Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00467

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00467

Б******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Б******* аймаг, Б******* сум, 1 дүгээр баг, А******* тоотод оршин суух, Г******* овогт С*******ын Г******* /рд:ГЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00537/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Г******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Б******* аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 оны 6-12 дугаар сард ачигчаар, Нийтийн ахуйн үйлчилгээнд 1982 оны 6 сар хүртэл галчаар, Х*******стэд 1982 оны 7 сараас 1983 оны 6 сар хүртэл, 1986 оны 8 сараас 1987 оны 5 сар хүртэл галчаар, Б******* х хоршоололд 1987 оны 6 сараас тракторчнаар 1988 он хүртэл, Усны аж ахуйд 1988-1996 он хүртэл, Ундрам копонд 1997-1999 он хүртэл ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагч С.Гал-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай С.Гал-Эрдэнийн Б******* аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1982 оны 6 сар хүртэл, Х*******тэд 1982 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэл, Б******* аймгийн Б******* Х хоршоололд 1987-1988 онд, Б******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1989-1996 онд тракторын жолоочоор ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолт /хэргийн 5- р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай С.Гал-Эрдэнийн Б******* аймгийн Х*******тэд 1983 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 6- р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дугаартай С.Гал-Эрдэнийн Б******* аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 7- р хуудас/,

-Б******* хотын Х*******тийн даргын 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаартай Цэргийн албанд явсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/,

-Б******* хотын Х*******тийн даргын 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 254 дугаартай С.Гал-Эрдэнийг 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс галчаар ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/,

-Б******* хотын Х*******тийн даргын 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 95 дугаартай С.Гал-Эрдэнийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/,

-Б******* аймгийн Нэгдэл дундын Б*******х хоршооллын даргын 1987 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаартай С.Гал-Эрдэнийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/,

-Б******* аймгийн Нэгдэл дундын Б*******х хоршооллын даргын 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаартай С.Гал-Эрдэнийг 07 дугаар сарын 02-ны өдрөөс тракторчнаар ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 12-р хуудас/,

-Б******* аймгийн Нэгдэл дундын Б*******х хоршооллын даргын 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай Хүмүүсийг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын хуулбар /хэргийн 13-14-р хуудас/,

-Б******* аймгийн С хөдөлмөрийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 56 дугаартай С.гал-Эрдэнийг тракторын жолоочоор ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 15-16-р хуудас/,

-Б******* аймгийн С хөдөлмөрийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 145 дугаартай С.гал-Эрдэнийг тракторын жолоочийн ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалын хуулбар /хэргийн 17-18-р хуудас,

-Батлан хамгаалахын яамны Төв архивын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4239 дугаартай цэргийн алба хаасны лавлагаа /хэргийн 19-р хуудас/,

-С.Гал-Эрдэнийн 2021-2023 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт /хэргийн 20-р хуудас/,

-С.Гал-Эрдэнийн Б******* аймгийн Рашаант ХК-д 1995-1996 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан лавлагаа /хэргийн 63- р хуудас/,

 

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ш.Л, Б.Т, Б.Ян, Д.А, Б.Д, Ш.Б, Д.О нарын мэдүүлгийг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Гэл-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул Б******* аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 оны 6-12 дугаар сард ачигчаар, Нийтийн ахуйн үйлчилгээнд 1982 оны 6 сар хүртэл галчаар, Х*******тэд 1982 оны 7 сараас 1983 оны 6 сар хүртэл, 1986 оны 8 сараас 1987 оны 5 сар хүртэл галчаар, Б******* х хоршоололд 1987 оны 6 сараас тракторчнаар 1988 он хүртэл, Усны аж ахуйд 1988-1996 он хүртэл, Ундрам компанид 1998-1999 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хүсэлт гаргагч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ундрам компанид 1997-1999 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгээсээ татгалзсан.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.С.Г******* нь Б******* аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар, Б******* аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээнд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 сар дугаар сарын 30-ны өдрийг дуустал галчаар, Б******* аймгийн Х*******тэд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар, Б******* х хоршоололд 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ногоочноор, 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор, Б******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

- Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай С.Гал-Эрдэнийн Б******* аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1982 оны 6 сар хүртэл, Х*******тэд 1982 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэл, Б******* аймгийн Б******* Х хоршоололд 1987-1988 онд, Б******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1989-1996 онд тракторын жолоочоор ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолт,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай С.Гал-Эрдэнийн Б******* аймгийн Х*******тэд 1983 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дугаартай С.Гал-Эрдэнийн Б******* аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-Б******* хотын Х*******тийн даргын 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 82 дугаартай Цэргийн албанд явсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Б******* хотын Х*******тийн даргын 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 254 дугаартай С.Гал-Эрдэнийг 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс галчаар ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Б******* хотын Х*******тийн даргын 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 95 дугаартай С.Гал-Эрдэнийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Нэгдэл дундын Б*******х хоршооллын даргын 1987 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаартай С.Гал-Эрдэнийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Нэгдэл дундын Б*******х хоршооллын даргын 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаартай С.Гал-Эрдэнийг 07 дугаар сарын 02-ны өдрөөс тракторчнаар ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Нэгдэл дундын Б*******х хоршооллын даргын 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай Хүмүүсийг ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн С хөдөлмөрийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 56 дугаартай С.гал-Эрдэнийг тракторын жолоочоор ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн С хөдөлмөрийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 145 дугаартай С.гал-Эрдэнийг тракторын жолоочийн ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаалын хуулбар,

-Батлан хамгаалахын яамны Төв архивын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4239 дугаартай цэргийн алба хаасны лавлагаа,

-С.Гал-Эрдэнийн 2021-2023 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт,

-С.Гал-Эрдэнийн Б******* аймгийн Рашаант ХК-д 1995-1996 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан лавлагаа

-гэрч Ш.Лгийн: С.Г******* нь Б******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1988 онд тракторын жолоочоор ажилд орсон. 1988 онд Б******* аймгийн Хоршооллын байгууллага татан буугдаад манай Усны аж ахуйн удирдах газартай нэгдсэн. С.Г******* нь Б******* аймгийн Хоршоололд ажиллаж байсан ба манай байгууллагад шилжиж ирж байсан. 2000 оны үед С.Г******* ажлаасаа гарсан. Усны аж ахуйн удирдах газар худаг ухдаг, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг, сумдын услалтын систем хийдэг байсан. Тухайн үед 100 гаруй ажилтантай байсан. С.г******* нь хавар газар хагална, үрэлгээ хийнэ, намар ургацаа хураана, хадланд явах зэргээр ажиллаж байсан. Усны аж ахуйн удирдах газар 2000 оны үед өөрчлөн байгуулагдсан. Ундрах ХК байгуулагдсан гэх мэдүүлэг,

-гэрч Б.Тын: С.Г******* нь намайг Б******* хн хоршоололд 1988 онд ажилд ороход тракторын жолоочоор ажиллаж байсан. 1988 оны 09 дүгээр сард хоёр байгууллага нэгдсэн. Тухайн үед бид нар хамт нэгдсэн байгууллага болох Б******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт шилжин ажиллаж байсан. С.Г******* тракторын жолоочоор үргэлжлүүлэн ажилласан. Би 1999 онд уг байгууллагаас гарсан. Намайг гарахад С.Г******* ажиллаад үлдсэн. Б******* хн хоршоолол 1988 оны 09 дүгээр сард татан буугдаад Усны аж ахуйн удирдах газартай нэгдэж байсан гэх мэдүүлэг,

-гэрч Б.Янгийн: С.Г******* нь 1983 онд Х*******тэд грушикээр ажилд орсон. Тухайн үед бараа зөөх, ачаа буулгах зэрэг ажил хийдэг байсан. Х*******т нь хүнсний төв дэлгүүр, барааны дэлгүүртэй байсан. С.Г******* хүнсний дэлгүүрт ажиллаж байсан. Хүнсний дэлгүүрт 10 гаруй хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-гэрч Д.Аийн: С.Г******* нь 1983 онд Х*******тэд ачигчаар ажилд орсон. Тухайн үед би боловсон хүчнээр ажиллаж байсан. Нийт 450 гаруй ажилтантай байсан. Уг байгууллагад худалдаа, нийтийн хоолны газар, хөргөх зоорь, туслах аж ахуйг харъяалан ажилладаг байсан. С.Г******* нь төв дэлгүүрийн ачигчаар ажилладаг байсан. Ажлаас гарсан огноог нь сайн санахгүй байна. Төв дэлгүүр өөртөө үйлчилдэг байсан. Төв дэлгүүрт ачигч, боогч, худалдагч, манаач зэрэг 10 гаруй хүн ажилладаг байсан гэх мэдүүлэг,

-гэрч Б.Дийн: С.Г******* нь 1982 онд Б******* аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт галчаар ажилд орсон. Тухайн үед Б******* сумын 36 айлын орон сууцанд галчаар ажиллаж байсан. Би, С.Г*******, Жаргалбаатар гэдэг 3 галч ээлжээр ажилладаг байсан. Зундаа галч нар амраад, өвөлдөө ажилладаг байсан. С.Г******* нь уг байгууллагад 2 жил ажилласан гэх мэдүүлэг,

-гэрч Ш.Бын: С.Г******* нь 1980 оны эхэн хавьд Б******* аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт галчаар ажилд орсон. Тухайн үед Б******* сумын 36 айлын орон сууцанд галчаар ажиллаж байсан. Тухайн үед Г*******, Бадарч, Гарамжав нар галчаар ажиллаж байсан. С.Г******* 2-3 жил ажилласан. Тэгээд өөр байгууллага руу шилжиж явсан гэж санаж байна гэх мэдүүлэг,

-гэрч Д.Огийн: С.Г******* нь Хүнсний үйлдвэрт 1980 онд грушикээр ажилд орсон. Хүнсний үйлдвэр талх нарийн боов, ундааг архи үйлдвэрлэдэг байсан. С.Г******* удаан ажиллаагүй. Ажлаас гарсан хугацааг нь санахгүй байна. Бид 2 хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч С.Гал-Эрдэнийг Б******* аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар, Б******* аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээнд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 сар дугаар сарын 30-ны өдрийг дуустал галчаар, Б******* аймгийн Х*******тэд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар, Б******* х хоршоололд 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ногоочноор, 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор, Б******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г******* овогт С*******ын Г******* /РД:ГЮ*******/-ийг Б******* аймгийн Хүнсний үйлдвэрт 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ачигчаар, Б******* аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээнд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 сар дугаар сарын 30-ны өдрийг дуустал галчаар, Б******* аймгийн Х*******тэд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл галчаар, Б******* х хоршоололд 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ногоочноор, 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор, Б******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ