Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2024/00428

 

 

 

 

 

 

 

2024 10 28

132/ШШ2024/00428

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, *******,*******, Ингэт 00 тоотод оршин суух, *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 753,664 /долоон зуун тавин гурван мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 132/2024/00406/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Мобифинанс ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 140000624696 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 450,000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. Зээлдэгчийг зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул *******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 753,664 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжинсор нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэлийн шаардлага 753,664 төгрөгийг төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 753,664 /долоон зуун тавин гурван мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 753,664 /долоон зуун тавин гурван мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжинсорын хүсэлтээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 753,664 /долоон зуун тавин гурван мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг хариуцагч ******* нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11,319 /арван нэгэн мянга гурван зуун арван ес/ төгрөгийг тал хувиар бууруулж, Төрийн сангаас 11,319 /арван нэгэн мянга гурван зуун арван ес/ төгрөг, хариуцагчаас 11,319 /арван нэгэн мянга гурван зуун арван ес/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА