Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2024/00424

 

 

 

 

 

 

 

2024 10 28

132/ШШ2024/00424

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, ******* сум, 2 дугаар баг, Лах 00 тоотод оршин суух, *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 847,619 /найман зуун дөчин долоон мянга зургаан зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 132/2024/00406/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Самдан нь Мобифинанс ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 140000627780 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.Самдан нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 480,000 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. Зээлдэгчийг зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Д.Самдангаас зээлийн гэрээний үүрэгт нийт 847,619 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжинсор нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэлийн шаардлага 847,619 төгрөгийг төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Д.Самданд холбогдуулан 847,619 /найман зуун дөчин долоон мянга зургаан зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Д.Самдан нь нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 847,619 /найман зуун дөчин долоон мянга зургаан зуун арван ес/төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжинсорын хүсэлтээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 847,619 /найман зуун дөчин долоон мянга зургаан зуун арван ес/ төгрөгийг хариуцагч Д.Самдан нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24,893 /хорин дөрвөн мянга найман зуун ерин гурав/ төгрөгийг тал хувиар бууруулж, Төрийн сангаас 12,446 /арван хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг, хариуцагчаас 12,446 /арван хоёр мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА