Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2024/00448

 

 

 

 

 

 

 

2024 11 08

132/ШШ2024/00448

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, жигжиджав, 8 давхар, 9-1 тоотод байрлах, Супер лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, *******,*******,*******,*******-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,075,396.13 /хоёр сая далан таван мянга гурван зуун ерин зургаа/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00500/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Супер лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Супер лизинг ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр БЗГ22-2334 тоот зээлийн гэрээ байгуулж, хэрэглээний зориулалтаар зээл авсан. Иймд 2,075,396.13 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 2,075,396.13 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Супер лизинг ХХК нь хариуцагч *******т холбогдуулан нийт 2,075,396.13 /хоёр сая далан таван мянга гурван зуун ерин зургаа/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Супер лизинг ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага 2,075,396.13 /хоёр сая далан таван мянга гурван зуун ерин зургаа/ төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 37,880 /гучин долоон мянга найман зуун ная/ төгрөг, хариуцагч *******аас Супер лизинг ХХК төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА