Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00470

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2024/00470

Б******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар багт байрлах, С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Т******* сум, 5 дугаар баг, Ж******* малчин 12 дугаар гудамж, ******* тоотод оршин суух, Б*******ийн Б******* /рд:ГЙ*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,730,033.55 /арван хоёр сая долоон зуун гучин мянга гучин гурван төгрөг тавин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч Б.Б*******гоос 12,730,033.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь С******* ХХК-аас нэхэмжилсэн 12,730,033.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,730,033.55 /арван хоёр сая долоон зуун гучин мянга гучин гурван төгрөг тавин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,730,033.55 /арван хоёр сая долоон зуун гучин мянга гучин гурван төгрөг тавин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,630 /хоёр зуун арван найман мянга зургаан зуун гуч/ төгрөгөөс 109,315 /нэг зуун есөн мянга гурван зуун арван тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 109,315 /нэг зуун есөн мянга гурван зуун арван тав/ төгрөгийг, хариуцагч Б.Б*******гоос 109,315 /нэг зуун есөн мянга гурван зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ