| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00437/И |
| Дугаар | 132/ШШ2024/00431 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 132/ШШ2024/00431
| 2024 оны 10сары 28өдөр | 132/ШШ2024/00431 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр 701Б тоотод байрлах, Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, *******,*******,******* 79 дүгээр байрны 1 тоотод оршин суух, *******-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 11,906,339.11 /арван нэгэн сая есөн зуун зургаан мянга гурван зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Б.Билгүтэй нь манай Есөн шижир инвест ББСБ ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авахтай холбогдуулан сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 15,000,000 төгрөгийг зээлсэн.
Гэтэл зээлдэгч Б.Бэлгүтэй нь дээрх зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр зээлийн төлөлт хийгээгүй учраас шүүхийн байгууллагад хандаж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453.1 дэх хэсэг болон зээлийн гэрээг үндэслэн 11,906,339.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн Б.Бэлгүтэй нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би зээлийн гэрээнд заасан зээрийг авсан нь үнэн учраас 11,906,339.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч Б.Бэлгүтэйд холбогдуулан 11,906,339.11 /арван нэгэн сая есөн зуун зургаан мянга гурван зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Бэлгүтэй нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн 11,906,339.11 /арван нэгэн сая есөн зуун зургаан мянга гурван зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Бэлгүтэй нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,452 /хоёр зуун таван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгөөс 102,726 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 102,726 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг, хариуцагчаас 102,726 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА