-1993 он хүртэл Булган аймгийн Орхон сумын Ө тосгоны Аад жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед ажилд томилогдсон тушаал байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Д.З*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Д.З*******ын нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,
-Д.З*******ын нэрээр нээсэн №514135 дугаартай цэргийн батлахын хуулбар /хэргийн 15-18-р хуудас/,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ч.Ж, С.Г нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.З*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Д.З******* нь гал жолоочоор ажилд томилогдсон тушаал байхгүй тул Булган аймгийн Орхон сумын Ө тосгоны Аад 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Д.З******* нь Булган аймгийн Орхон сумын Ө тосгоны Аад 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь:
-Д.З*******ын нэрээр нээсэн 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ө хорооны тээврийн хэсэгт уурын зуухны галчаар авч ажиллуулав, 1993 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөр газар шилжих болсон тул жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Д.З*******ын нэрээр нээсэн №514135 дугаартай цэргийн батлахын хуулбар,
-гэрч Ч.Жийн: Д.З******* нь 1989 онд уг байгууллагыг анх байгуулагдхад жолоочоор ажилд орж байсан. 1993 онд хувьчлал явагдаж Авто тээврийн бааз татан буугдсан. Суурин дээр нь Орхон ББХК байгуулагдаж байсан. Би тухайн үед даргаар нь ажиллаж байсан. Тухайн үед 40 гаруй ажилтай байсан. Ө тосгонд Сайхан овоогийн нүүрсний уурхайгаас нүүрс зөөдөг байсан. Мөн намар будаа ачдаг байсан. Орхон сумын Ө тосгоны Авто тээврийн бааз 1993 онд татан буугдсан. Д.З******* шинээр үүсгэн байгуулагдсан компанид орж ажиллаагүй. Төрсөн нутаг болох Дашинчилэн сум руу шилжин явсан гэх мэдүүлэг,
-гэрч С.Гын: Д.З******* нь 1989 онд уг байгууллагыг анх байгуулагдхад жолоочоор ажилд орж байсан. 1993 он хүртэл ажилласан. Бид хоёр жолоочоор ажилладаг байсан. Д.З******* нүүрсэнд явдаг байсан. Харин би хот хооронд хүн тээвэрлэдэг байсан. Орхон сумын Ө тосгоны Авто тээврийн бааз 1993 онд татан буугдсан. Суурин дээр нь компани байгуулагдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.З*******ыг Булган аймгийн Орхон сумын Ө тосгоны Аад 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У*******р овогт Д*******гийн З******* /РД:ГД*******/-г Булган аймгийн Орхон сумын Ө тосгоны Аад 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ