| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00421/И |
| Дугаар | 132/ШШ2024/00427 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 132/ШШ2024/00427
| 2024 оны 10сары 25өдөр | 132/ШШ2024/00427 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си Тауэр, 13 давхар, 1305 тоотод байрлах, Инвескор Хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, *******,*******, жаргалант 7-717 тоотод оршин суух, *******-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,163,276.47 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр L100000922 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч *******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7100258728 дугаартай зээлийн дансны дугаартай, 3,130,000 төгрөгийн зээлийг 13 хоногийн хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 130401862227 банкны тоот дансанд олголт хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан охиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 3,130,000 төгрөг,
- Шимтгэл: 31,300 төгрөг,
- Үндсэн хүү: 948,364.27 төгрөг,
- Нэмэгдүүлсэн хүү: 46,112.20 төгрөг,
- Нийт: 4,155,776.47 төгрөг,
Иймд хариуцагч *******аас нийт 4,163,276.47 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Инвескор Хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 4,163,276.47 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 4,163,276.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Инвескор Хэтэвч ББСБ ХХК-ийн 4,163,276.47 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,562 /наян нэгэн мянга таван зуун жаран хоёр/ төгрөгөөс 40,781 /дөчин мянга долоон зуун наян нэг/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 40,781 /дөчин мянга долоон зуун наян нэг/ төгрөгийг, хариуцагч Д.Лхагвжаргалаас 40,781 /дөчин мянга долоон зуун наян нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА