Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 132/ШШ2024/00444

 

 

 

 

 

2024 11 11

132/ШШ2024/00444

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэндли ББСБ нээлттэй ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: *******ыг эрэн сурвалжлуулах тухай 132/2024/00448/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Сэндли ББСБ нээлттэй ХК нь *******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Зээлдэгч нь Сэндли ББСБ ХК-тай 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/15033000633 тоот зээлийн гэрээг байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нь үндсэн зээлийн хүүний 20 хувь, 12 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй ба зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,551,829.63 /дөрвөн сая зургаан зуун тавин хоёр төгрөг таван зуун дөчин есөн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн өр 1,963,846.36/ нэг сая есөн зуун жаран гурван мянга найман зуун дөчин зургаан төгрөг гучин зургаан мөнгө/төгрөг, нэмэгдүүлсэн хүү 175,629.42/ нэг зуун далан таван мянга зургаан зуун хорин есөн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг нийт 6,691,305.41 /зургаан сая зургаан зуун ерөн нэгэн мянга гурван зуун таван төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг болж хуримтлагдан, 351 хоног хугацаа хэтэрсэн байна.

Гэтэл зээлдэгч Б. Ихбаяр нь Булган аймаг, Булган Хутаг-Өндөр, 4 дүгээр баг, Тээл тоот хаягт бүртгэлтэй ч оршин суудаггүй болох нь Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04/50 дугаар тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг огт төлөхгүй Сэндли ББСБ ХК-г хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж, утасны дугаараа солин, чат хаягандаа огт хариу өгөхгүй байгаа тул зээлдэгч *******-ыг эрэн сурвалжлуулах тухай захирамж гаргаж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 7-р хуудас/,

-Нэгжлийн зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 4-р хуудас/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5-р хуудас/,

-*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04/50 дугаартай тодорхойлолт,

-Хэрэглээний зээлийн эрх нээлгэх гэрээний хуулбар, /хэргийн 8-10-р хуудас/,

-Итгэмжлэл /хэргийн 11-р хуудас/,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэндли ББСБ нээлттэй ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь Сэндли ББСБ нээлттэй ХК-аас 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/15033000633 тоот зээлийн гэрээг байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нь үндсэн зээлийн хүүний 20 хувь, 12 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан. Зээл эргэн төлөх хуваариас 351 хоног хугацаа хэтэрсэн, утсаар нь холбоо барих гэх мэтээр төлбөр төлөгчтэй холбогдож гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардах гэсэн боловч бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байх тул *******ыг эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* нь ЗГ/15033000633 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нь үндсэн зээлийн хүүний 20 хувь, 12 сарын хугацаатай зээл авч төлөөгүй болох нь зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тогтоогдож байна.

******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд амьдардаггүй болох нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл 4 дүгээр багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус сумын Тээл багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04/50 дугаартай албан бичигээр тогтоогдож байна.

Иймд шүүх Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цагаан гол овогт Батдоржийн Ихбаяр /рд:ГН02250119/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Данжлай овогт Назаарын Чулуунцэцэг /рд:РР73061664/-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Цагаан гол овогт Батдоржийн Ихбаяр /рд:ГН02250119/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА