Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2024/00432

 

 

 

 

 

 

2024оны 10 сар 28

132/ШШ2024/00432

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, *******,*******,******* тоотод оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, *******,******* газрын хашаанд оршин суух, *******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,446,000 /хоёр сая дөрвөн зуун дөчин зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00430/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Баясах,

Хариуцагч Н.Нармандах,

Гэрч Д.Ичинхоролоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Баясах нь хариуцагч Н.Нармандахад холбогдуулан 2,446,000 /хоёр сая дөрвөн зуун дөчин зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 2023 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Тариалан сумаас нэг айлын ижил тугалтай нийт 23 тооны үхэр худалдан авч Булганд маллаж байгаад 2023 оны 09 дүгээр сарын эхээр Н.Нармандахтай ярилцаж тохиролцож маллуулахаар болж нийт тугалтайгаа 19 тооны үхэр тоолж хүлээлгэж өгсөн. Тухайн үед 1 л сүү 1500 төгрөгний үнэтэй байсан. Тугалтай үнээ саахад 10 л сүү гардаг байсан. Өглөө орой нийт 20 л сүү гардаг байсан. Харж малласан хөлсөн нь сүүг нь сааж ашиглаж байхаар тохирсон. Маллаж байх хугацаандаа нэг тугалыг өндөр эрэг рүү унагааж үхүүлсэн. Үүнийг нь би зүгээр өнгөрөөсөн. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 28-29-ны үед үхэр маллаж байсан хүмүүс үхэрийг чинь алдчихлаа олж аваарай гэж хэлсэн. Маллахаа болих гэж байгаа бол малаа тоолж хүлээлгэж өгөх ёстой. Ингээд нилээд удсаны дараа машиндаа бинзен хийж хайсан. Ингээд 19 хоногийн дараа нэг сувай үнээ дутуу олж авсан. Олсон газраасаа Булган аймаг руу хоёр бонго-3 машинд түлж хийж ачиж аваачсан. Эрэлд явсан машинуудад хийсэн түлшний үнэ 946,000 төгрөг, сувай үнээний үнэ 1,500,000 төгрөг нийт 2,446,000 төгрөгийг цувуулж өгнө гэж харилцан тохиролцоод одоог хүртэл огт өгөөгүй байна. Иймд 2,446,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Н.Нармандах нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нармандах миний бие нь нэхэмжлэгч Б.Баясахын нэхэмжлэлтэй танилцлаа. Баясахын нэхэмжилж байгаа 2446000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна.

Учир нь: Миний бие нь Хот тохижилтын харьяа хогийн цэгийн манаачаар ажилладаг. Эхнэр хүүхдийн хамт ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдардаг. Баясах нь 2023 оны 9 дүгээр сард намайг 19 тооны үхэр харж өгөөч гэхээр нь зөвшөөрч тухайн үхэрнүүд дотор 6 тугалтай үнээ л байсан. 2023 оны 10 дугаар сарын сүүлч хүртэл үхэрүүдийг харж маллаж байсан нь үнэн. Энэ хугацаанд 6 тугалтай үнээг нь сааж байтал Баясах нь 7-8 хоногийн дараа 2 тугалтай үнээгээ зарж 4 тугалтай үнээг нь манай эхнэр ганцхан өглөө сааж тугалнуудыг эхтэй нь бэлчээрт явуулж орой хашиж саадаг байсан. Өдөрт 5 литр сүү л гардаг. Баясах нь өглөө үнээ саасны дараа ирж сүүгээ авч манайх цайны сүү ч авч байгаагүй хар цайтай байдаг байсан. Баясах нэг саалтаар 10 литр сүү гардаг байсан манайхыг сүүг нь авдаг байсан гэж нэхэмжлэл дээрээ худлаа бичсэн байна.

Баясахыг үхэрнүүд 2023 оны 10 дугаар сарын сүүлчээр нэг шуургатай өдөр бүгдээрээ алга болсон байсан. Үхэрнүүд чинь байхгүй байна гэж Баясахад манай эхнэр утсаар хэлсэн. Эхнэр бид 2 үхэрнүүдийг бөөнөөр нь тэр хавиараа хайж байсан боловч олдоогүй хэд хоногийн дараа Баясах үхэрнүүдээ олсон 1 сувай үнээ маань байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед Баясах нь ямар насны, ямар зүсмийн сувай үнээ байхгүй байгаа талаар яриагүй 1 сувай үнээ алга байна гэж л байсан. Гэтэл аймгийн цагдаагийн газраас намайг 2 удаа дуудаж Баясахын сувай үнээний төлбөр 1,500,000 төгрөгийг төлж өг гэж намайг дарамталж байсан. Би төлж чадахгүй гэдгээ байцаагчид хэлж байсан. Баясах нь намайг хүний урдаас үг хэл муутай болохыг далимдуулж би олон бөөтэй бөөгөөрөө үзүүлтэл үхэрийг чинь харж байсан хүн чинь авсан байна гэж хэлсэн чи миний сувай үнээг авсан байна хулгайч гэж намайг дарамталж байсанд гомдолтой байна. Миний хувьд хүн олон таван үг байхгүй үг яриа муутай хүн. Баясах үнээгээ хайж байгаа талаар надад хэлээгүй хэдэн машинаар хайж байгаа талаар юу ч ярьж хэлээгүй байж гэнэт надаас түлшний мөнгө болох 946,000 төгрөг 2 машинаар хайсан гэх нотлох баримт байхгүй байж мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Тухайн үед Баясах нь би үхэрнүүдээ хайж байна 2 машинаар явж байгаа талаар юу ч яриагүй.

Баясах бид 2 анх 19 тооны үхэрээ харуулахдаа аман болон бичгээр хөлс мөнгөний талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй би хүний сайхан сэтгэлээр үхэрнүүдийг нь харж байсан болно. Баясах нь намайг үнээг нь авсан гэж гүтгэж байгаад гомдолтой байна.

Баясахын нэхэмжилж байгаа 2,446,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

4.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

- дансны хуулга /хэргийн 13-16-р хуудас/,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хангаж, 946,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үхрийн эрэлд явсан машинуудад хийсэн түлшний үнэ 946,000 төгрөг, сувай үнээний үнэ 1,500,000 төгрөг нийт 2,446,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагч Н.Нармандах нь Баясах бид 2 анх 19 тооны үхэрээ харуулахдаа аман болон бичгээр хөлс мөнгөний талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй би хүний сайхан сэтгэлээр үхэрнүүдийг нь харж байсан болно. Баясах нь намайг үнээг нь авсан гэж гүтгэж байгаад гомдолтой байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Ж.Энхсоёлмаа, хариуцагч Г.Ганбаяр нарын хооронд Тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан байна. Гэрээ байгуулагдсан үйл баримт, зохигчдын тайлбаруудаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай аливаа этгээд өөрийн үйлдлийн учир холбогдлыг биечлэн хариуцах үүрэгтэй бөгөөд худалдан авч байгаа эд зүйлийн хүлээж авахдаа чанарын талаар гомдол гаргаагүй, бүрэг ноомой болон бага боловсролтой зэрэг хувийн байдал нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

4.2.Нэхэмжлэгч 2022 оны 11 сард 6529 кг хонины махыг хариуцагчид худалдаж, махны үнийг 2023 оны 02 дугаар сарын 20-нд төлөхөөр тохирсон 2023 оны 03 дугаар сарын дундуур 1,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд бусдыг өгөөгүй байна. Худалдаж авсан махны хэмжээ, тоо ширхэг дээр маргаагүй болно. Хариуцагч Г.Ганбаяр тооцооны үлдэгдэл болох 44,697,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ж.Энхсоёлмаад өгөхөөр харилцан тохиролцсон байна.

4.3.Хариуцагч Г.Ганбаяр нэхэмжлэгч Ж.Энхсоёлмаад 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөгийг төлсөн байна.

5.Нэхэмжлэгч үлдэгдэл болох 13,697,500 төгрөг, хүү болох 8,045,460 төгрөг, 13,697,000 төгрөгийн өдрийн алданги 595,776 төгрөг буюу нийт 22,338,236 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжилж байгаа нь 263 дугаар зүйлийн 263.4 дэх заалтад нийцэж байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу 22,338,236 төгрөгийг төлөхгүй, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Тооцоо нийлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж байгаа ч хүлээн авсан махны хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хүлээн авч байхдаа туранхай мах гэж үзэж үнийг бууруулах, ангилах талаар харилцан тохиролцоогүй төдийгүй гүйцэтгэвэл зохих үүргийн дүнгээр нотариатчаар баталгаажсан тооцоо нийлэх гэрээг байгуулснаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2 дахь заалтын дагуу гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна.

7.Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ гэжээ. Иймд тооцоо нийлэх гэрээгээр тогтоосон хүү 8,045,460 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэлгүй байна.

8.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Ж.Энхсоёлмаа нь хариуцагч Г.Ганбаяраас гэрээний үнийг шаардах эрхтэй.

Мөн Ж.Энхсоёлмаа нь гэрээний дагуу Г.Ганбаярт хонины 6529 кг махыг хүлээлгэн өгсөн тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, махны үнийг төлөх үүрэгтэй байна.

9.Хариуцагч Г.Ганбаяр гэрээний үнийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн гэр бүлийн хүнд 160,000 төгрөг нийт 31,160,000 төгрөгийг Ж.Энхсоёлмаад шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаандаа төлөөгүй байна.

10.Нэхэмжлэгч Ж.Энхсоёлмаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт /талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй/ зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч Ж.Энхсоёлмаа нь хариуцагч Г.Ганбаярт үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан, Нотариатчийн үйлдлээр баталгаажсан тооцоо нийлэх гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.

11.Нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Ж.Энхсоёлмаа гэрээнээс татгалзсан тул Г.Ганбаярт өгсөн хонины 6,529 кг махыг, Г.Ганбаяр нь Ж.Энхсоёлмаад өгсөн махны үнээ тус тус буцаан авах эрхтэй юм.

Биет байдлаар нь эргүүлж өгөх боломжгүй бол үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр нөхөн төлж болно гэж хуульд зохицуулсан байна.

12. Хариуцагч дээрхээс өөр махыг биет байдлаар нь нэхэмжлэгчид буцаан өгөх боломжгүй байсан тул үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр төлж байсан болох нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн гэр бүлийн хүнд 160,000 төгрөг, нийт 31,160,000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

13.Иймд дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул хариуцагчаас 19,628,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,045,460 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,641 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 168,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

14.Зохигчид гэрээний зүйл болох 348 ширхэг 6529 кг хонины махыг хүлээлцсэн үйл баримт дээр маргаагүй болно. Харин нэг кг махны үнэ болон дундын тооцоолол дээр зөрүүтэй дүнгүүд яригдаж байгаа тул маргаангүй байгаа нийт махны хэмжээ, нотариатаар баталгаажсан тооцоо нийлэх гэрээгээр тохирсон мөнгөний хэмжээнд үндэслэсэн болно.

 

15.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 13,697,000 төгрөгийн нэг өдрийн алдангийг 6848 төгрөг гэж оронгийн алдаатай бичиж, алдангийн тооцоолол буруу гаргасныг зөвтгөж шийдвэрлэсэн болно. Тооцоо нийлэх гэрээний 3.5 дахь заалтад Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэсний дагуу нэг өдрийн алданги нь 68,485 төгрөг, 90 хоногт 6,163,650 төгрөг болж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Нармандахаас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баясахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 946,000 /есөн зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,641 /хоёр зуун жаран есөн мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 168,300 /зуун жаран найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА