Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 132/ШШ2024/00450

 

 

 

 

 

 

2024оны 11 сар 12

132/ШШ2024/00450

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,631,000 /таван сая зургаан зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00393/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсаран,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Орхонбаатарт холбогдуулан 5,631,000 /таван сая зургаан зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Иргэн миний бие 2019 онд өөрийн эзэмшлийн 94-94 БУА улсын дугаартай Bongo Frontier маркийн тээврийн хэрэгслийг иргэн Ц.Орхонбаатартай харилцан тохиролцож, худалдах үнийг идэшний 3 үхрээр тохирч түүнд худалдсан. Ингээд тухайн тээврийн хэрэгслээ Ц.Орхонбаатарт өгч явуулсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд надад харилцан тохиролцсон үнэ болох 3 үхрээс 1 үхэр ч өгөөгүй. Мөн ямар нэгэн мөнгө төлөөгүй. Би нэгт нутгийн хүн хоёрт найз учраас тэгж байгаад боломжтой үедээ өгчих байх гэж харсаар байгаад өдийг хүрсэн. Энэ хугацаанд үнийг төлөхийг шаардаж байсан боловч өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй учир Ц.Орхонбаатараас тээврийн хэрэгслийн үнэ гэж тохирсон 3 үхрийг зах зээлийн ханшаар тооцож, 1 үхрийг 1,800,000 төгрөг гэж тооцоолон нийт 5,400,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн Ц.Орхонбаатарт худалдсан тээврийн хэрэгслийн татварын өр гэж миний нэр дээрТатварын албаны 231,000 төгрөгийн нэхэмжлэх 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ирсэн. Миний бие тээврийг хэрэгслийг Ц.Орхонбаатарт 2019 онд худалдаж, түүнээс хойш өнөөдрийгхүртэл Ц.Орхонбаатар нь тээврийн хэрэгслийгэзэмшиж, ашиглаж байгаа учир би төлөх үндэслэлгүй. Иймд тус татварын өр болох 231,000 төгрөгийг мөн Ц.Орхонбаатараас нэхэмжилж байна.

Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5,400,000 төгрөг, татварын өр 231,000 төгрөг, нийт 5,631,000 төгрөгийг Ц.Орхонбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ц.Орхонбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ийн Ц.Орхонбаатар надаас машины үнэ 5,000,600 мянган төгрөг, татвар 231,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбар гаргаж байна.

Ц.Орхонбаатар миний бие иргэн оос 2019 онд 94-94 БУА улсын дугаартай Бонго пронтиер маркийн тээврийн хэрэгслийг 2,000,500 мянган төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож авсан. Тухайн үед бэлэн мөнгөгүй байсан учир дээрх мөнгөнд тохирох идэшний үхэр өгөхөөр ярилцаж байсан нь үнэн.

тэрнээс хойш үхрээ авья гэж ирээгүй, машины үнээ нэхэж уулзаж байгаагүй, тэрнээс хойш зуд, шүлхий өвчин зэрэг байгалийн гамшигийн улмаас мал хорогдожодоо үхэргүй болсон.

Монгол улсын Иргэний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэснээс харахад ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

Гэвч Чинзоригтой сайн найз нөхөр байсны хувьд анх тохиролцсон машины үнэ болох 2,500,000 төгрөгийг татварын 231,000 төгрөгийн хамт төлөхийг зөвшөөрч байна.

Машиныг тухайн жилд нь өөр хүнд худалдсан, тэр хүн нь машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар Чинзоригтой утсаар хэд хэдэн удаа ярьсан боловч тэр завгүй байна гэсээр шилжүүлүүлээгүй гэсэн гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Татварын албаны нэхэмжлэх /хэргийн 4-5-р хуудас/

4.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Орхонбаатарт холбогдуулан 5,631,000 /таван сая зургаан зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Отгонбаатарт холбогдох, 5,631,000 /таван сая зургаан зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд:

ийн нэхэмжлэлтэй Ц.Орхонбаатарт холбогдох 5,631,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд эвлэрлийн гэрээ байгуулав.

1. нэхэмжлэлийн шаардлагаас 2,900,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,731,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар харилцан тохиролцов.

2. Нэхэмжлэгч т автомашины татварын өр 731,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Ц.Орхонбаатар нь төлж барагдуулахаар,

3. Нэхэмжлэгч т үлдэгдэл 2,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Орхонбаатар нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор буюу хавар ноос ноолуурын үеэр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов гэжээ.

Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Отгонбаатараас 5,631,000/таван сая зургаан зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,900,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 2,731,000 төгрөгийг хариуцагч Ц.Отгонбаатараас доорхи хугацаанд 2 хувааж:

1.1.Автомашины татварын өр 731,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний дотор,

1.2.Гэрээний үүргийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу ноос ноолуурын үеэр төлж барагдуулахаар тохиролцож талууд эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105,046 /нэг зуун таван мянга дөчин зургаа/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 58,646 /тавин найман мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА