Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00469

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00469

Б******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, М*******ын гудамж, Т*******ны байранд байрлах, Т******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.А*******, Б.М******* нарыг эрэн сурвалжлуулах тухай 132/2024/00490/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Т******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Т******* ХК нь Б.А*******, Б.М******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Иргэн Б.А*******, Б.М******* нар нь Б******* аймгийн Т*******ны Б******* салбараас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ******* тоот барьцаат зээрийн гэрээ байгуулан 16,470,000 төгрөгийг зээл, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлтээр 2,500,000 төгрөгийн зээл, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлтээр 2,500,000 төгрөгийн зээл нийт 21,470,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан.

Б.А*******, Б.М******* нар нь банкнаас нэхэмжилсэн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй 418 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд Б.А*******, Б.М******* нарыг нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай барьцаат зээлийн гэрээнүүдийн хуулбар /хэргийн 3-11-р хуудас/,

-2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хэргийн 12-14-р хуудас/,

- Б.А*******, Б.М******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 15-р хуудас/,

-Т******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 16-р хуудас/,

-Т******* ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс Б******* салбарын захирал Д.Г олгосон итгэмжлэл /хэргийн 17-р хуудас/,

-Т******* ХК-ийн Б******* салбараас С.Г*******гт олгосон итгэмжлэл /хэргийн 18-р хуудас/

-Б******* аймгийн Б******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 143 дугаартай албан бичиг /хэргийн 26-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Т******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Хүсэлт гаргагч Т******* ХК нь Б.А*******, Б.М******* нараас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх гэсэн боловч хариуцагч нар нь оршин суугаа хаягтаа амьдардаггүй тул хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Хүсэлт гаргагч Т******* ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Хиад овогт Батмөнхийн А******* /рд:ГЮ/, Хиад овогт Батмөнхийн М******* /рд:ГЮ/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5.Б.А*******, Б.М******* нар нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд бөгөөд бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхойгүй болох нь Б******* аймгийн Б******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 143 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

6.Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Хиад овогт Батмөнхийн А******* /рд:ГЮ/, Хиад овогт Батмөнхийн М******* /рд:ГЮ/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хиад овогт Батмөнхийн А******* /рд:ГЮ/, Хиад овогт Батмөнхийн М******* /рд:ГЮ/ нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Т******* ХК /утас:94004957/-д мэдэгдэхийг Б******* аймгийн Цийн т даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ