| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00475/И |
| Дугаар | 132/ШШ2024/00425 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 132/ШШ2024/00425
| 2024 10 28 | 132/ШШ2024/00425 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ Цогцолборт байрлах, Мобиком корпораци ХХК /2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Ачуут 6-612 тоотод оршин суух ******* /рд:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 606,724 /зургаан зуун зургаан мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00467/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43797855 тоот гэрээ байгуулан 95353551 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан АO4S гар утас зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр авсан төхөөрөмжийн төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 08 дугаар сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 540,444 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 66,280 төгрөг буюу нийт 606,724 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Сумъяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 606,724 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь хариуцагч Ө.Сумъяад холбогдуулан нийт 606,724 /зургаан зуун зургаан мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ө.Сумъяа нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 606,724 /зургаан зуун зургаан мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийг хариуцагч Ө.Сумъяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 9,426 /есөн мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөг, хариуцагч Ө.Сумъяагаас 9,426 /есөн мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА