| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00405/И |
| Дугаар | 132/ШШ2024/00423 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 132/ШШ2024/00423
Нэхэмжлэгч: Булган аймаг, *******, 2 дугаар баг, *******-гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Д.Лхагвасүрэнтэй 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс одоог хүртэл хамтын болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 132/2024/00405/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Л.Шижирмаа,
Гуравдагч этгээд: Д.Лхагвасүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Лхагвасүрэнтэй 1995 оны 01 сараас эхлэн гэр бүл болж хамт амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүү Л.Батзориг, 1999 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү *******, 2007 оны 12 дугаар сарын 09-ний өдөр охин *******нар төрсөн. Тус шүүхээр 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 820 дугаартай шийдвэрээр Д.Лхагвасүрэнтэй хамтын амьдарлтай болохыг тогтоосон. Бид гэрлэлтээ баталгаажуулаагүй бөгөөд тухайн үед үр дагаврыг нь ойлгоогүй болно.
Иймд Д.Лхагвасүрэнтэй 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Д.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Бид хамт амьдрах хугацаанд бидний дундаас хүү Л.Батзориг 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, хүү ******* 1999 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, охин *******2007 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нар төрсөн. Хүүхдүүд маань бүгд надаар овоглодог. Бид 1995 оноос эхлэн хамт амьдарсан. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй. Тус шүүхэд өмнө нь нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 820 дугаартай шийдвэрээр 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хүртэл хамтын амьдралтай болохыг тогтоосон. Гэвч эрх зүйн үр дагварыг мэдэхгүйн улмаас шүүхийн шийдвэр гарснаас хойш гэрлэлтээ батлуулаагүй. Л.Шижирмаатай 2020 оны 09 дүгээр сарын 11- ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
- Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
- Төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-7-р хуудас/,
- Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 820 дугаартай шийдвэр /хэргийн 8-9-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Шижирмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1.Нэхэмжлэгч Л.Шижирмаа нь Д.Лхагвасүрэнтэй 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1.Нэхэмжлэгч Л.Шижирмаа нь нөхөр Д.Лхагвасүрэнтэй 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс одоог хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь
-2007 оны 12 дугаар ссарын 09-ний өдөр төрсөн охин Лхагвасүрэнгийн Оюунсувд, 1999 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Лхагвасүрэнгийн Ганзориг, 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Лхагвасүрэнгийн Батзориг нарын төрсний гэрчилгээний хуулбар
-Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 820 дугаартай шийдвэр зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Боржигон овогт Лхагвын Шижирмаа /рд:ГИ74112403/-г Боржигин овогт Дагвадоржийн Лхагвасүрэн /рд:ГИ67102112/-тай 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА