| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00337/И |
| Дугаар | 132/ШШ2024/00468 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 132/ШШ2024/00468
| 2024 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 132/ШШ2024/00468 | Булган аймаг |
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хлдааны танхимд хийсэн шүүх хлдаанаар,
Хүсэлт гаргагч У******* хот, С******* дүүрэг, 18 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Г******* овогт П*******ийн Ц******* /рд:ГЮ*******/-д нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00337/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хлдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч П.Ц******* /цахимаар/,
Шүүх хлдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч П.Ц******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Булган аймгийн Булган сумын 7 дугаар цэцэрлэгт 1989-1993 онд асрагчаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч П.Ц*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай Ш овогтой Ц******* нь Булган аймгийн 6 дугаар цэцэрлэгт 1988 он, 4 дүгээр цэцэрлэгт 1989, 1993 онд туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Булган хотын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай П.Ц*******г туслах багшаар түр авах тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Булган хотын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай П.Ц*******г түр авах тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-Булган хотын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай С.Ц*******г түр авах тухай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Булган аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 118 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/,
-фото зг /хэргийн 13-р хуудас/,
-Шгийн Ц*******гийн нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 14-р хуудас/,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг /хэргийн 37-р хуудас/,
-Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 44-45-р хуудас/,
3.Шүүх санаачлагаараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч П.Ц*******гийн ХААТР-1 маягтын хуулбарыг бүрдүүлсэн /хэргийн 30-31-р хуудас/,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ж.Б, Д.Хн нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч П.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Булган аймгийн Булган сумын 7 дугаар цэцэрлэгт 1989-1993 онд асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хлдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.П.Ц******* нь Булган аймгийн Булган сумын 7 дугаар цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан болох нь:
-Хүсэлт гаргагч П.Ц*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай Ш овогтой Ц******* нь Булган аймгийн 6 дугаар цэцэрлэгт 1988 он, 4 дүгээр цэцэрлэгт 1989, 1993 онд туслах хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-Булган хотын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай П.Ц*******г туслах багшаар түр авах тухай тушаалын хуулбар,
-Булган хотын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай П.Ц*******г түр авах тухай тушаалын хуулбар,
-Булган хотын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай С.Ц*******г түр авах тухай тушаалын хуулбар,
-фото зг /хэргийн 13-р хуудас/,
-Шгийн Ц*******гийн нэрээр нээсэн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган хотын 7 дугаар цэцэрлэгт багшаар авч ажиллуулав, 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөр газар шилжиж явах болсон тул ажлаас чөлөөлөв гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг,
-Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар,
-П.Ц*******гийн ХААТР-1 маягтын хуулбар,
-гэрч Ж.Бы: П.Ц******* нь 1989 онд Булган сумын 7 дугаар цэцэрлэгт ээлжийн багшаар ажилд орсон. Хэдэн он хүртэл ажилласныг нь санахгүй байна. Намайг 1992 онд 7 дугаар цэцэрлэгээс гарахад ажиллаад үлдсэн. Тухайн үед 7 дугаар цэцэрлэг 5 бүлэгтэй, дуу хөгжмийн багш, арга зүйч, эрхлэгч, тогооч, үйлчлэгч гэх мэт 20 гаруй хүн ажилладаг байсан гэх мэдүүлэг,
-гэрч Д.Хнгийн: П.Ц******* нь 1989 онд Булган сумын 7 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд орсон. Ажлаас гарсан оныг нь санахгүй байна. 7 дугаар цэцэрлэгээс гараад У******* хот руу шилжсэн гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай цалингийн цэсний лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр зэрэгт хүсэлт гаргагчийн овог нэрийг Шгийн Ц******* гэж бичсэн байна.
Хүсэлт гарагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүслэн ХААТР-1 маягтад түүний эцгийн нэрийг Баянгийн Пүрвээ гэж бүртгэсэн байна.
Мөн Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай шийдвэрээр 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээсэн 222191 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Шгийн Ц******* нь П*******ийн Ц******* /ГЮ*******/ мөн болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Иймд хүсэлт гаргагч П.Ц*******г Булган аймгийн Булган сумын 7 дугаар цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г******* овогт П*******ийн Ц******* /РД:ГЮ*******/-г Булган аймгийн Булган сумын 7 дугаар цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдийг хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ