Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2024/00002/И |
Дугаар | 132/ШШ2024/00464 |
Огноо | 2024-11-21 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 132/ШШ2024/00464
2024 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 132/ШШ2024/00464 | Б******* аймаг |
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Б******* аймаг, Х******* сум, 1 дүгээр багт оршин суух, Б******* овогт Ч*******ы Ө******* /рд:ГМ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2023/00002/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Ө*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.Ө******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Б******* аймгийн Х******* сумын Л нэгдэл, Х*******-Уул компанид 1985-1987, 1990-2022 онд трактор комбайнчаар ажиллаж байсан. Тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Хүсэлт гаргагч Ч.Ө*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Ч.Ө*******ын нэрээр 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-6, 18-р хуудас/,
-Ч.Ө*******ын нэрээр 1995 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 7-9, 19-р хуудас/,
-Б******* аймгийн Х******* сумын Х******* ББХ компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 10-11-р хуудас/,
-Б******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай Ч.Ө******* нь Х******* сумын Л нэгдэлд 1986-1991 он, Х******* Уул ХК-д 1992, 1994-2001 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 17-р хуудас/
-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08/3759 дугаартай лавлагаа /хэргийн 20-р хуудас/,
-Ө.Б, Ө.Б, Ө.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 24-26-р хуудас/,
-Ч.Бын 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 46-р хуудас/,
-Ч.Ө*******ын тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт /хэргийн 43-р хуудас/,
-Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дугаартай тогтоол /хэргийн 55-57-р хуудас/,
-Я.Ө*******ын 1995 оны гишүүний тооцооны данс, 1996 оны тооллогын бүртгэлийн үргэлжлэл, 1998 оны малын хөдөлгөөний нэгдсэн бүртгэл, 1992, 1994, 1999, 2000, 2001 оны тайлангийн хуулбар /хэргийн 67-74, 101-р хуудас/,
-Ч.Ө*******ын 1985 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тракторч-машинчийн үнэмлэх, 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тракторч-машинчийн үнэмлэхийн анхааруулах талоны хуулбар /хэргийн 75-р хуудас/,
-Ч.Ө*******ын Х******* Уул компанид 2000 онд шимтгэл төлж ажилласан лавлагаа /хэргийн 78-р хуудас/,
-фото зураг /хэргийн 93-р хуудас/,
-Б******* аймгийн Х******* сумын Х******* ББХ компанийн захирлын 1997 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Комисс томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 94-95-р хуудас/,
-Б******* аймгийн Х******* сумын Х******* ББХ компанийн захирлын 1997 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай Хөрөнгө зарлага болгох тухай тушаалын хуулбар /хэргийн 96-98-р хуудас/,
-1993 оны үр тариаланчдын цалингийн хуулбар /хэргийн 99-100-р хуудас/,
-Ч.Ө*******ын 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн трактор комбайнчны үнэмлэхийн хуулбар /хэргийн 102-р хуудас/
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр О.А, Д.Бямбасүрэн нарын мэдүүлгийг авсан.
4.Шүүх санаачлагаараа Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х******* сумын Л нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 33-35-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.Ө*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Ч.Ө******* нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Б******* аймгийн аймгийн Х******* сумын Л нэгдэл, Х*******-Уул компанид 1985-1987, 1990-2022 онд трактор комбайнчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Ч.Ө******* нь Б******* аймгийн Х******* сумын Л нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, Х******* ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, Х******* уул ХХК-д 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал тус тус тракторчнаар ажиллаж байсан болох нь:
Ч.Ө*******ын нэрээр 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Х******* сумын Л нэгдэлд тракторчнаар авч ажиллуулав, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ардын цэргийн албанд явах болсон тул тракторчны ажлаас чөлөөлөв, 1990 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х******* сумын Л нэгдэлд тракторчнаар авч ажиллуулав, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Л нэгдэл зохион байгуулалтын өөрчлөлт орж компани болсон өөрчлөгдсөн тул тракторчны ажлаас чөлөөлөв, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Х******* компанид тракторчнаар авч ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон нийгмийн даатгалын дэвтэр олгов, 2002 оны 07 дугаар сарын 19-ний өдөр улсын үзлэгээр нийт 10 жил 4 сар 27 өдөр ажилласанд тооцов гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Ч.Ө*******ын нэрээр 1995 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нээсэн 1995-2002 оны 01 дүгээр сар хүртэл шимтгэл төлөлт бичигдсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-Б******* аймгийн Х******* сумын Х******* ББХ компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай Ч.Ө******* нарыг үр тарианы механикжуулагчаар томилох тухай тушаалын хуулбар,
-Б******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай Ч.Ө******* нь Х******* сумын Л нэгдэлд 1986-1991 он, Х******* Уул ХК-д 1992, 1994-2001 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08/3759 дугаартай лавлагаа,
-Ө.Б, Ө.Б, Ө.Б нарын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Ч.Ө*******ын тус шүүхэд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б******* аймгийн Х******* сумын Х******* ББХ компанийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай тушаалд тракторчнаар ажиллаж байсан хүмүүсийг үр тарианы механикжуулагчаар томилох тухай гэж алдаатай тушаал гаргасан. Шүүхээс уг тушаалыг үндэслэн механикжуулагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэсэн. Иймд тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж өгнө үү гэх бичиглэлтэй хүсэлт,
-Ч.Бын 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Миний бие 1990-2003 он хүртэл Х******* сумын Л нэгдлийн даргаар, Х******* уул ББХК-ийн захирлаар ажиллаж байсан. 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай тушаалд нэр бүхий 92 албан хаагчийн жагсаалтын 69-92 дугаар бичигдсэн трактор, комбайнчдыг үр тарианы механикжуулагч гэдэг ерөнхий нэршлээр тушаал гаргасан нь үнэн болно гэх бичиглэлтэй тодорхойлолт,
-Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1 дугаартай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 132/ШШ2024/00029 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тогтоол,
-Ч.Ө*******ын 1995 оны гишүүний тооцооны данс, 1996 оны тооллогын бүртгэлийн үргэлжлэл, 1998 оны малын хөдөлгөөний нэгдсэн бүртгэл, 1992, 1994, 1999, 2000, 2001 оны тайлангийн хуулбар,
-Ч.Ө*******ын 1985 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тракторч-машинчийн үнэмлэх, 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тракторч-машинчийн үнэмлэхийн анхааруулах талоны хуулбар,
-Ч.Ө*******ын Х******* Уул компанид 2000 онд шимтгэл төлж ажилласан лавлагаа,
-фото зураг,
-Б******* аймгийн Х******* сумын Х******* ББХ компанийн захирлын 1997 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ч.Ө******* нарын ДТ-75НГ маркын тракторын 1997 оны хаврын тариалалт хөрс боловсруулалтын ажилд 1 га-д зарцуулах д.түлшний норм тогтоосон бичиглэлтэй тушаалын хуулбар,
-Б******* аймгийн Х******* сумын Х******* ББХ компанийн захирлын 1997 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай Хөрөнгө зарлага болгох тухай тушаалд Х******* уул ХХК-ийн ажилчин Ч.Ө*******ын хүүхдийн тоо 2 гэх бичиглэлтэй тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-1993 оны үр тариаланчдын буюу Ч.Ө******* нарын цалингийн хуулбар,
-Ч.Ө*******ын 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн трактор комбайнчны үнэмлэхийн хуулбар,
-Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Х******* сумын Л нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа
-гэрч О.Аийн: Ч.Ө******* нь Б******* аймгийн Х******* сумын Л нэгдэлд 1985 онд тракторын жолоочоор ажилд орсон. Бид хоёр нэг салаанд ажилладаг байсан. Манай салаанд нийт 4 тракторын жолооч, 1 слесарь, 1 гагнуурчин ажиллаж байсан. Бид нар газар хагална, үрэлгээ хийнэ, тариа хураадаг байсан. Нэгдэл татан буугдаж, Х******* уул компани байгуулагдсан. Манай салаа уг компанид үргэлжлүүлэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан. Тэр үед бид нарыг механикжуулагчаар ажилд томилж тушаал гарсан байсан. Тэр үед энэ талаар мэдээгүй. Яагаад Х******* уул компанид бид нарыг механикжуулагчаар томилсон шийдвэр гаргасныг мэдэхгүй байна. Тухайн үед бүх таркторын жолооч нарыг механикжуулагчаар ажилд томилсон байсан. Л нэгдэл 1991 онд татан буугдсан гэх мэдүүлэг,
-гэрч Д.Бямбасүрэнгийн: Ч.Ө******* нь Б******* аймгийн Х******* сумын Л нэгдэлд 1985 онд тракторын жолоочоор ажилд орсон. Бид нэг салаанд ажиллаж байсан. Тухайн үед хавар тарианд гарч, намар ургацаа хураадаг байсан. Нэгдэл татан буугдсаны дараа Х******* уул компанид үргэлжлүүлэн ажилласан. 2001 он хүртэл ажилласан. Тухайн үед механикжуулагчаао томилсоныг мэдээгүй. Тэр үед жолооч нарыг механикжуулагч гэж ерөнхийд нь нэрлэж байсан. Тэгээд бичиг баримтад бичигдсэн байх. Л нэгдэл 1991 оны эхээр татан буугдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ч.Ө*******ыг Б******* аймгийн Х******* сумын Л нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 08 дугаар сраын 18-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, Х******* ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, Х******* уул ХХК-д 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал тус тус тракторчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Ч*******ы Ө******* /РД:ГМ*******/-ыг Б******* аймгийн Х******* сумын Л нэгдэлд 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл,
1990 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, Х******* ББХК-д 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, Х******* уул ХХК-д 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал тус тус тракторчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ