| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00447/И |
| Дугаар | 132/ШШ2024/00447 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 132/ШШ2024/00447
| 2024 11 11 | 132/ШШ2024/00447 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00447/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1964 онд Булган аймгийн *******анд төрсөн. Булган аймгийн *******ын Их ирээдүй нэгдэлд тракторын жолоочоор 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Баян-Агт ХК-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн *******ын Их ирээдүй нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,
3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Б.Доржнямбуу, Н.Болдбаатар нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн *******ын Их ирээдүй нэгдэлд тракторын жолоочоор 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, Баян-Агт ХК-д тракторын жолоочоор 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь, хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон тушаал, гэрч Б.Доржнямбуу, Н.Болдбаатар нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн *******ын Их ирээдүй нэгдэлд тракторын жолоочоор 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, Баян-Агт ХК-д тракторын жолоочоор 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Аръяа овогт Цэвээнжавын Ганбаатар /РД:ГА64102477/-ийг Булган аймгийн *******ын Их ирээдүй нэгдэлд тракторын жолоочоор 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, Баян-Агт ХК-д тракторын жолоочоор 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА