| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00320/И |
| Дугаар | 132/ШШ2024/00439 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 132/ШШ2024/00439
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн *******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Х*******,*******,*******, /одоо Улаанбаатар хот,*******,*******, 48а байрны 1323 тоотод түр оршин сууж байгаа/ Баян монгол овогт Батмөнхийн Ихзаяа /рд:ГМ01282124/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай 132/2024/00320/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч /цахимаар/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав,
Хариуцагч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би тай 2019 онд танилцаад 2021 оны 04 дүгээр сарын 06-нд хүү төрсөн. бид хоёр нэг нэгнийхээ гэрээр орж гарч амьдарч байсан бөгөөд бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй, ыг төрсний дараа манай аавын гэрт цугтаа амьдарч байсан. Хүү нь ерөнхийдөө 3 нас хүртлээ манайд байж байсан юм.
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 2 сард байх хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 417 дугаартай шийдвэрээр хүү ыг эх гийн асрамжинд үлдээж надаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн.
нь хүү ыг айлын хүүхэд гуйж харуулчихаад орхиод явдаг талаар, мөн хүү маань турж эцсэн хэвийн бус байдалтай болсон, мөн намайг элдэв олон шалтаг хэлж, хүүхэдтэй маань уулзуулахгүй байгаа тул хүүхдийнхээ эрүүл мэнд, биеийн байдалд санаа зовж байна. Ер нь бол нь өсгөлөн эрүүл биетэй сэргэлэн цовоо хүүхэд байгаа юм.
Миний хувьд малын эмч ажилтай, тодорхой хэмжээний орлоготой, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэггүй, аав ээжийнхээ хамт Булган аймгийн Гурванбулаг суманд амьдардаг, хааяа Булган аймгийн Булган суманд хашаа байшиндаа амьдардаг болохоор хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх таатай орчныг бий болгож чадсан гэж үзэж байна.
Иймд 2021 оны 04 дүгээр сарын 06-нд төрсөн хүү ын асрамжийг өөрчилж миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 02 дугаар сард хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 417 дугаартай шийдвэрээр хүү ыг эх миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн. нь урьдчилан хэлж сануулахгүйгээр нууцаар хүү ыг авч яваад одоог хүртэл холбоо сураггүй байгаа тул ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие одоогоор хүүгээ хаана ямар байдалтай байгаа талаар мэдэхгүй, ихээр санаа зовж байна. Иймд ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү ыг эх миний асрамжид 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 417 дугаартай шийдвэрийн дагуу хэвээр үлдээж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/105 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 417 дугаартай шийдвэр /хэргийн 7-9-р хуудас/,
-ын D202003852 дугаартай бакалаврын дипломын хуулбар /хэргийн 10-12-р хуудас/,
-Хаан банкны дансны хуулга /хэргийн 13-23-р хуудас/,
-ын өргөмжлөлийн хуулбар /хэргийн 24-р хуудас/,
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгөн нотлох баримт
-фото зураг 13 хуудас,
4.Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн.
-Монгол улсын шүүхийн шийдвэрийн цахим сангаас Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай шийтгэх цагаатгах тогтоолыг хуулбарласан хуулбар,
-Фото зураг 12 ширхэг,
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн*******ны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 504 дугаартай тодорхойлолт,
-Ди Ди Эм Ти Пропертиз ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 032 дугаартай тодорхойлолт,
-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Батмөнхийн Ихзаяагийн Хаан банкны депозит дансны хуулга 40 хуудас зэргийг шүүхэд тус тус гаргаж өгсөн байна
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан ын асрамжийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч нь Ц.Маргалын асрамжийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг гаргажээ.
4. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 133/ШШ2023/00417 дугаар шийдвэрээр ын нэхэмжлэлтэй д холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
5. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт 2019 онд танилцан, дотносож, тэдний дундаас 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүү төрсөн, Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийг хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх нь эцэг, эхийн хоёулангийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг байх тул тэжээн тэтгэх чадвар муутай гэдэг үндэслэлээр хүүхдийг ээжийн хаягаас өөр орчинд өсгөж, асрамж өөрчлөх үндэслэл болохгүй зэргийг үндэслэн хүү ыг эх гийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлтийг хийж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүү ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг аар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх д даалгаж шийдвэрлэжээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.
Дээрх хэргийн үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
7. Хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгосоноос хойшхи хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох хүү нь эх гийн хамтаар Улаанбаатар хот,*******,*******, 48а байрны 1323 тоотод хамт амьдарч байсан болох нь зохигчийн тайлбар болон Нийслэлийн*******,*******ны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 504 дугаартай албан бичиг тус тус тогтоогдож байна.
8. Гэвч нэхэмжчлэгч нь хүү ыг хөдөө айлд үлдээж явсан байхад нь очиж авсан гэх үндэслэлээр 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш өнөөг хүртэл өөрийн асрамжид байлгаж байгаа тул түүний асрамжийг өөрчлүүлнэ гэж маргаж байгаа хэдий ч хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл, шалтгаан болохгүй гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл ыг эх гийн асрамжид үлдээсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа, уг шийдвэрээс болж хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн буюу Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хүүхдийн асрамж өөрчлөх үндэслэлгүй байна.
Иймд хүү нь эх гийн асрамжид байгаа болон ахуй нөхцөл, эцэг, эхийн хайр, анхаарал халамж, ээнэгшсэн орчин, хүүхдийн санал зэргийг харгалзан нэхэмжлэгч ын хариуцагч д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хариуцагч Баян монгол овогт Батмөнхийн Ихзаяад холбогдох 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүү Тогооч овогт Цэндбазарын Маргадын асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Цэндбазарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ