| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00312/И |
| Дугаар | 132/ШШ2024/00433 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 132/ШШ2024/00433
| 2024 оны 10сары 28өдөр | 132/ШШ2024/00433 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Булган аймгийн *******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн *******,*******,*******-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 687,100 /зургаан зуун наян долоон мянга нэг зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Сандаг-Очирын 5275248793 тоот дансанд 300,000 төгрөг шилжүүлэн, 3 хонь авахаар тохиролцсон бөгөөд хонио авч чадаагүй 7 сар өнгөрлөө. Одооны ханшаар бодож нэг хурга 50,000 төгрөг, эм хонь 150,000 төгрөг, нийт 600,000 төгрөг, аймаг ирж, очсон зардал 87,100 төгрөг нийт 687,100 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Сандаг-Очир нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Түмэнжаргалын нэхэмжилсэн нийт 687,100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Түмэнжаргал нь хариуцагч Г.Сандаг-Очирт холбогдуулан 687,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Сандаг-Очир нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын 687,100 /зургаан зуун наян долоон мянга нэг зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Сандаг-Очир нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,040 /хорин нэгэн мянга дөч/ төгрөгөөс 10,520 /арван мянга таван зуун хорь/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 10,520 /арван мянга таван зуун хорь/ төгрөгийг, хариуцагч Г.Сандаг-Очироос 10,520 /арван мянга таван зуун хорь/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА