Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00466

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00466

Б******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, М******* сум, 2 дугаар багт оршин суух, Ж******* ов******* Р*******ын Ц******* /рд:ГЕ*******/-ы нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал т*******оолгох тухай 132/2024/00553/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Р.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Р.Ц******* нь ажиллаж байсан байдал т*******оолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Б******* аймгийн М******* сумын 2 дугаар бригадад 1985-1989 оны 09 дүгээр сар хүртэл буюу цэргийн албанд явах хүртлээ малчнаар ажилласан. Аймгийн Архивын тасгаас авсан цалингийн лавлагаанд миний нэрийг Ц******* гэж дутуу бичсэн байна. Мөн тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг т*******оож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Р.Ц*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Р.Ц*******ы төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай Р.Ц******* нь М******* сумын нэгдэлд 1987-1989 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 6-р хуудас/,

-Д.Р*******ын 1985, 1986 онд ажилласан цалингийн хүснэгт /хэргийн 7-8-р хуудас/,

-Р.Ц*******ы цэргийн батлахын хуулбар /хэргийн 9-10-р хуудас/,

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Н, Н. нарын мэдүүлгийг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Р.Ц*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй болон архивын лавлагаанд түүний нэрийг Ц******* гэж бичсэн тул Б******* аймгийн М******* сумын нэгдэлд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа т*******оолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт т*******оогдож байна.

4.Р.Ц******* нь Б******* аймгийн М******* сумын нэгдэлд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:

-Хүсэлт гаргагч Р.Ц*******ы иргэний үнэмлэхийн хуулбар,

-Р.Ц*******ы төрсний бүртгэлийн лавлагаа,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай Р.Ц******* нь М******* сумын нэгдэлд 1987-1989 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-Д.Р*******ын 1985, 1986 онд ажилласан цалингийн хүснэгт,

-Р.Ц*******ы цэргийн батлахын хуулбар,

-гэрч Н.Бат-Эрдэнийн: Р.Ц******* нь Б******* аймгийн М******* сумын нэгдэлд аав, ээжийн хамт мал малладаг байсан. Багаасаа аав, ээжийгээ дагаж мал малласан. Бид нар олон жил айл аймаг байсан. Тухайн үед Р.Ц******* хонь маллаж байсан. нэгдэл 1990 оны эхээр татан буугдаж. компани үүсэн байгуулагдсан. компанид Ц******* малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-гэрч Д.Нийн: Р.Ц******* нь Б******* аймгийн Монгод сумын нэгдэлд аав Р*******, ээж Цэрмаа нарын хамт мал малладаг байсан. Миний санаж байгаагаар 1989 он хүртэл ажиллаад цэрэгт явсан. Манайх Р******* гуайнхтай нэг голд мал маллаж ирсэн. Одоо хүртэл айл саахалтаараа байгаа. Р.Ц******* 8 дугаар ангиа төгсөөд ээж, аавыгаа дагаж мал малласан. Одоог хүртэл малчнаар ажиллаж байна. Ихэвчлэн бог мал малладаг байсан. нэгдэл 1990 оны эхээр татан буугдаж. компани үүсэн байгуулагдсан. компанид Р.Ц******* малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон т*******оогдож байна.

Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай цалингийн цэсний лавлагаанд хүсэлт гарагчийн нэрийг Р******* ов*******ой Ц******* гэж бичжээ.

Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэгт Р*******ын Ц******* гэж бичсэн байна.

Иймд хүсэлт гаргагч Р.Ц*******ыг Б******* аймгийн М******* сумын нэгдэлд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг т*******оох нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж******* ов******* Р*******ын Ц******* /РД:ГЕ*******/-г Б******* аймгийн М******* сумын нэгдэлд 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг т*******оосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ