| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00445/И |
| Дугаар | 132/ШШ2024/00452 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 132/ШШ2024/00452
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00445/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Булган аймгийн Булган хотын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд 1982 оны 09 дүгээр сараас 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд галчаар ажиллаж байгаад 1983 оны 06 дугаар сард цэргийн албанд явсан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр аваагүй байсан тул Булган аймгийн Архиваас цалингийн цэс, ажлаас гарсан тушаал олдохгүй байна. Иймд намайг Булган аймгийн Булган хотын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд галчаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган хотын 8 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1983 оны 5 дугаар сарын18-ны өдрийн 22 дугаартай тушаал /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай цалингийн цэс /хэргийн 5-р хуудас/,
3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Л.Жүгдэр, С.Лхагважав нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Булган хотын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал галчаар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Нэхэмжлэгч ******* нь Булган аймгийн Булган хотын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал галчаар ажиллаж байсан болох нь Булган хотын 8 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын тушаал, цалингийн цэс бүхий архивын лавлагаа, гэрч Л.Жүгдэр, С.Лхагважав нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
4. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Булган хотын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дугаржав овогт Сүхбаатарын Баянжаргал /РД: ГК64112078/ нь Булган аймгийн Булган хотын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал галчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА