| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00540/И |
| Дугаар | 132/ШШ2024/00465 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 132/ШШ2024/00465
| 2024 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 132/ШШ2024/00465 | Булган аймаг |
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: У******* хот, Б******* дүүрэг, 4 дүүрэг хороолол, 18 дугаар хороо, ******* байр, ******* тоотод оршин суух, Т******* овогт Д*******гийн Т*******ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00540/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Т******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Т******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Булган аймгийн Өлзийт тосгоны 10 жилийн сургуульд бага ангийн багшаар 1995-1999 оны 06 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Тухайн үед нийгмийн даатгалын дэвтэр дээр бичсэн бичвэр бүдгэрсэн зөрчилтэй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/,
- Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай Д.Т*******ын Булган аймгийн Орхон сумын Өлзийт тосгоны сургуульд 1996-1998 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-фото зураг /хэргийн -р хуудас/,
-Хүсэлт гаргагч Д.Т*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-Д.Т*******ын нэрээр 1995 онд нээсэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өлзийт тосгоны 10 жилийн сургуульд багшаар томилов, 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдөр багшийн ажлаас чөлөөлөв гэх бичиглэлтэй нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Б.Ө, С.О нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Т*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь тухайн үед хөтлөгдөж байсан нийгмийн даатгалын дэвтрийн бичилт бүдгэрсэн зөрчилтэй тул Булган аймгийн Орхон сумын Өлзийт тосгоны 10 жилийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Д.Т******* нь Булган аймгийн Орхон сумын Өлзийт тосгоны 10 жилийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь:
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай Д.Т*******ын Булган аймгийн Орхон сумын Өлзийт тосгоны сургуульд 1996-1998 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-фото зураг,
-Д.Т*******ын нэрээр 1995 онд нээсэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өлзийт тосгоны 10 жилийн сургуульд багшаар томилов, 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдөр багшийн ажлаас чөлөөлөв гэх бичиглэлтэй нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
-гэрч Б.Өийн: Д.Т******* нь Булган аймгийн Орхон сумын Өлзийт тосгоны 10 жилийн сургуульд 1995 онд бага ангийн багшаар ажилд орсон. Намайг 1997 онд шилжиж явахад Д.Т******* ажиллаад үлдсэн. Тухайн үед 20 гаруй багш, 400 гаруй сурагчтай байсан гэх мэдүүлэг,
-гэрч С.Оийн: Д.Т******* нь Булган аймгийн Орхон сумын Өлзийт тосгоны 10 жилийн сургуульд 1995 онд бага ангийн багшаар ажилд орсон. Намайг 1998 онд шилжиж явахад Д.Т******* ажиллаад үлдсэн гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Т*******ыг Булган аймгийн Орхон сумын Өлзийт тосгоны 10 жилийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т******* овогт Д*******гийн Т******* /РД:ФБ7/-г Булган аймгийн Орхон сумын Өлзийт тосгоны 10 жилийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ